Уншиж байна...

 

БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГЫН ХАЙРХАНЫ ТАХИЛГА БОЛЛОО.
(Дөрөв. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 07-09 цагт)
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга бол Бөө нарын хамтын хүч, чадал, эв нэгдлийн илэрхийлэл байлаа. Тиймээс оролцсон улаач бүрийн идэвхитэй оролцоо, хамтын залбиралын үр дүнг бодитой харагддаг. Нэгдсэн тахилга бол хамтын бүтээл юм.
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга бол энэхүү тахилгын гол оргил байлаа. Их хайрханы зүгт Монголын төрийн далбаа залагдаж, улаач, шүтлэгтэн олон бэлтгэлээ ханган жигдрэн сууж, залбирал үйлдэхэд бэлэн болсон байлаа.


Үндсэн тахилга болох Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгад Монгол бөөгийн их зайран П.Батжаргал толгойлон бөөлж, зан үйл, үйл ажиллагаа эхэллээ.
Монгол бөөгийн уламжлалт дэг жаягийг ягштал харуулсан энэхүү бөөлт содон соргог байлаа. Бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуутай хослон Цагаан араалд цууриатан нэгдсэн тахилгын Хайрханы тахилга эхэллээ. Нэг л бөөгийн удаа дараагийн бөөлөөг хараад жирийн иргэд нөгөө зайран байна даа гэж бодоод өнгөрдөг. Харин улаач хүний нүдээр бол бөөлөө бүхэн өвөрмөц онцлоготой байдаг. Тэр бүхнээс сурах зүйл их бий. Улаач нарын нүд, мэдрэмж мэдэх хэрэг билээ.
Тахилгын оргил үе болох Хайрхандаа улс орноо мэдүүлэх Тэнгэртээ өргөх мэдүүлэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулан, галаар дамжуулж тэнгэртээ заллаа. Тэрхүү мэдүүлэгт:
НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ҮЕЭР МӨНХ ХӨХ ТЭНГЭР, ЭЗЭН ЧИНГИС ХААН, ИХЭС ДЭЭДСИЙН АРИУН СҮНСЭНД ӨРГӨН СОЁРХОХ МИНУ:
2020 оны 6 дугаар сарын 6-10-ны өдөр Бурхан халдун хайрхан, Хар зүрний Хөх нуур
Монгол Улс эрт үеээс төрт ёсоо дээдэлсэн, мөнх тэнгэрийн хүчин дор үзэл бодлоо зангидсан, түүний дор бусад шашинаа эрх тэгш хүндэлсэн, их засагт хуулиа дээдэс, доодосгүй хүндлэн сахисан ёс зүйтэй, шудрага шүүхтэй, уламжлан бэлтгэсэн хүчирхэг удирдагч, төрийн зүтгэлтнүүд, ухаалаг хатадтай, шинжлэх ухаанг өндөр хөгжүүлж, түүнийг авч явдаг эрдэмтэн, мэргэдтэй, Их хуралдай хэмээх хамтын шийдвэрээ баталгаажуулдаг хуралдаантай, нийгмийн байгуулал, хөгжлийн янз бүрийн түвшинд байгаа олон хэвшлийн эдийн засаг, нийгмийн байгуулалыг удирдсан, дэлхийн түүхэнд анх удаа цаасан мөнгө гаргаж, хямралд өртсөн зарим орныг эдийн засгийг уялдуулан зохицуулж байсан, олон улсын дипломат дэг журмуудыг анхлан санаачлан сэдэж, гадаад харилцааг эрчимжүүлж, улс хоорондын зам харилцааны сүлжээг худалдаа наймаатай уялдуулж өгсөн, холбоо харилцааны хамгийн хурдан өртөө хэлбэрийг өдөр дутамдаа ашигладаг, хуурай газрыг хамарсан монголын амар амгаланг мэдрүүлсэн бодлоготой, хүчирхэг, баатарлаг цэрэг эрстэй, эрүүл мэнд, бичиг үсэг, соёлыг гайхам сайхан хөгжүүлсэн, төрт улс бүтээж явсныг энд дурдсу.
