Гурав. Говь-Алтайн нутагт
6.Их говийн тасархай домогт Захуйн говьд.
Их говь маань хэн ч үл мэдэх түүхээр арвин билээ. Их говийг туулахдаа идэр насны дурсамж санаанд буув. Олон жил өнгөрчээ. Ахтайгаа хамт алс холын тээвэрт өвс ачин зорьсон их говийн дурсамж хөврөв. Дурсамж дагуулсан тэр тээвэрийн ажиллагаа нь маш онцлог байлаа. Эхний онцлог бол миний хувьд говиудыг туулсан анхны аялал байлаа. Хоёрдугаар онцлог бол Монгол Улсын Гадаад явдлын сайд асан Аварзэдтэй хамт явсан ховор үйл явдал байв. Сайдын сэнтийгээс дөнгөж буусан эксэд хот хоорондын авто тээврийн бааз цоо шинэ Зил 130 машин өгсөн байлаа. Баазаас туршлагатай жолоочийн хувьд ахад минь замчлах үүрэг өгсөн байсан. Тэгээд монголын хувь заяатай холбоотой эрхэмтэй алс холын замд аялах боломж ногдсон байдаг. Баруун аймагт өвсний фондод хүргэх ачаа аваад бид хамтдаа явсан. Ах минь чиргүүлтэй, харин сайд асан Аварзэд дан ачаатай байсан. Улаанбаатар хотоос Туул овоотын гүүрээр гарч Баянхонгорын Жинст сум, Баян-Өндөр сум, Захуйн алдарт говиор маршрут үргэлжлэнэ.


Захуйн говь, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оров. Энэ говь бол олон жолоочийн амь насанд тулсан үйл явдлаар арвин түүхтэй, зориг шаардсан зам байсан. Захын айлаас аваад сайд асанг хүндлэн угтаж билээ. Намхавтар нуруутай Аварзэд гуйа их согтсонч машины жолоогоо хүнд үл шилжүүлнэ. Айлаас айл хэссээр долоо дахь хоног дээрээ Захуйн байн бүрдэд очив. Тэгэхэд миний үзсэн үлгэрийн орон бол энэ баян бүрд байлаа. Цаг агаар намар шиг дулаахан, төрөл бүрийн жимс элбэг, өвс ногоо халиурсан тийм сайхан нутаг байлаа.
Тэнд Агаараас эсэргүүцэн хамгаалахын нэг анги байсан. Зон олон олноороо амьдардаг, ажил буцалсан баян бүрд байж билээ. Миний анхны их говийн дурсамж ийм л содон түүхтэй байлаа.


7.Ээж хайрхан мину
Ээж хайрханд хийсэн 1975 оны миний анхны аялал бас л сонин түүхтэй байв. Хүүхэд байсан болоод тэрүү их сонирхон сонсож билээ. Цогт сумын даргын даргын хүү цэргээс халагдаж ирээд ээж хайрханыг зорьсон тухай, тэгээд тэр ууланд алга болсон түүх ид яригдаж байсан үе юм. Тэрхүү идэрхэн залуугийн бие олон сарын дараа олдсон бөгөөд толгой үгүй, өмссөн дээл нь гандаагүй хэвээр байсан, хадан дээр суугаагаараа байсан хэмээн хүмүүс ярихыг сонсож билээ. Одоо энэ түүх үлгэр мэт сонсогдох биз ээ.
Ээж хайрханд нэгэн насаараа амьдарсан долоон ямаатай эмгэний домог мэт яриаг нутгийнханы амнаас сонсож байсан. Түүнээс хойш энэ хайрханд олонтой ирсэн, аялсан тоогоо ч мартаж дээ.
