Уншиж байна...

Хилийн заставуудын ойролцоо байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд олон. Энд ээж хад, эхийн умай, дуут манхан гээд говь нутгийн үзэсгэлэнг үзэх боломжтой байдаг ажээ. Тэр газрууд нь хилийн хориотой бүсэд байдаг тул тэр болгон хүн ороод байхгүй. Эхийн умиа хад гэхэд яг л хүний зохион байгуулалтаар бүтээсэн мэт сонин. Тэрхүү хаданд Баярсайхан дахин төрж, өндрөөс унагахгүйн тул нилээд хөл болж байж тосож авсан юмдаг. Цонхтой майхан хадыг байгаль өвөрмөц бүтээжээ. 

 

Байгалийн өвөрмөц газар очих гэж явахдаа хайрхантай таарсан юм. Тэгээд сүү дусааж, тойроод цааш явж, нэвтрүүлгээ хийсэн билээ. Бидний дараагийн застав нь монголын хилийн хамгийн өмнөд цэг болох Орвог гашууны бор толгойг хамгаалдаг бүс байлаа.
Хилийн багандаа хүндэтгэл үзүүлсний дараа Өөдөө удган Орвог гашууны бор толгойн хилийн баганы дэргэд нэвтрүүлгээ эхэлж, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, түшээ Оюунаа нар Улаанбаатар хотод залах хүндэтгэлийн шороогоо авч, маш ховор үйл явдал кино хальсанд үлдсэн юм. Гэхдээ энэ зураглалаа бид харж чадаагүй юм.
Бидний баг бүхэлдээ дурсгалын зургаа авахуулж, Орвог гашууны бор толгойн ар талд байрлах хээрийн ширээн дээр өдрийн хоолоо идэж, байгалийн сайханыг харж суулаа.
Монголын хамгийн өмнө цэг Орвог гашууны бор толгой нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ ус багийн нутагт байдаг билээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улс орны газар нутагт өөрчлөлт орсны нэг нь Монгол байлаа. 1962-1963 онуудад Монгол Улс, БНХАУ-тай хилийн цэсээ бүртгэн тогтсон ажээ. Тухайн үеийн Монгол улсын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал БНХАУ-ын ерөнхий сайдын урилгаар Бээжинд айлчлахдаа хоёр улсын хил тогтоох комисс байгуулсан байдаг байна. Тэрхүү комисс 4677км хилийн цэс тогтоон 639 багана бүхий тэмдэглэлээ босгожээ. Ингэж тэмдэглэхэд Монголын хамгийн өмнө цэг сүндэрлэн боссон түүхтэй гэнэ.
Орвог гашууны бор толгой нь Улаанбаатар хотоос 859 км зайд оршдог юм. Тухайн өмнөд цэгийг үзэхийг хүсвэл Хил хамгаалах ерөнхий газраас хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл авдаг гэнэ.


Монгол Улсын хилийн боомт
Монгол Улсын хилд агаарын, авто, төмөр замын нийт 46 хилийн шалган нэвтрүүллэх боомт ажиллаж байна. Эдгээр боомтуудаар жилд дунджаар 3 сая гаруй зорчигч, 1,5 сая тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Боомтуудыг зориулалт, үйл ажиллагаагаар нь дөрөв ангилдаг. Үүнд:
• Олон Улсын боомт – 14
• Хоёр талын байнгын ажиллагаатай боомт – 10
• Хоёр талын түр ажиллагаатай боомт – 15
• Дамжин өнгөрөх боомт – 7
Монгол Улсын хилийн тэмдэг
Монгол Улсын хилд нийт хилийн 3458 ширхэг тэмдэг байна. Үүнээс:
• Монгол-Хятадын хилд - 1533
• Монгол-Оросын хилд - 1925
Монгол Улсын хилийн дөрвөн захын цэг
• Баруун захын цэг – Баян Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нурууны 3252.0 тоот өндөрлөгөөс 3371.0 тоот өндөрлөг хүрэх хэсгийн ус хагалбарын шугам баруун тийш цүлхийсэн хэсэг дээр,
• Хойд захын цэг – Хөвсгөл аймгийн нутагт Монгол Шарын давааны 2091,6 тоот өндөрлөг дээр,
• Зүүн захын цэг – Дорнод аймгийн нутагт Модтой хамар уулын зүүн талд уулын хажуугийн 1305 тоот өндөрлөгөөс баруун өмнө зүгт 190.0 метр зайд 1292.5 тоот өндөрлөг дээр,
• Өмнөд захын цэг – Өмнөговь аймгийн нутагт Орвог Гашууны Бор толгойн 799.9 тоот өндөрлөг дээр тус тус байрлана.

 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/