Ес. НУТГИЙН УУЛ УСАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.
Аялалын баг Говь-Алтайн цогт сумын ээж хайрханаас хөдөлж, Говь-Алтайн Цээл, Алтай сумын дундуур бараг машин явдаггүй хээрийн замаар замаа дөтөлж явсан билээ. Бидний энэ явалт Цээл сум, Алтай хотыг дайралгүй шууд Говь-Алтайн Дарив сумын урдуур шууд Ховдын Цэцэг сум руу чиглэсэн зам юм.
Цэцэг сумаас засмал замд орж, Алтайн нурууны өмнөх гурван сумыг чиглэсэн. Эдгээр сум бол байгалийн тогтолцоогоор өвөрмөц онцлоготой байдаг. Энд бид бөөлөлт, залбиралт хийж, нутгийн уул усанд хүндэтгэл үзүүлсэн байдаг.


Аян замын явцад байгалийн сайханыг үзэж явахын зэрэгцээ монгол бөөгийн өвөрмөц бөөлөлтүүдийг үзнэ гэдэг ховор завшаан байдаг. Энэ удаа бид Ховдын нутагт Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Баярсайхан нарын бөөлөлтийг бичих завшаан олдсон билээ.
Бид энэ сайхан нутагт явж байхдаа нутгийн малчныд зочилж, байгалийн сайхан, нутгийн домог сонсож, Ховдын Үенчийн отрядын зүг хөдөлсөн юм.


Арав. ҮЕНЧ СУМ, АЛДАРТ ХИЛИЙНХЭН
Өмнө нь ийм байсан гэдэг зүйлийг хүмүүс мартаж байгаа. Өмнө нь засмал замгүй, бартаат замтай байсан үед олон цаг явдаг газрыг одоо цагт үасмал зам, хурдан тэргийн хүчээр хэдхэн цаг зорчиод зорьсон газартаа очно.
Бидний аян зам Ховд аймгийн Үенч суманд ирлээ. Энэ суманд байрлах хилийн цэргийн ангид Өөдөө удган нэвтрүүлэг хийх төлөвлөгөөтэй, түүнийгээ ч гялалзтал биелүүлэв. Ангийн бүсгүйчүүл тэрчигтэй л Өөдөөтэй уулзаж, хязгаар нутгийн цэргийнхэний хань болсон гэр бүлийнхэний тухай нэвтрүүлгээ хийсэн. Өөдөө ч өөрөө тэрхэн хугацаанд офицер болоод авсан.
Миний хувьд хилийн отрядуудаас хамгийн үлгэр жишээ анги гэвэл Үенчийн отрядын нэрлэнэ. Тэр алс холын газар ийм үлгэр жишээ тохижуулна гэдэг захирагчийн чадварыг илтгэнэ. Энэ ангийн ийм болгосон Дамдинсүрэн хурандаагийн тухай ямагт бахархан боддог.
Ховд аймгийн Үенч сум нь 1931онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Захчин гүний хошуу. Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн 5 багийн хүн амьдардаг. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхний 2-т, газар нутгийн хэмжээгээр 3-т ордог. Газар нутгийн 40 гаруй хувийг говь эзэлдэг, 195500 га газрыг улсын тусгай хамгаалалтанд оруулсан.Буга, аргаль, янгир, хулан, хар сүүлтий, ирвэс, чоно, үнэг, шилүүс, суусар, тарвага, туулай, зурам, мануул, үен зэрэг ан амьтан тас, бүргэд, шар шувуу, ятуу, хойлог, дэлхийд ховордсон шонхор шувуу зэрэг жигүүртэнтэй. Тоорой, хонхот харгана, улиас, бургас, яргай, шинэс зонхилсон, чацаргана, хар, ногоон тошлой, улаалзгана зэрэг жимсгэний модтой. Вансэмбэрүү, алтан гагнуур, чихэр өвс, халгай, хонь, ямаан зээргэнэ, тэхийн шээг, нохойн хошуу, таван салаа зэрэг эмийн ургамалтай. Ямаан усны хадны сүг зураг, Харуул овоо, Баян салаан хүн чулуун хөшөө, Мэргэн, Хавтаг, Байтаг дахь баатруудын хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай. Чулуу, боржин чулуу зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй. Олонбулагийн нүүрсний ордууд, алт, мөнгө, зэс, гантиг, гялтгануур, давс, шохойнчулуу элбэгтэй.
Эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан зүтгэж явсан буянт буурлууд, ахмад дайчид, тэдний эрхэм үйлсийг нэр төртэй залгамжлан яваа хилчид Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт байлдаан болсон тэр газрыг үзнэ гэдэг мартагдашгүй үйл явдал юм.
Улсын хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь Монгол Улсын оршин тогтнохуй, үндэсний аюулгүй байдлын хамгийн эрхэм бөгөөд дархан хэсэг байдаг.
Ховд аймгийн Үенч суман дахь хилийн 0130 дугаар анги бол баруун хилийн зэвсэгт тулгаралтын үеэр манай улсын зэвсэгт хүчний гол хүч байж, Гоминданы цэргийн түрэмгийлэл, Оспаны дээрэмчдийн зэвсэгт халдлагаас эх орныхоо халдашгүй дархан байдлыг халуун амь, бүлээн цусаа үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр хамгаалан тэмцэж, хойч үедээ эх оронч үзлийг үлгэрлэж, бахархан дуурсах алдрыг өвлүүлсэн домогт Байтагийн застав, Үенчийн отрядаас төрсөн эх оронч эрэлхэг баатар хөвгүүдийн өлгий билээ.