Ээж хайрханы /Хатан хайрхан/-ы байгалийн дурсгалт газарын хэмжээ, 22475 га, хамгаалалтанд ¬1992 онд авсан. Улаанбаатраас 1120 км-т оршдог. Баянтоорой тосгоны төвөөс 56 км байдаг. Говь - Алтай аймгийн Цогт, Алтай, Цээл 3 сумын зааг нутагт хамаардаг. Алтайн өвөр говийн уудам зайд уул хоорондын цөлөрхөг хотгорт оршино. Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг. 8-р тогооны төгсгөл хэсэгт хадан дэвсэг дээр тогтсон хөрсөн бүрхэвчинд ургасан томоохон томоохон бургас байдаг. Энэ бургасыг нутгийн ард түмэн эрт үеээс шүтэн хүндлэн дээдэлж, сүслэн залбирч ирсэн. 9 тогооны орчим байгаль сонирхогч, аялагчдын сонирхон үздэг бас нэг зүйл бол “гахайн толгой” хад юм.
Энэ агуйд хүн амьдарч байсан сонирхолтой түүх бий. Ламын агуйн зүүн талын гүрвэл хад, Бүсгүйчүүлийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад, Тэврэлдэн суугаа хос залуус, Түлээний амбаар, Театрын суудал, Ембүү хад, Далайн яст мэлхий, Найрын ширээ хад, Бамбарууш хад, Хүүхэн хэл хад, Цаана нь тагтаа хад, Янзага хад, Сталин, (энэ хэвтэн буй сахалтай нөхөр зөвхөн шөнө харагдана),
Ээж хайрхан ууланд хамгийн түмээмэл тохиолдох мөлхөгч бол Замба гүрвэл, нутгийхан замба зараа ч гэж нэрлэдэг. Монгол орны хамгийн том биетэй гүрвэл. Үзээгүй хүмүүс гэнэт хараад айж цочиж болзошгүй. Дараачийн нэг болгоомжилох зүйл бол шар аалз. Энэ аалз шөнө гэрэлт олноор цугладаг том аалз.
Ээж хайрхан уултай холбоотой олон домог яриа байдгийг нэг бол яах аргагүй алмас болно.
Ээж хайрхан уулын хойт энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг.

8.Алсын алсад орших Алтай сум.
Говь-Алтайн Алтай сум бол монголын минь баруун өмнөд алсын сум билээ. Хамгийн их бартаат замыг туулан энэ суманд очно. Монголын хамгийн алсагдмал холын суманд энэ газар тооцогдох болов уу. Энэ суманд анх ирж байснаас хойш 50 жил өнгөрсөн боловч төвлөрсөн цахилгаангүй, нарны энергээр ажилладаг станцтой, толгодын оройд байсан хөшөөний оронд мобикомын антентай болсоныг эс тооцвол хөгжил дэвшил бараг гараагүй бөглүү газар билээ. Миний анх явж байсан замд хилийн нэг застав шинээр байгуулагдсан, сумын төвд хэдэн дан байшин шинээр барьсаныг эс тооцвол хөгжил зогссон мэт харагддаг. Энэ нутгийн ард түмэнд буруу гэж юу байхав. Гол нь бодлого боловсруулдаг газар, хэрэгжүүдэг засгийн гажиг харагдана.
Энэ сумыг хүн амын тоог нэмэгдүүлсэн зэвсэгт хүчний нэг анги, хилийн отряд байдаг. Хилийн отряд л тэнд барилга, байгууламжаараа тэргүүлнэ. Хамгийн алсын энэ отрядын хилийн боомт нь хоёр улсын хилийн завсраар 20 гаруй км явж байж зөрж гардаг сонин тогтолцоотой байсан, одоо түүнийгээ зассан байна лээ. Гэхдээ одоо Бургастайн заставаар манай баялаг урсан гардаг нэг суваг болсон. Гэвч энэ нутагт үлдсэн юм юу байна...
Шилжилтийн үед спирт болон тамхи бусад хил дамжсан наймааны газар байлаа. Би ҮАБЗ-д ажиллаж байхдаа эндээс тэр үеийн монголын шилдэг хэмээх бөхчүүдийн хил дамжсан наамай хийж яваатай таардаг байсан. Энэ нутгийн жалга бүрт хил давахаар бэлтгэсэн ачаатай том том машинууд бүгсэн байдаг байв.
Бургастай хилийн боомтын ойролцоо бидний яваа цуваанд гурав дахь бэрхшээл тохиосон нь нэг машины духны ремен тасарсан явдал байв. Бид асуудлаа зохицуулчихаад цаашид алсын аялалаа үргэлжлүүлсэн билээ.

