Уншиж байна...

Дөнгөж дууссан Хайрханы тахилгын дараа зон олон хэсэгхэн амарч үдлэв. Бороо орох нээ гэж байсан тэнгэр цооронхойтож, хаяахан дуслах борооны шүүдэр дөнгөж болж өнгөрсөн үйл явдлыг дурсах мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Өнгөрсөн жилийн Лусын тахилга хийж байсан газраас дээшлүүлэн энэ удаа тахилга хийх газраа сонгожээ. Тахилга хийх газрын ойролцоо хоёр ч булаг оршино. Хар зүрхний Хөх нуурын Лусын тахилга хийх бэлтгэлээ хангаж, идээ, өргөлөө зассаж, борооноос хамгаалж хучсан харагдана. Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн хэсэг болох Лусын тахилга өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан.


Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч Монгол Улсынхаа төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг мандуулж байрлуулжээ. Үндсэн арга хэмжээ хийгдэж байгааг тунхаглаж Төрийн далбаа, МБНЭ-ийн туг намирна. Тахилгын бөөлөө хийх газрыг тойруулан гортиглож улаач нар, шүтлэгтэн олон нэгэн эгнээ болж суудлаа эзлэв.
Цаг агаар тогтож, тэнгэр хагас үүлтэй харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилгыг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
Тамлага юугаа дуудаж, онгодоо дараалан залж, бөөлөлт үргэжилж байна. Саяхан болсон үйл явдалтай холбогдуулан онгод нь зэмлэнч, санууланч, анхаарууланч, бас цаашдын тухай өгүүлнэ. Тун удалгүй тэнгэр цэлмэж байгаль дэлхий, цаг агаар өөрчлөгдөв.
Замын аянд хатуу хөтүүг мэдэрсэн ч гэлээ болзоондоо ирж залбирч, бөөллөө. Энэ их хэл ам, хатуу хөтүүг даван туулж бөөлөөний болзоондоо ирсэн улаачдаа таларханам. Хэлж байдаг юмыг хээрийн салхи туугаад л явчихна. Уламжлалт сайхан бөөгийн онгод юугаа залаад өөрийгөө төвшигтгөөд явбал тэр нь болоо. Сайн улаачид саад мундахгүй. Бэрхшээлийг давах дутам чиг хандлага чинь улам тод томруун болно. Саад бэрхшээлийг даван туулсан улаач хүн шар тос хүртэж явдаг. Онцгой алдаа болгон айхтар хатуу сануулгаар улаач хүнийг ташуурдаж, сэтгэлийн их хатыг бэхжүүлж явдаг. Улаач минь бүү гунихар чи давж чадсан шүү. Багшийнхаа нэрийг цуурайтуулан авч явах үүрэг улаач хүнд ногдоно. Ямар их ачаалал вэ.
Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга сайхан болж өнгөрлөө. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга танд тодорхой хэмжээний нэр хүндийг авчирч байна. Би энэ тахилга дээр багш нь юм шиг, одоогийн өөрөө чюм шиг сайхан бөөлөөг харлаа. Ийм бөөлөөг тэр болгон амьдралдаа цөөхөн үзэх байх аа. Эх орон олон түмнийхээ төлөө ийм сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа зорилго нэгтэй та нараар бахарханам. Надад ганцхан хүсэх юм байна, биеэ л битгий тоогоорой. Ная шахаж яваа улаач биеэ тоогоод байдаг юм билээ, залуучууд минь бусдаас сургамж аваад даруухан байж сураарай. Бусдын онгодыг хүндэлж байж, өөрийн онгодоо, өөрөө ч бусдад хүндлүүлнэ.
Монгол бөөгийн Тэргүүн удган А.Оюунтуул бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа залуу төлөөлөл юм. 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон, 2015 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад зохион байгуулж оролцсон. 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. 2020 онд ийнхүү Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг хоёрдохоо толгойлог бөөллөө. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө түүний зүтгэлийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
ДҮНГИЙН ХУРАЛ
Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын дүнгийн хурлаа хийлээ. Улс орны маань сонгуулийн жил, хууль тогтоох дээд байгууллагын элч төлөөлөл ноёдоо сонгох цаг үед нэгдсэн тахилга болж өнгөрлөө. Энэ бол түүхэн цаг мөч.
Төрийг авч явах хүмүүс энэ дөрвөн жил жинхэнэ нүүр царайгаа харуулж, ноён нуруу нь тодрох болно. Олон зүйл амьдралаар шалгагдаж, улс төрчдийн нүүр царай тодорхой болно. Монгол орныг минь авч явах жинхэнэ эзэд тодрох цаг хугацаа энэ дөрвөн жилд тодорно. Хүссэн ч, эс хүссэн ч луйварчид зайлж одох он жилүүд эхэлнэ. Эх орноо аваад явчих олон сайхан залуу үе бэлэн болжээ.
Ийм үед Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилга болж өнгөрлөө. Нэг хэсэг нь бидэнтэй өрсөлдөн тахилга нэртэй зүйл хийнэ. Тэр нь үйл ажиллагааны нэр төдий зүйл болно. Энэ сайхан бөөлөөг хараад зарим нь ичих хэрэгтэй, бас ойлгох хэрэгтэй. Оромдоод явдаг тэр цаг үе дуусч байна.
Өөрийгөө товойлгох гэж хичнээн мэрийгээд нэмэргүй, цаг хугацааны цавчаанд жинхэнэ зүйл л үлдэж хоцорно. Нэгдэж чадахгүй бол бид бусдын амны “зугаа” болно. Хувь хувиа амиа бодоод хичнээн цамнавч тэр хэмжээгээр олон түмэн биднийг зөв ойлгохгүй. Зуу гаруйгаар тоологдон бүртгэгдсэн бөөгийн байгууллага байгаа боловч бөөгөө тогтвортой сурталчилаад олон түмэнд хүргээд тогтвортой ажиллаад байгаа нь бараг, байхгүйтэй адил байна. Хаяахан нийлээд хийх тахилга, бөөлөөнөөс өөр нийгэмд тэнгэр үзлээ, бөөгөө сурталчилсан байгууллага алга байна.
Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгад Галын тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа, Лусын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн удган А.Оюунтуул нар онгодын айлдвараа хуралдаан дээр танилцуулав.
Өмнийн говьд монгол бөөг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулсан Ц.Бөнжийг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнав.

DSC_9405
DSC_9405
DSC_9411
DSC_9411
DSC_9417
DSC_9417
DSC_9421
DSC_9421
DSC_9427
DSC_9427
DSC_9438
DSC_9438
DSC_9449
DSC_9449
DSC_9451
DSC_9451
DSC_9459
DSC_9459
DSC_9464
DSC_9464
DSC_9475
DSC_9475
DSC_9483
DSC_9483
DSC_9493
DSC_9493
DSC_9496
DSC_9496
Previous Next Play Pause
DSC_9405 DSC_9411 DSC_9417 DSC_9421 DSC_9427 DSC_9438 DSC_9449 DSC_9451 DSC_9459 DSC_9464 DSC_9475 DSC_9483 DSC_9493 DSC_9496

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 309

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 168

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/