Чингэхдээ зөвхөн Монголчууд өөрсдөө шүтэн дээдэлдэг Мөнх хөх тэнгэр, огторгуй, харанхуйн орон, далд ертөнцийг холбосон өвөрмөц тэнгэр үзэлтэй, дээр нь ихэс дээдэс, өвгөд хөгшид, эцэг, эхээ дээдлэн хүндэлдэг бодит шүтээнтэй, байгалиа онгон дагшнаар шүтэж, хамгаалж, дэлхийн ертөнцийг байгалиа хамгаалах ёстойг эртнээс ухааруулж ирсэн алсын хараатай түүхт ард түмэн.
Монголчууд сүүлийн зуун жилд шашингүй үзэлт, социалист, коммунист нийгэм байгуулах гэж 70 орчим жил явжээ. Нийгэм, эдийн засаг, зам харилцаа, холбоо, боловсрол, соёлоо хөгжүүлж зарим амжилтанд хүрсэн нь үнэн. Гэвч хоорондоо хямарч, хамгийн үнэт эрдэнэ болсон өндөр мэдлэг боловсрол, чадалтай олон сайхан иргэдээ хэдэн арван мянгаар хэлмэгдүүлэн хядаж марташгүй түүх, сургамжийг хойч үедээ үлдээжээ. Сүүлчийн 30 жилд Ардчилсан нийгэм байгуулах нэрээр зорьсон чиглэлээсээ “хадуурч” замнав. Тэгээд хатуу гишүүнчлэлтэй намыг хэтэрхий шүтсэн, түүний нэрээр цөөнх нь баяжсан, цэрэгжсэн дэглэмрүү хэлтийдсэн, хий үзэгдлийн манангийн сүнс нь хорогдсон газар, гажуудсан “ардчилал”-ыг бүтээжээ.
Энэхүү түүхэн жилүүдийн эцэст өнөөгийн хөгжлийн төвшинд хүрч ирэв. Бүх чиглэлээр дэлхийн холбогдох байгууллагууд Монгол улсын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт гаргасан болохоор бид давтан дурдахыг хүсэхгүй байна.
Улс орноо авч явах их сонголтын өмнө бид ирээд байна. Энэ бол Улсын их хурлын сонгууль билээ. Бид хөгжлийн шинэ гарааны зурвас дээр хүрч иржээ.
Өнөөдөр сонгуульд зуу, зуун сая төгрөгийн хөрөнгө хаяан эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн хүн амын цөөнх болсон хүчин хүчин байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтөнгүүд хэрхэн төрд зүтгэдгийг бид харсан. Хөрөнгөтэй мөнгөтэй нь тэднийгээ дэмжтүгэй.
Нөгөө талд хөрөнгийн чадваргүй нэр цэвэр, шинэ үе, дэвшигчид байна. Хөрөнгө чинээгүй боловч их орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэх нэр дэвшигчдээ жирийн олон түмэн дэмжтүгэй. Тэд бол та бүхний тасархай жирийн иргэд, та бүхэн айж, эмээж, болгоомжилгүй тэдний төлөө саналаа өгөгтүн. Мөнгөтэй хөрөнгөтэй нь бус эгэл жирийн иргэд бидний итгэлийг дааж чадна. Тэд бидний зовлонг, бас засах замыг мэднэ.
Бид өвөг дээдсээс хэрэгжүүлж, төрт улсын байгуулж ирсэн түүхэн туршлагандаа тулгуурлан сонголт хийх боломж байна. Энэ бол монгол улсынхаа төлөө зүтгэх чин хүсэлтэй мэдлэг боловсролтой, чадвартай, эх оронч иргэдээ сонгуульд дэмжих явдал юм. Энэ бол нам харгалзалгүй хийх сонголт билээ. Ийм өвөрмөц сонголтыг зөвхөн монголчууд хийж чадна. Намгүй төрт улсыг байгуулж ирсэн, төрт ёсыг бид сэргээн цогцлоож чадна. Бид дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн шигээ, шинэлэг өвөрмөц төрийг байгуулж чадна. Олон улаач нар Мөнх хөх тэнгэртээ үүнийг ДААТГАН мэдүүлсүгэй.
