Уншиж байна...

Монгол орны хамгийн өмнөд хязгаарт, хамгийн өмнөд зурваст амьдралын хүндийг нуруундаа тээж явдаг, хэвлэлд хаяахан зурвас дурьдагддаг, дайчин, баатарлаг бүсгүйчүүл амьдардаг. Тэднийг хилчдийн найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэргий нар билээ.


Монгол Улсын хилийн нийт урт – 8252,658 км, үүнээс: хуурай газраар – 7351,6 км, усаар – 901,0 км, Монгол-Хятадын хилийн урт - 4709,658 км, Монгол-Оросын хилийн урт – 3543.0 км
Улсын хилийн нийт уртын 57,0 хувийг өмнөд хил, 43,0 хувийг хойд хил эзэлдэг.
Энэ их урт хилийг Монголын хилчид хамгаалдаг гэвэл тэдний ар талын найдвартай түшиг болсон ар тал, гэр бүл, үр хүүхдээс нь салгаж бодох аргагүй. Миний хувьд хилийг гурвантай тойрсоны хувьд хилийн талаар бодож, сэтгэж явсанаа ажил болгож чадсан. ҮАБЗ-ийн анхааралдоруулж олон асуудлыг шийдэхэд бага ч гэсэн дөхөм үзүүлсэн.
Харин хилчид гэдэг бол дархан хилээ хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа цэргийн албан хаагчид юм. Тэдний тал бие болсон гэргий, сургуульд орох хүртлээ застав, хил дээр ачаалал үүрэлцэж яваа бяцхан иргэд байдаг. Тэдний амьдрал, тэмцэл, бэрхшээлийг харуулсан бүтээл хийе гэж эртнээс дотроо бодож явсанаа хэрэгжүүлж, Өөдөө удганаар нэвтрүүлгийн ярилцлагыг хийж, “Хань” хэмээх цуврал нэвтрүүлэг бэлтгэж, тавих зорилго тээж хилийн заставд зочилсон.
Хилчин нөхрөө дагаж, хүний олноос алс хол заставт амьдралын төлөө тэмцэж яваа хилчдийн гэр бүлд тохиолддог бэрхшээлүүдийг ярилцана. Үр хүүхэдтэй болж баярлан хөөрсөн аз жаргалтай мөч, застадын анд нартайгаа хамт үүрэг гүйцэтгэх хариуцлагатай мөч, хаашаа ч харсан эзэнгүй уудам хөндийг харж ганцаардах мөч, өвгөд хөгшидөө ертөнцөөс буцахад нь үдэж ч чадахгүй хил дээр үүрэг гүйцэтгэж явах нулимастай мөч, энэ бүхэн “хань” нэвтрүүлэгт оруулахыг хүссэн юм.
Хилийн застав дээр Өөдөө очиод бужигнуулж өгнө, баярласан сэтгэлээр бүхнээ дэлгэн дайлж, бахархах албаа магтан ярьж, уулих үедээ нйлж, инээх үедээ инээсэн ховор мөч кино мэт зурсхийн өнгөрнө. Олон заставаар орсондоо. Ай хилийн алба сайхан, хилчдийн найдвартай ар тал болсон гэргий нар баатарлаг шүү.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/