9. Хонин усны говьд
Хүний сонирхол гэдэг багагүй цаг хугацаа зарцуулан байж биелдэг. Үүний тодорхой жишээ бол миний фото зураг авах хүсэл байв. Тэгээд хүсэлдээ автаж үнэтэй фото аппарат, дуран авч, аргал, янгирын зураг дарах авахаар олон жил, цаг хугацаа зарцуулсан. Энэ хүсэлээ биелүүлэх гэж олон ч газраар аялсан. Тэгээд голдуу хоосон хоцордог байдаа. Нүд чилээх алс өндөрт, туурайндаа цавуу наасан мэт дүүлэх янгирын зургийг хүссэнээрээ авах гэж 20 жил зарцуулжээ. Сүүлдээ бүтэшгүй мэт бодогдох болсон. Хүсэл минь санамсаргүй биелсэн. Тэгэхдээ энэхүү Хонин усны говьд биелсэн. Энэ говиор цөөнгүй явсан. Тэр азтай мөч бол хилийн бүсэд заставаас хөдлөөд хавцал дундуур явсан тэр мөчид тохиосон. Алтайн нурууны дундуур үүссэн хавцлын замаар өгсөж явахдаа гэнэт огцом эргэлт хийх үед бөөн янгир дунд орчихов. Тэгээд янгирын сүргийг хоёр хуваачихав. Янгирын сүрэг хуваагдсан боловч зогсоод хөдлөхгүй бидний үйлдлийг ширтэнэ. Машинаа зогсоогоод бууж зураг дарахаар боллоо. Янгирын сүрэг хөдлөхгүй зогссоор байлаа. Тун ойрхоноос зургаа дарж эхэлсэн, сүрэг алжрахгүй зогсоно. Эргээд нөгөө талын хаданд үлдсэн янгирын зургийг дарж байхдаа, сүрэг явахгүй болсон шалтгааныг олж харлаа. Тэр бол хадны дунд сортолзох янгирын янзагийн чих байлаа. Сүрэг янзагаа орхиж явахгүй зогссон нь тэр байжээ. Би ханатлаа зураг дарав. Миний хүсэл энэ хонин усны говьд биелсэн нь тэр. Харин дараахан дахин хүсэл биелсэн нь Завханы Улиастай хотын Мөстийн аманд амралтын гэрт байрлаад орон дээр хэвтэж байхдаа харсан янгирын сүрэг байлаа. Тэгээд орон дээрээс зурагаа авч, дараа нь гэрээс гарч янгирын зураг дарьсан юмдаг. Зөвхөн монголд л гэрийн тооноор янгирын зураг дарж чадсан мөчөө дурсахаар сайхан байдаг юм.
Хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм. Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм.
1996 онд ЮНЕСКО “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын сүлжээ”-нд бүртгэн авчээ.

Дөрөв. Ховд аймгийн нутагт
10.Алтайн өмнөд говьд
Алтайн нурууг хөндлөн гараад анхны тааралдах дурсгалт газар бол хилийн застав байрлаж байсан Гүн тамга булаг гэдэг газар юм. Энэ л газраар явахын тулд түүхийн архивт сууж хилчдийн баатарлаг түүхийг уншиж судалсан билээ. Энэ застав гэхэд ... тэр ганцхан өдрийн тулалдаанд “манай тал Дайсны 2-ыг алж, 3-ыг шархдуулсан ба 2 морь, пулемётын 135 сум бүхий 3 магазин олзолж байжээ.”
Айлд болгонд үхэл авчирсан дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд энэ нутагт болсон дайны сүүдрийг мартаж болохгүй. Би далд байдаг түүхийг уншаад хил орчмын дээрэмчдийг үзэн ядах болсон билээ. Байтаг богдын тулгаралт гэхээр хүн болгон санана байх аа. Хилийн бүсэд байдаг тулалдаан болсон газраан сүнсэглэсэн шороог залж, Туул голын эрэг дээр монголын уламжлалт ёсоор байрлуулсан боловч бидний энэ ажлыг дэмжсэн хүн ховор билээ. Тэгээд дурсгалын самбарыг нураасан гунигт түүх үлдсэн. Гэхдээ бид шантрахгүй дурсгалыг нь сэргээж, олон ирдэг газар болгоно.