Монгол эх орныхоо онгон байгалийг сүйтгэгчид, байгалийн баялагийг харийнханд худалдагсад, олон нийтийн хөрөнгийг шамшигдуулан баяжигчид, төр нийгмийн хөрөнгийг луйвардагчид, төсвийн хөрөнгөөр бэлжигчид, Төрийн эрх мэдлийг хууль бус зүйлд ашиглагчид, шинэ цагийн хэлмэгдүүлэгчид, олон улсын хэмжээнд хар тамхины сүлжээнд элсэн оролцогчид, монгол улсын дипломат ёс зүйг зөрчигчид, албан тушаал ашиглан хөрөнжигч нар, хил дамжин хууль бусаар наймаа эрхлэгч, олон тэрбумын хөрөнгөөр казино, мурийтай тоглогчид, Монгол улсын нэр төрийг сэвтээгч нарыг дээд тэнгэртээ мэдүүлж ЗҮХЭЛ хийх нь зүйтэй гэж үзлээ. ҮҮНИЙГ ТҮМЭНД ТҮГЭЭСҮГЭЙ.
МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС СЭРГЭН МАНДАХ БОЛТУГАЙ
Гэсэн байлаа.
Бурхан халдун хайрханы Хайрханы тахилга өндөрлөж, хайрхандаа идээ өргөлийн дээжээ цунцалаар хий байдлаар өргөв. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал бол энэ цагийг эзэлсэн төр улс, түмэн олны төлөө амьдралаа зориулж яваа нийгмийн зүтгэлтэн билээ. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан. 2014 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн, 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
“Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон,
2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, оролцсон, 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Атаа таван тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон, 2018 онд БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн, Говийн нэгдсэн тахилгыг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн.
Түүний хөдөлмөрийг үнэлж Төрийн дээд “Алтан гадас” одон, Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, “Алтан шонхор”, Мөнгөн шонхор” , “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан. Монголын бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ.

 

БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГЫН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА БОЛЛОО.
(Тав. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 11.00-13.00 цагт)
Монголын бөө нар нэгдсэнээс хойш нэгдсэн тахилгын тэнгэрийн болон галын тахилгын аль нэгийг Буриадын бөө нар өөрсдийн ёс заншилаар хийж хэвшсэн билээ. Монгол бөөгийн дотор буриад бөө нэгэн том язгуур чиглэл болон хөгжиж ирсэн бөгөөд өвөрмөц онцлог шинж агуулгыг өөртөө шингээсэн байдаг.
Шашингүй үзлийн жилүүдэд Монгол улсад хоёр язгуур чиглэл бусдаасаа илүүтэй өөрийн мөн чанараа авч үлдсэн байдаг нь Дархад ба Буриад бөө нар юм. Угтаа бол гадны бодлого нь монгол дахь бөөг бүрэн устгаж, шарын шашинаар дагнан эзэгнэх зорилт тавьж байсан бөгөөд ар халхын хойд нутгийн их тайга, хүн хүрэхэд бэрх газруудад бөө нар нуугдан уламжлалаа авч үлдсэн байдаг.
Энэ удаа нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг буриад ёс заншилаар хийсэн билээ. Өнөө цагт Монголын буриад бөөгийн байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улаач нарт Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн их зайран Б.Болд, нэртэй зайран Оюунбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа, Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа нарыг тооцогдддог билээ. Буриад бөө нэгдэж ажиллах сонирхол муутай. Биеэн даан ажиллах илүү сонирхолтой. Шавийн тоонд хязгаар тавьдаггүй нь бөөг бие даасан олон ханлиг болгоход хүргэсэн.
