Уншиж байна...

Өмнөговийн хамгийн өмнөд цэгээс хөдлөөд нутгийн гүн лүү явах зам Өмнөговийн Номгон сумын дайран өнгөрнө. Энэ сутанд түз амраад бид дараагийн суманд эртлэн очихоор хөдөлсөн юм. Энэ сум нэг онцлогтой, тэр нь 1707 онд Үйзэнсаарав гэлэнгийн суурийг тавьсан 1772, 1835 онуудад баригдсан Чогчин сүм, Дүйнхэр дуган зэрэг 9-н гол дугантай, 70:90 метр хэмжээтэй хөх тоосгон хэрэмтэй энэхүү хийд нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон хийдийн нэг бөгөөд манай өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн цорын ганц хийд юм.


Өмнөговь аймаг Номгон сум. Сангийн далайн хийд Хуучин Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын төвийн өмнө байх Сангийн далай хэмээх задгай усны дэргэд энэ хийд оршиж байжээ.Баруун талд нь Мандал xайрхан хэмээх тахилгат овоо бий. Мөн баруун хойно нь Морьт овоо, Дун овоо хэмээх 2 жижиг овоотой.
Мандал хайрханы савдаг гэж эх сахал үс, дуулга болсон эрэгтэй хүн, Сангийн далайн Задгай усны савдаг гэж дун цагаан царайтай эмэгтэй хүн гардаг байжээ.
Бидний зорьж ирж теле нэвтрүүлэг бэлтгэсэн сум бол Өмнөговийн Хүрмэн сум байлаа. Зэвсэгт хүчний анги биднийг байгаа боломжоороо угтаж авсан. Энэхүү ангид миний бие хил дагуу тойрохдоо олонтой ирсэн билээ.
Хүрмэн сум нь 1923 оны байгуулагдсан нутгийн тахилгатай уул болох Гурван сайхан уулын энгэр бэлд Цоохорын ус хэмээх энэ газар байгуулагдсан. Тус сумын нутаг нь хойноос урагшаа 225 кв.км сунаж байрласан нутаг дэвсгэртэй Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ Босоо, зэрэг хэц, уул нурууд хөндлөн байрладаг Улаан хүрээ, Хаяа Гурван бөгтий, Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай. Сумын ихэнх нутгаар улаан, цагаан гоёо цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс ,алтан болон мөнх харгана, загсгал, 3 янзын ортууз, заг хайлаас зэрэг 180 гаруй төрлийн ургамал бут сөөг ургадаг . Газрын хөрсөндөө цагаан ,шар алт, нүүрс, давс хужир ,шохойн чулуу, шөрмөсөн чулуу, шатдаг анар, гөлтгөнө, барилгын хүрмэн чулуу, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.

IMG_2387
IMG_2387
IMG_2389
IMG_2389
IMG_2408
IMG_2408
IMG_2411
IMG_2411
IMG_2425
IMG_2425
IMG_2478
IMG_2478
DSC_5965
DSC_5965
Previous Next Play Pause
IMG_2387 IMG_2389 IMG_2408 IMG_2411 IMG_2425 IMG_2478 DSC_5965

 

Бусад мэдээ

Feb 20, 2024 132

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/