Уншиж байна...

МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА
Арван ЕС. ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГА БОЛОВ.
Өнө эртнээс Монголчуудын байгаль дэлхийн гайхамшигийг мэдэрч, онгод юугаа залж, шүтэж ирсэн гайхамшигт газрын нэг бол яах аргагүй Эрдэнэ хайрхан юм. Бас өөртөө асар их нууцыг агуулсан өргөө хайрхан билээ. Энэ гайхамшигт газрыг үе дамжин шүтэж тахиж ирсэн энэ нутгийн зон олон байна. Онгодоо байрлуулан шүтэж ирсэн улаач нар байна.
Хамгийн сүүлчийн мэдээгээр энэ хайрханыг тахиж ирсэн улаач гар социализмын үед нууцлан авч явсаар өнөөг хүрчээ. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатарын шавь Монгол бөөгийн зайран П.Эрдэнэбаатар 2007 онд анхлан тахиж эхэлсэн байна. Энэхүү үйл ажиллагааг эхлэхэд Эрдэнэбаатарын ах дүүс, нутгийн зон олон их дэмжлэг үзүүлсэн байдаг. Түүний араас удган Б.Отгонсүрэн тахих болжээ.
Тиймээс Хөвсгөл аймгийн МБНЭ-ийн хүрээлэн энэ жилийн төлөвлөгөөт ажилдаа Эрдэнэ хайрханыг тахихаар болсон билээ. Төлөвлөлтийн дагуу энэ тахилга энэ 6 дугаар сарын 9-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.


Эрдэнэ хайрхан буюу Монгол улсад орших ЗУ-1000, ХӨ-500 -д цэгийн тахилга, Галын тахилга гэсэн хэсгээс бүрдэх тахилгыг амжилттай сайхан хийлээ. Эрдэнэ хайрхан буюу Монгол улсад орших ЗУ-1000, ХӨ-500 -д цэгийн тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран П.Эрдэнэбаатар толгойлон бөөлж, Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийн цолмон нар тэргүүлэн бөөллөө. Тахилгад Монгол бөөгийн их зайран П.Ганболдын шавь нар оролцлоо.
ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ГАЛЫН ТАХИЛГА ХИЙГДЛЭЭ.
Өнө эртнээс Монголчуудын байгаль дэлхийн гайхамшигийг мэдэрч, онгод юугаа залж, шүтэж ирсэн гайхамшигт газрын нэг Эрдэнэ хайрхантай холбоотой домог байдаг. Нутгийн нэг айл холоос даага авчирч, нутагтаа буцаж гүйхээс сэргийлэн өөрийн адуутай холбож тавьжээ. Гэтэл Эрдэнэ хайрханы ар зоонд байдаг тогоо руу унаж, уулмаар нилээд хугацааны дараа Эрхэл нуурт гарч ирсэн байдаг. Тиймээс Эрдэнэ хайрхан, Эрхэл нуурыг хүйн холбоотой гэж үздэг. Эрхэл нуур. Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум.Эрхэл нуурын хөндийд ХӨ 50 ЗУ 100 градусын солбицолтой цэг оршдог.
Эрхэл нуурын зүүн урд эрэг дээр МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн Галын тахилга хийлээ. Галын тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Д.Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүллээ.
Түүний араас Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн их удган В.Жавзансүрэнгийн шавь Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, Олонбаяр, Г.Ганчимэг, Батцэцэг, Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал, Монгол бөөгийн их зайран П.Ганболдын шавь удган Цэндээ нар босч бөөллөө.
Дашрамд дурьдахад МБНЭ-д Хөвсгөлийн алдарт Д.Дамдингийн хоёр охин гишүүнчлэлтэй байдаг. МБНЭ-ийн анхлан байгуулагчдын нэг, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, \Улаанбаатар хотод амьдардаг\, нөгөө нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуун юм.
Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Mar 30, 2024 1617

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/