Одоо цагт монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд тууштай яваа ганц улаач бол Монгол бөөгийн их удган Отгонсүрэн билээ. Цагийн их бэрхшээлүүдийг давж, үзэл санаандаа үнэнчээр нэгдэн ажиллаж буй их удган маань буриад бөөгийн хөгжилд эвлэлдээ их түшиг тулгуур болж яваа билээ. Тэр бөөгийн хөгжлийн энэ үед нэгдэж ажиллахын ач холбогдлыг гүнээ ухамсарлаж, харыг үзэж хар болж, шарыг үзэж хөрвөж шарвалгүй өнөөг хүрч ирсэн монгол буриад бөөгийн их удган, нийгмийн зүтгэлтэн юм.
Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгын тэнгэртээ өргөх идээ, өргөл бэлэн болж, бэлтгэл ажил хангагдсан байв. Тахилгын гортигыг тойрон улаач, дэмжигчид байрлалаа эзлэнгүүт Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн их удган Отгонсүрэн толгойлж бөөлж эхэллээ. Хэнгэрийн жигдхэн “хатираа” буриад дуудлага хөг нийлүүлэн жигдхэн цуриатна. Олон залуучуудад тэр болгон олдоод, хараад байдаггүй буриад бөөгийн бөөлөө үргэлжлэнэ. Түүний араас түүний шавь болох Монгол бөөгийн зайран Одбаяр тэргүүлж бөөллөө. Багш нь буриад боловч шавь нь өөрийн толгой онгод болох халх жаягаар бөөлсөн билээ. Олон тахилгад оролцож, их зүйлд мэдэрч, зарим үед нь бөөлж, өөрийгөө хүч боломжоо шалгасан Монгол бөөгийн зайран Одбаяр ийнхүү албан ёсоор тэргүүлж бөөлсөн нь энэ байлаа. Энэхүү тахилгад идэвхитэй бэлтгэж оролцсон бүрэлдэхүүнийг төлөөлж, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг тэргүүлж бөөлсөн билээ. Сэтгэл нийлсэн хамт олны зүтгэлээр ийнхүү тэнгэрийн тахилга амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их удган Отгонсүрэн бол Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн ба Бөөгийн зөвлөлийн гишүүний сонгуультай. 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон, 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон, 2015 онд Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон, 2015 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Галын тахилгад тэргүүлж бөөлсөн.
Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор, “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

Гэвч энэ байдаг хэтдээ хол явахгүй. Өнөө цагийн халх бөөгийн язгуур чиглэл буриад бөөгөөс гарвал нэгтэй учир шавийн тоо олонтой, дээд тал нь хэдэн мянган шавьтай болсон байна.
Бөөг бүрэн устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүйг ойлгомогц Буриад бөөгийн давуу ба сул тал нь тодорхой байдаг учраас түүнийг урвуулан ашиглах бодлогыг харийн гүрнээс хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү бодлогын үр дүнд барга, хорчин, хамниган бөөд шашны нөлөө хүчтэй туссан байдаг.
Монгол дахь Буриад бөөгийн язгуур чиглэлд өнөө цагт томоохон үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол Буриадын их зайран Цэрэн баавай бөлгөө.
Өглөөний гэгээ туяарах цагт тахилгадаа оролцогчид эртлэн босч өргөх цай идээнийхээ дээдийг бэлгэх бөлгөө. Нарны тахилга бол онцгой тахилга юм. Монголчууд төдийгүй хүмүн төрлөхтөн нараа эрхэмлэн дээдэлж ирсэн түүхтэй. Улс орнуудад шаман нар олон хэлбэрээр нарандаа залбирдаг бол Монголчууд нарны тахилга хийдэг өвөрмөц зан заншилтай ард түмэн билээ. Нарны тахилгаа монгол бөө л тэнгэртээ хүргэх өвөрмөц арга ухаантай бөлгөө.