Үенчийн отрядын тухай олон сайхан дурсамж надаа үлджээ. Тэр дундаа хилийг олон удаа тойрсон надад энэ отрядын бүтээн байгуулалт сэтгэлт ойр байдаг. Амьдрал азгүйтэл байдаг. Азтай нь өчүүхэн зүйлээр нэр алдар олж байхад, асар их ажил амжуулсан нь хоосон хоцордог. Хүний хөлөөс хол байдаг болохоор энэ отрядын ажлыг зохих ёсоор үнэлж чадаагүй юм. Хурандаа В.Дамдинсүрэнгийн үед офицерүүд орчин үеийн орон сууцанд орж, отрядын байрлалд нь олон улсын эрдэм шинжилгээний хурал хийхүйц үлгэр жишээ тохижуулсан байсан билээ. Тэр бол генералын дайтай бүтээн байгуулалт хийсэн удирдагч байсан. Миний бүтээн байгуулалтын бахархал бол В.Дамдинсүрэн хурандаа билээ. Энд ирэх бүрдээ хурандаагаа сэтгэл зүрхэндээ дурсдаг.
Говийн их дархан цаазат газар нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд тив дэлхийн ач холбогдол бүхий онцгой газар нутагт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох говийн баавгай-мазаалай, хавтгай тэмээ, хулан адуу, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтад авч Говийн их дархан цаазат газрыг анх байгуулсан ба дэлхий дахины ач холбогдлыг нь харгалзан 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ. Дэлхий дээр зөвхөн Хятад, Монгол хоёр улсын нутагт цөөхөн тоотой үлдэж хоцорсон хавтгайн популяцийн үндсэн буюу цөм сүрэг Говийн их дархан цаазат газарт тархана.

11.Бодончийн хавцал хөгжлийг харуулна.
Зэрэгцээ шахам тавьсан хоёр засмал замыг эс тооцвол энд монголын автозамын хөгжлийг жинхэнэ утгаар нь үзэж болно. Орчин үеийн стандарт шаардлагын дагуу өндөр уулын замыг энд бүтээж чаджээ.
Асар их хугацаа зарцуулан давж явсан Бодончийн хавцалыг хэдхэн цагийн дотор туулна гэдэг хөгжил юм даа. Уулын зам, усны хамгаалалт, гүүр, далан, хадны нуралтын бэхэлгээ гээд бүх л зүйлийг зохих ёсоор шийдвэрлэжээ. Энэ замаар зорчиж яваа хэнд чөөдрөг сэтгэгдэл төрнө. Бид хийж ч юмуу, эсвэл хийлгэж чаджээ.
Үүгээр өнгөрч явахдаа Бодончийн хавцалд байсан чулуун дээр бичсэн, сударыг хайгаад олсонгүй. Олон жилийн өмнө явахдаа тэрхүү хадан судрыг уншаад нэгээс нөгөөд шилжүүлэн номын хуудас мэт уншиж байхтай таарсан билээ. Одоо сураг олдсонгүй.
Монголын хамгийн урт хавцалуудын нэгийг ийнхүү хүний хүчин зүйлээр өөрчилж чаджээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр амжилттай хэрэгжсэн төсөл ОХУ-тай хиллэх Улаанбайшинтын боомтоос Баян-Өлгий, Ховд хот, Ховд аймгийн Алтай, Булган сумаар дайран БНХАУ-тай хиллэх Ярантын боомт хүртэлх босоо тэнхлэгийн 770 км замын 403 км-т нь Азийн хөгжлийн банк 207.6 сая ам.долларын хөрөнгө оруулж, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2016 онд амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм. Босоо тэнхлэгийн хатуу хучилттай тус замыг Бодончийн хавцал зэрэг байгалийн хүнд хэцүү орчин, нөхцөлд барьж дуусгажээ. Зам барилгын үеэр үер буух, цасан шуурга шуурах гээд бэрхшээл, саад багагүй тохиолджээ.