Монгол Улсын баруун хил дээр болсон тулгаралт байлдаан дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан үе үеийн эрэлхэг хилчдийн алдар гавьяа, улсын хил хамгаалалтад оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, 0130 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг.

 

Арван нэг. БАЙТАГИЙН ТУЛАЛДААН БОЛСОН ГАЗРААС ШҮНШИГЛЭСЭН ШОРООГ ЗАЛАВ.

 

Хилийн 0130 дугаар ангийн Цэргийн гавьяаны одонт 0113 дугаар салбар буюу Монгол Ард Улсын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Байтагийн заставт очлоо. Ирсэн оройгоо бид заставын бүрэлдэхүүнтэй хамтран үдэшлэг зохиож, танилцаж хоносон билээ.
Маргааш өглөө эртлэн босч, Өөдөө удган хамаг зүйлээ тараагаад хаячихсан, цуглуулах гээд мунгинав. Заставаас шууд Байтагийн тулалдаан болсон өндөрлөгийг зорьсон билээ.
Монгол Улсынхаа төлөө амиа зориулсан баатруудын амь үрэгдсэн газраас шүншиглэсэн шороог залах ажиллагааг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун \Хожим их зайран болсон\ хийсэн билээ.
Даширамд дурьдахад тэрхүү шүншиглэсэн шороог МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан гардаж авч, Олон нийт үзэж байхаар Нийслэл Улаанбаатар хотын Туул голын өмнөд эрэгт, Их бага баатруудын онгодын өлмийд ёслолын ажиллагаа хийж, байрлуулсан билээ. Харамсалтай нь тэрхүү залсан шороог хүндэтгэн байрлуулсан газар босгосон дурсгалын самбарыг нурааж хувийн эдлэн босгосон байдаг.
Монголын бөөгийн төвлөрсөн байгууллага байгуулагдсаны гурван жилийн ойд оролцсон улаач нар энэхүү хөшөөг нураасанд маш их хэлэгнэж, бөөгийн зан үйл хийсэн бөгөөд дараа өдөр нь уг ажиллагаанд оролцсон Тувагийн бөөгийн төлөөлөгчид мөн энэхүү ажиллагааг онгоддоо мэдүүлж бөөлсөн түүхтэй.