Өглөөний гэгээнээр монгол бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуу агаарт цуурайтан Бурхан халдун хайрханы Нарны тахилга эхэллээ. Энэ удаа МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлон бөөллөө.
Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү зөвхөн монголдоо төдийгүй монгол туургатны дунд танил болсон нэгэн. Тэрээр монгол туургатан болох Өвармонголын Чингисийн цогцолбор дахь онгодын өргөөнд, Хувилай хааны хээрийн ордны тууринд хуур, манжигаар бөөлсөн байдаг.
ОХУ-ын Тувагийн бөө нартай хамтран Енисей мөрний эрэг дээр хамтарсан бөөлөөнд оролцож, монгол онгодын өвөрмөц төрхийг харуулж байсан.
ОХУ-ын Халимаг Улсад болсон Ойрдын их наадамд оролцож, Ганц модны булаг дахь хээрийн онгонд уламжлалт бөөлөөгөөр хуяглан бөөлсөн нэгэн билээ.
Байгаль нуурийн Ольхоны арал дахь Бөөгийн аралд хуяглан бөөлж, монгол бөөгийн намтар түүхийг баяжуулсан нэгэн билээ. Буриад бөө нарын тахилгын зан үйлийг нүдээр харж, байгаль, орчинтой уялдуулан судалсан улаач юм.
Мөн монголдоо бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ.
Тэрээр Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат, МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан. Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулсан. 2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн. 2012 онд болсон Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
2013 онд болсон Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдыг удирдсан, Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдсан, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
2014 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдсан, Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцсон, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд толгойлж бөөлж оролцсон, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн.
2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон,
2017 онд БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн, Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, ОХУ-ын Ойрхоны бөөгийн арал, Бух ноёны онгон, Чингисийн ширээнд бөөлсөн,
2018.онд Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн,
2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, ОХУ-ын Тувад хамтарсан бөөлөлтөд оролцсон. Халимагийн Ганц модны булагт бөөлсөн, ОХУ-ын Тувад хамтарсан бөөлөлтөд оролцсон. Халимагийн Ганц модны булагт бөөлсөн. Энэ цаг үед Монгол бөөгийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зүтгэлтэн юм.
Бурхан халдун хайрханы Нарны тахилгад Монгол бөөгийн Тэргүүн дээд удган П.Дуламжав тэргүүлж бөөлсөн билээ. Тэрээр бүхий амьдралаа уламжлалт монгол бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ.
2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгынНарны тахилгад оролцсон,
2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
2015 онд Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон, Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
2018 онд Говийн нэгдсэн тахилгад Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргээн дээд удган П.Дуламжам нь Монгол бөөгийн байгууллагын орон нутгийн тогтолцоог бий болгоход зүтгэсэн, олон нийтийн зүтгэлтэн билээ.

 

БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ЛУСЫН ТАХИЛГА БОЛЛОО.
(Долоо. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 14.30-17.00 цагт)
Эртний монголчуудын өвөг дээдэс хүн ба байгаль ертөнцийн харилцаанд нэг чухал хүчин зүйлд Лус, савдагтай харьцах ордог. Танин мэдэхүйн ухаанаар монголчууд уул ус, газар нутаг, ургамал бүхэн цөм нүдэнд үл үзэгдэх ер бусын эзэнтэй гэж үзэж ирсэн. Тэрхүү эзэн нь бол “уул усны эзэд лус, савдаг” гэж монголчууд нэрлэдэг. Түүнийг мухар сүжигтэй холбон үзэж болохгүй.
Бурхан халдун хайрханы тахилгыг олон улаач нар хийсээр ирсэн. Алдаа онооны дэнсэн дээр үйл явц өрнөж, үйл хэрэг болооод л өнгөрдөг.