Барьж дуусгасан гүүрээ үерийн усанд эвдүүлээд дахин барьсан жишээ ч байна. Замын хажуугийн тэмдэг тэмдэглэгээ, уулын чулуунаас хамгаалсан хаалт хашлага, ойр ойрхон тааралдах стандарт хэмжээтэй замаас гарч зогсох зориулалт бүхий зогсоол гээд цогцоороо Монгол Улсдаа жишиг болж чадахуйц анхны авто зам тэнд зурайж байна.
Нутгийн иргэд 69-өөс өөр маркийн автомашин унах боломжгүй байсан бол одоо шатахуун бага хэрэглэдэг приусээс эхлээд төрөл бүрийн машины хэрэглээ нэмэгд¬сэн, түүнчлэн шатахууны хэрэглээ багасч, машины эвдрэл гэмтэл гарахаа больсон байна.
Аймгийн төвөөс 300 км алслагдсан Алтай сумынхан төв суурин газар бараадсан иргэдийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн багасч, хүн амынх нь тоо нэмэгдсэн сайхан мэдээгээр биднийг угтав. Тэд зам тавигдаагүй байхад Бодончийн хавцлыг 90 гаруй гатлага усаар гарч аймгийн төв ордог байжээ. Энэ бүхэн түүх болон үлдлээ.
Хятад, Оросыг холбосон босоо тэнхлэгийн замыг нутагтаа бариулаад авсан Ховд аймаг бүс нутгийн төдийгүй олон улсын тээвэр, ложистикийн төв болох бодит ирээдүй харагдаж байгааг нутгийнхан онцоллоо. 13 угсаатан амьдран суудаг, өв соёлын гайхамшигт түүх, баялагтай тэд өнгөрсөн зун хөөмийн тэмцээн, тэмээн жин тээх арга хэмжээг зохион байгуулахад олон жуулчин ирж сонирхсон байна.
Сэнхэрийн агуй, Хар-Ус нуур, Цамбагарав хайрхан, Баянзүрхийн Буган хөшөө зэрэг Ховд аймгийн есөн гай¬хам¬шигт багтсан газруу¬даар аялахдаа босоо тэнхлэгийн шинэ замаар зор¬чих боломжтой бол¬сон тул цаашид аялал жуулчлалдаа түшиглэн ногоон эдийн засгаа хөг-жүү¬лэх томоохон боломж байна.

20200720_103540
20200720_103540
20200720_103846
20200720_103846
DSC_9741
DSC_9741
20200720_112121
20200720_112121
DSC_9747
DSC_9747
20200720_115950
20200720_115950
20200720_203717
20200720_203717
20200720_164250
20200720_164250
20200720_171030
20200720_171030
20200720_174120
20200720_174120
20200720_174610
20200720_174610
20200720_180406
20200720_180406
DSC_9776
DSC_9776
20200722_091059
20200722_091059
20200722_151355
20200722_151355
20200722_153017
20200722_153017
20200723_085015
20200723_085015
20200723_114047
20200723_114047
20200723_120811
20200723_120811
20200723_121351
20200723_121351
20200720_093051
20200720_093051
DSC05438
DSC05438
20200723_132014
20200723_132014
20200723_155240
20200723_155240
20200723_182228
20200723_182228
20200723_183619
20200723_183619
20200723_194744
20200723_194744
DSC_0432
DSC_0432
DSC_6506
DSC_6506
DSC_6520
DSC_6520
Previous Next Play Pause
20200720_103540 20200720_103846 DSC_9741 20200720_112121 DSC_9747 20200720_115950 20200720_203717 20200720_164250 20200720_171030 20200720_174120 20200720_174610 20200720_180406 DSC_9776 20200722_091059 20200722_151355 20200722_153017 20200723_085015 20200723_114047 20200723_120811 20200723_121351 20200720_093051 DSC05438 20200723_132014 20200723_155240 20200723_182228 20200723_183619 20200723_194744 DSC_0432 DSC_6506 DSC_6520

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/