Байтагийн тулалдааны түүхийг товч дурьдвал, 1948 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Манат гэгчээр толгойлуулсан дээрэмчид амьд хэл олзлох зорилгоор энэхүү довтолгооныг хийсэн бөгөөд бүлэг 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 4 миномёт, 10 орчим хүнд, хөнгөн пулемёт, винтовын бөмбөг буудагч, америк винтовоор зэвсэглэсэн байв.
Тухайн өдөр хилийн манаанд гарсан 6-р отрядын 2-р сумангийн бүрэлдэхүүн тулалдсан байдаг. Дээрэмчид хүчтэй галаар дэмжүүлэн довтолсноор Э.Архад, Т.Баян нар амь үрэгдэж, Н.Дандархайдав хүнд шархадан арын байрлалд шилжсэн байна. Ч.Пэлжээг холбоо бариулахаар Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан явуулжээ.
Тулалдаан богино хугацаанд дайсны хүчний илт давамгай байдалд явагдсан боловч монголын хилчдийг олзолж, бүрэн устгаж чадаагүй. Тулалдааны явцад Г.Хаянхярваа, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин нар бүслэлтээс гарч чадсан ч газар орны бартаанаас үүдэн нөхөддөө туслаж чадаагүй аж. Бусад хилчид дайсны бүслэлтэд орж эцсээ хүртэл эрэлхэгээр тулалдан алтан амиа алдсан билээ.
Хойт өндөрлөгт байрласан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нар пулемётын галаар ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байсан тул дайсан тэднийг миномёт, пулемётын галын дэмжлэгтэйгээр бүслэхийг оролдсон байна. Тулалдааны дараа хийсэн үзлэгээр гурван хилчний байлдаж байсан хойт өндөрлөгийн 15 хавтгай дөрвөлжин метр талбайд 15 удаа миномётын бөмбөг тэсэрч, хүн бүр 2-3 шархадаж, талбай цусаар будагдсан байжээ.
Байлдагч Б.Тэгшээгийн баруун хөл мининд өртөн тасарч зөвхөн боривны том шөрмсөнд санжин тогтсон, шилбэний хугархай яс нь газар зурсаар мөлийж, нүхэнд нь шороо чулуу чихэгдсэн байдалтай, Л.Даваадоржийн бие хуваагдан 6 метрийн зайтай шидэгдсэн, амь үрэгдэхээсээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нууж, пулемёт буугаа хад савж эвдсэн байв. Гурван хилчин хамтдаа эцсийн гранатаа тэслэн өөрсдийгөө болон бүслэн ирсэн дайсныг устгасан байлаа. Дайсны эхний довтолгоонд өртөн хүнд шархадсан Н.Дандархайдав дайсанд амьдаар баригдахгүйн тулд өөрийгөө буудсан ажээ.
Эрэлхэг хилчин Баянбэлэгийн Тэгшээ, Лхүнрэвийн Даваадорж нарын гавъяаг тэмдэглэн 1949 онд, Бэгзийн Гивааныг 1971 онд тус тус “Улсын баатар" цолоор нэхэн шагнасан. Тэдний алдрыг мөнхжүүлж нэрэмжит заставууд бий болгожээ.
Амь үрэгдэгсдийг суман, застав байрлаж байсан Дамжигийн Ус хэмээх газар хөдөөлүүлсэн юм. 1988 онд байлдаан болж баатруудын амь үрэгдсэн газарт тэдгээр 10 хилчдэд зориулсан дурсгалын хөшөө, Б.Гивааны нэрэмжит заставт түүний хүрэл хөшөөг босгосон билээ.

 

Арван хоёр. БУЛГАН НЭРТЭЙ ХОЁР СУМ БА ХАМГИЙН МОНГОЛЫН ХАМГИЙН УРТ ХАВЦАЛ

 

Байтаг Богдын нурууны ноён оргил болох Алтан овоо далайн түвшинээс дээш 3400 метрмйн өндөрт байдаг. Сүхбаатарын Алтан овоонд нар манддаг бол жаргадаг Алтан овоо нь Булган сумын нутагт байдаг. Бид Байтагийн дулалдаан болсон үазраас хөдөлж, Ховд аймгийн Булган суманд ирсэн.
Ховдыг Булган сум бол эртний түүхт баатарлаг ард түмний нутаг. Бид сумын төвөөр Зэвсэгт хүчний ангиар ороод Торгон нутаг цэцэрлэгт хүрээлэнгээр орсон билээ. Тэнд Убаши ханы хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Хожим нь бид ОХУ-ын Халимагийн Элстэй хотод байрлах Убаши ханы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх хувь заяа тохиосон. Бид сумын байдалтай танилцсаны дараа Баян-Өлгий аймгийн Булган сумыг зорьсон.
Замын туршид байгалийн сайханыг үзэж, нутгийн айлаар орсоор энэ өдрийн аялал өдөржин үргэлжилсэн билээ. Оройн нар шингэхийн өмнө Баян-Өлгийн Булган суманд ирсэн.
Их Ижил мөрөн,Уралын Зайраас 1771 оны 01 сарын 5-нд нүүдлээ эхэлж доор дайн самуун, байгалын хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж эх нутагтаа нүүдэллэн ирсэн Торгуудуудыг 1771 оны 08-24 нд Одоогийн Булган сумын нутагт суурьшуулжээ. Булган сум нь 1931 онд Монгол Алтайн нурууны баруун Чанадад Мөнхцаст оргилуудаас эх аван урсдаг Булган голын хөвөөнд "Баян судал" гэдэг газар байгуулагдсан, хожим Бүрэнхайрхан уулын хормойд шилжүүлэн байгуулсан түүхтэй. Булган голын хөндий нь улиас, бургас, чацаргана, алтан харгана, хонхот харгана шигүү ургасан, зам харгуй байхгүй битүү ургамлаар хучигдсан, Булган голоос гадна булаг шанд ихтэй, нуур цөөрөмтэй (цоохор нуур, гашуун нуур гэх мэт), чийглэг хөрстэй,урсгал усандаа минж элбэгтэй, тохой булан бүрт минж голын усыг тас боосон боогой ихтэй, зэрлэг амьтдаар дүүрэн тансаг нутаг байлаа.
Монгол Улсын баруун хил хязгаарыг манаж дайчин баатарлаг үйлсээрээ гайхагдсан Чингисийн торгон цэргийн тасархай, Ойрадын 4 хүчирхэг аймгийн нэгэн болж хүчирхэгжиж явсан торгууд түмэн зонхилсон өгөөмөр сайхан нутаг. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг Байтаг, Ярант гэсэн 2 боомттой.
Түрэгийн үеийн чулуун хөшөө сумын Хөх үзүүр гэдэг газарт байдаг. Өвөрмөц тогтоцтой Гурван хүүхэд уул тухайн сумын нутагт байдаг. Булган голыг байгалийн цогцолборт газарт багтдаг ба Минж болон шаргал үхэрдээ загас зэрэг улаан номонд орсон амьдтай.
Алдарт Булган голын хоёр талын уулын бэлээр зассан замаар, монголын хамгийн урт хавцалын замаар өгссөөр Баян-Өлгийн нутагт ороод явчихна. Баян-Өлгий аймгийн Булган сум бол 7 баг (Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөхөл, Улаанхус)-тай. 1930-аад оны сүүлчээр Булган сумыг байгуулах ажил явагдахаас өмнө Базархул, Тайлах сум гэдэг отог омгийн нэрээр нэрлэгдсэн хоёр сум байв. Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн гишүүдийн хавсарсан 50-р хурлаас Ховд аймгийн казах, урианхай зэрэг бага ястанд газар нутаг хуваан олгож, үндсэн сумдыг байгуулах талаар томилсон улсын комиссын шийдвэрээр 1938 оны 8-р сарын 8-ны өдөр Ховд аймгийн харьяанд одоогийн Булган сум нь Сайхан гэдэг газарт Хужирт нэртэйгээр 6 багаар зохион байгуулагдсан. Хамгийн өндөр цэг болох Мөнххайрхан уул нь 4362 м өндөр юм. Булган сум хойд хэсгээр Дэлүүн сумтай Улаагчины даваагаар 48 км, баруун өмнөд хэсгээр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Булган зэрэг сумдтай 85 км үргэлжлэх Сайхан, Хөхгол, Сэрүүн, Сөнхөл, Түргэний нуруудаар хил залгадаг.