МБНЭ-ийн санаачилгаар, олон шилдэг улаач нар нэгдэж, хамтарсан үйл хийсээр найман жил өнгөрч байна. Нэгдсэн тахилга бол бөө хүний шалгуур, нөгөө талдаа ямар түвшинд хүрсэнийг харуулдаг тодорхой үзүүлэлт болдог.
Монгол улс орчин цагийн аясаар төр барих “ноёд”-оо дөрвөн жилээр сонгодог болсоор 30-н жилийн нүүр үзэж байна. Монгол орноо зөв голдиролоор хөгжүүлэхэд эдгээр сонголтууд чухал үүрэг гүйцэтгэдэг болсон учраас олон улаач нар нэгдэж, сонгуулийн жил дөрвөн жилийн давтамжаар Нэгдсэн тахилга хийж, Мөнх хөх тэнгэр, ихэс дээдэсийн ариун сүнсэнд залбирал хийж мэдүүлэх болсоноор найман жил болж байна.
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга нь Лусын тахилгаар өндөрлөсөн билээ. Тиймээс энэхүү тахилга өөртөө өндөр хариуцлагын хүлээж хийгдсэн.
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Лусын тахтлгын бэлтгэл ажил өндөрлөж, оролцогчид байрлалаа эхлэхэд МБНЭ-ийн Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, хуяглан босч бөөлсөн билээ. Лусаа дуудан уянгалаг дуун одоо ч чихэнд хадаатай байна. Монгол бөө мөргөлийн уламжлалыг биечлэн залж яваа улаачийн нэг, нийгмийн зүтгэлтэнд Монгол бөөгийн их дархан удган Б.Бадамсүрэн ордог. Түүний бөөлөө бүр мөрөө тод үлдээдэг.
Бурхан халдун хайрханы Лусын тахилга өндөрлөж, хайрхандаа идээ өргөлийн дээжээ цунцалаар хий байдлаар өргөв. Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. 2018 оны “Шилдэгийн шилдэг- Удган” шагналыг хүртсэн, 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон, 2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон, 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон. Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн. 2018 онд Говийн нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн, 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн од” одон “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор” медалиар шагнагдсан.
НЭГДСЭН ТАХИЛГЫН ДҮН, СУРГАМЖ
Эртний Монголчуудаас уламжлан олон зуун жилийн туршид ард түмний дунд ам дамжсан үлгэр домог гэх мэтчилэнд уул усны эздийн тухай, лус, савдгийн тухай өгүүлсэн нь ихээхэн арвин байдаг. Хүн ба байгаль ертөнцийн амьдралын аж төрөл, хувь заяаны тавилангийн эрхэнд лус, савдгийн тухай ер бусын ертөнцийн дунд ямар нөхцөлд ээл ивээлтэй, газар ус,байгаль дэлхийдээ ёс бусаар харьцаж байвал газар усны лус, савдгууд эздүүдийг хилэгнүүлэх, зэрэмдэглүүлэх явдлыг үүсгэвэл тэдгээр эздүүд нь яаж хилэгнэн хорлодог тухай жирийн иргэд ба шүтлэгтэн олон түмнээс үүдэн гарч буй мэдээ баримтаар нотлогдсон бөгөөд ер нь хаа сайгүй ярьж байгаа нь үнэн юм. Бөөгийн арга ухаанд хүн ба байгаль ертөнцийн амьдралын тогтолцоон дахь үйл явцад амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэж эн тэргүүнд үздэг. Байгаль дэлхийн уул, ус, мод ургамал, чулуу шороо бүгд эзэнтэй бөгөөд тэднийг газар лусын эздүүд эзэгнэн хамгаалан сахидаг нь амьдрал дээр батлагдсан юм.
Өвөг дээдэсийн оршихуй “Онгод”-той буюу “Тэнгэр”-тэй бөө нар зан үйлээр савдаг лусын хүчтэй холбоотой байж, тэдний ивээл хайрыг хүртэн, хүч чадлыг нь ашигладаг.
