Уншиж байна...

 

Баян-өлгий аймгийн Буянт суманд засаг даргатай хийсэн ажлын уулзалтын дараа бид шууд Цэнгэл хайрханыг зорьсон билээ. Сумын таваас 30 гаруй км яваад Цэнгэл хайрханд ирлээ.
Цэнгэл хайрханыг зорьсоны нол шалтгаан бол МБНЭ-ийн нэгдсэн тахилгын Лусын тахилга хийсэн газарт цоо шинэ томоохон нуур бий болсоны зураглалыг авсан билээ. Олон зуун улаач нарын хамтын залбирал тэнгэртээ хүрч нуур шинээр бий болжээ. Бөөгийн шидийн бодит үнэлэмж гэвэл энэ билээ. Нэгэнт устай болсон болохоор хэд хэдэн малчдын суурь нутаглах болжээ.


Энэ удаа Өөдаа удган ганцаар залбирал хийх боломж тохиосон. Их хайрхан тод мэлтийн харагдаж, бид өмнө тахилга хийж байсан газарт байрлалаа эзлэв.
Хуур татаж, шинэхэн эзэмшсэн манжигаар залбирал үйлдэв. Хир хэмжээндээ хичээн эхэнхүү залбиралыг хийлээ.
Буянт уулаараа овоглоод Мөнх цаст хайрхан уулынхаа хормойд, сүрлэг өндөр сарьдаг хавцлууд, ширүүн урсгалтай Сагсай, өмнө хойт Хөлцөөт, Буянт, Өмнө голууд, нөмөр ихтэй уул хангайгаа өгсөн уруудаж өвөл зунтай золгосоор цаг цагийнхаа ажлыг амжуулж, цаглашгүй ихийг бүтээсээр ирсэн нутаг.
1942 оны гуравдугаар сарын 10-нд “Буянт” нэртэй сумыг байгуулжээ. Буянт сумын 184567 мянган га нутаг дэвсгэрт 700 өрхийн 2,5 мян хүн амьдарч мах, сүү, ааруул, тос, ноос ноолуурын гол үйлдвэрлэл хийгээд ачаа уналгын өдөр тутмын хэрэгсэл болсон 110 гаруй мянга орчим толгой мал сүрэгтэй. Буянтын хүн амын дийлэнх нь урианхайчууд. Монголчуудын эрт эдүгээгийн угсаа түүхийн явцад идэвхтэй оролцож олон зууны туршид алдар нэрээ дуурсгасаар ирсэн эртний хүчирхэг овог аймгийн нэг бол урианхайчууд юм.
Халбан Бөөрөгт, нарийн Хужирт, Бургастай зэрэг сүрлэг уулс олон бий. Сумын төвийн баруун урдуур урсан өнгөрдөг Монгол Алтайн арван гурван давааны нэг болох Хайртын даваанаас эх авсан Сагсай гол 100 гаруй км урсан Ховд голд цутгадаг. Мөнх цаст уулуудаас эх авсан Буянт, өмнө, хойд Хөлцөөт Бөөрөгт, Өмнөгол зэрэг ширүүн урсгалтай голууд байдаг.
Сумын нутаг ашигт малтмалаар элбэг баян, хүдэр болон шохойн чулуу, нүүрсний занар, улаан зос, хар, цагаан шавар элбэг тохиолддогоос гадна олон өнгийн шороон будаг байдаг нь тогтоогдсон.
Одоо Буянт сумаас сурын спортоор Улсын мэргэн, спортын мастер 10 гаруй, аймгийн мэргэн арваад, спортын дэд мастер арваад, сумын мэргэн 20 гаруй төрөн гарсан байна.
Орон нутгийн төрийн захиргаа, цэрэг армийн салбаруудад идэвх зүтгэл гарган тодорсон, тэнгэр үзэлтэн улаач нарын танил хурандаа Б.Жуваа энэ сумынх билээ. Хайрхан сүрлэг уулс хадган цэнхэр голуудтай манай Буянтынхан урианхай, казахаараа хүүрнэж, өтгөн шаргал цайгаа ууж, хүүхэд багачуудаа өсгөн хүмүүжүүлж төрж өссөн газар шороо, нутаг усандаа эзэн болж байгалийн хэцүүг хүч чадлаараа даван хөдөлмөрлөж төр засгийнхаа өгөөмөр түшигт түвшин амьдарч байна.

DSC_6976
DSC_6976
DSC_6978
DSC_6978
DSC_6980
DSC_6980
DSC_6982
DSC_6982
DSC_6985
DSC_6985
DSC_7000
DSC_7000
DSC_7003
DSC_7003
DSC_7017
DSC_7017
DSC_7024
DSC_7024
IMG_2642
IMG_2642
IMG_2643
IMG_2643
IMG_2644
IMG_2644
IMG_2647
IMG_2647
Previous Next Play Pause
DSC_6976 DSC_6978 DSC_6980 DSC_6982 DSC_6985 DSC_7000 DSC_7003 DSC_7017 DSC_7024 IMG_2642 IMG_2643 IMG_2644 IMG_2647

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/