 

Арван гурав. АЛТАЙ ТАВАН БОГДЫН БӨӨГИЙН АРВАН ГУРВАН ОВООНООС ХҮНДЭТГЭЛИЙН ШОРООГ ЗАЛСАН НЬ

 

Монгол бөө түүхийн хүнд хэцүү давааг туулан өнөөтэй золгосон билээ. Манжийн бодлогын золиос болон олон зуун бөө нарыг шатааж устгав. Бөөгөө авч үлдэхийн тулд янз бүрий л арга хэрэглэсэн. Зарим нэг нь лам болж онгод, сахиусаа хамгаалсан юм.
Одоо цагт бөөг уламжилж ирсэн арга хэлбэрээр нь ангилж үзэж болохоор байгаа юм.
Шашины ямар нэг нөлөөлөлгүй өнөөг хүрч ирсэн нь бөө нар байна. Буддагийн шашин нөлөөлөл их орсон бөөгийн язгуур их байна. Өнөө цагийн буриад зон олон ийм бөөтэй байгаа билээ. Монголчууд өөрсдийн амьдарч байсан газар нутагтаа бөөгийн зан үйлсийг ямар нэг хэлбэрээр авч үлдсэн байдаг.
Өнө эртнээс өнөөг хүртэл огт хөндөлгүй авч үлдсэн тахилгат овоо бол яах аргагүй Алтай таван богдын “Бөөгийн арван гурван” овоо мөн билээ.
Монгол туургатны бахархал болж хүндэтгэлийн цогцолборт энэ овооноос шүншиглэж шороог залах хүндтэй үүргийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн дэд дарга, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал биелүүлсэн билээ.
Монгол бөө сэрэж мандаж, Монгол төр бөөгөө хүндэтгэн дээдэлдэг тэр цаг үе удахгүй ирнэ.
Мөнх тэнгэр Монгол зон олныг ивээх болтугай.
Д.Мандахаа

DSC_6335
DSC_6335
DSC_6377
DSC_6377
DSC_6487
DSC_6487
DSC_6496 - Copy
DSC_6496 - Copy
DSC_6515
DSC_6515
DSC_6524
DSC_6524
DSC_6555
DSC_6555
DSC_6588
DSC_6588
DSC_6595 - Copy
DSC_6595 - Copy
DSC_6676
DSC_6676
DSC_6677
DSC_6677
IMG_2581
IMG_2581
Previous Next Play Pause
DSC_6335 DSC_6377 DSC_6487 DSC_6496 - Copy DSC_6515 DSC_6524 DSC_6555 DSC_6588 DSC_6595 - Copy DSC_6676 DSC_6677 IMG_2581

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/