Би цэрэг хүн, тиймээс дайн тулааны талбарт хүний амь эрсдэг тухай өрөөсгөл ойлголттой явж ирсэн. Монголын бөөгийн нэгдсэн байгууллагыг удирдаад цөөнгүй жил өнгөрөхөд улс орон, түмэн олон, онгон байгалиа хамгаалахын төлөө халуун амиа өргөж байгаа олон улаачтай таарлаа. Түүнийг жирийн олон түмэн мэдэхгүй өнгөрдөг. Олон сайхан дайчинаа, хамтран зүтгэгч нараа алдах тусам сэтгэл эмзэг болдог. Хамгийн сүүлчийн жишээ дурьдая. Энэ нь биднийг шоолох буюу шүүмжлэх зүйл болох ёсгүй. Манай зарим бөө нэртэн хүмүүсийн бичээд байгаа шиг хөнгөн гоймоо хандах зүйл ч биш юм. Хамгийн хатуу сургамж юм. Бурхан халдуны тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн хоёр улаач нэгэн цаг хугацаанд амиа өргөсөн түүх нүдэн дээр болоод л өнгөрсөн. Ямар хэцүү байсан гээч. Энэ бүхэн бид улам чамбай ажиллахыг сургамжилж байдаг.
Энэ бүхний сургамж нь орчин цаг үед нэгдэж, хамтарч ажиллахын чухлыг сануулаад байдаг. Хөвсгөл нутаг, дархад олны дундаас түмэн олонд нэртэй олон улаач байдаг боловч, хамтран ажиллах талдаа хойрог, биеэ тоож, амиа хичээсэн нь олонх билээ. Бөө хүн бие даан хийх олон зан үйл байдагч, төр ниймийнхээ сайн сайханы төлөө хамтран хийх тулгамдсан зүйл цөөнгүй. Нэг хэсэгтээ хүч чадалдаа дулдуйдан агсарч явах үе байдагч бас алдаа онооны дэнсэнд хөтлөгдөн бусдаас туслалцаа авах үе улаач хүнд тохионо.
Бид дүнгийн хуралдаан дээр хамтран зүтгэгч нараа дурсан нэг минут хүндэтгэл үзүүлж, хийгдсэн тахилга бүрийн айлдвар, дүнгээ танилцуулж, санал бодлоо солилцож, шагнал урамшуулалтаа гардуулсан. Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө. Монголын хорин нэгэн аймгийн төлөөлөл бүрэн цугларч чадлаа. Дэлхий нийтийг хамарсан өвчин, дотоодод тогтоосон хатуу дэг журамын дагуу Нэгдсэн тахилга Бөөгийн төв байгууллагын цөөн хэдэн хүний хүрээнд болно гэж төсөөлж байлаа. Харин тэгсэнгүй, өргөн бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө. Тахилгаас тахилгад улам бүр үйл ажиллагаа сайжирч, чадалтай бөө нарыг эгнээ өргөжин тэлж байна. Хамтын хүч биднийг их зүйл рүү хөтөлж байна. Хамтдаа өргөсөн нэгдсэн залбирал тэнгэртээ хүч нэгтэй хүрч, үйл ажиллагаанд тодорхой илрэл болон өрнөсөөр байна.
Дараа жил бид их хаанаа сонгоно. Их хайрхандаа дахин уулзахын ерөөл тавин энэ жилийн тахилга өндөрлөж байна. Цаг хугацаа үр дүнг тодорхйолно.

zxc534
zxc534
1
1
3
3
DSC_8467
DSC_8467
DSC_8555
DSC_8555
DSC_8616
DSC_8616
DSC_8646
DSC_8646
DSC_8662
DSC_8662
DSC_8665
DSC_8665
DSC_8704
DSC_8704
DSC_8882
DSC_8882
Previous Next Play Pause
zxc534 1 3 DSC_8467 DSC_8555 DSC_8616 DSC_8646 DSC_8662 DSC_8665 DSC_8704 DSC_8882

 

 

 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/