Уншиж байна...

12. Гурван цэнхэрийн агуйд
Бид бүрэнхий болж байхад Гурван цэнхэрийн агуйд очлоо. Замыг засч байгаа бололтой, гуравны хоёрт нь саадгүй явсан. Үлдсэн хэсэг саадтай хэвээр байв. Манай аялалын бүлэг аяны майхнаа барьж энд хоноглосон билээ. Өглөө эртлэн босч Гурван цэнхэрийн агуйд хүрлээ.
Анх миний очиж байх үед зураг нь маш тод байсан билээ. Тэр үеийн зургыг тавав. Одоо зураг гэх юм үлдээгүйг харахад хамгаалалтад авч хадгалсан уу, эсвэл устсан эсэхийг тодруулах л үлджээ. Дээш өгсөн агуйд орж зураг хайсан боловч олдсонгүй. Нөгөө явж, явж очсон чинь хоосон агуй угтлаа гэдэг л харагдаж байна лээ. Бодвол “михеалд нэг бодол бий” гэдэг шиг ховдчууд нэгийг бодож бүтээн босгох биз ээ.


Ховд аймгийн Манхан сумын нутагт Хойд цэнхэрийн голын хөвөөнд гайхамшигтай түүхийн дурсгал эдүгээ оршсоор байна. Эндхийн Гурван цэнхэрийн агуй одоогоос 3000-4000 жилийн тэртээх эртний хүмүүс амьдарч байсан ул мөр бүхий ан амьтдын дүрслэлтэй хоёр амсартай агуй юм. Агуйд заан, тэмээн хяруул, ороонго гөрөөсийг зурснаас харахад эрт үед чийглэг халуун уур амьсгалтай байсныг гэрчилдэг. Агуй уулын хормойгоос 100 гаруй метрийн өндөрт байрладаг бөгөөд түүний дотор талын өндөр нь 15 метр, багтаамжийн хувьд асар том юм. Гурван цэнхэрийн агуйн дурсгалыг дэлхийн томоохон эрдэмтэд тодорхойлж бичихдээ "Хүн төрөлхтний эртний урлагийн хүчирхэг голомт байсан ба асар өндөр хөгжсөн, уран сайхны их авьяастай, эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч юм" гэжээ. Тиймээс 2010 онд Гурван цэнхэрийн агуйг Монголын есөн гайхамшгийн нэгээр шалгаруулсан юм.

13.Ховд хотод
Ховд хот бол түүхт хот. Тиймээс хүмүүс энэ тухай олонтой бичсэн болохоор би нэн шинэ үеийн түүхийг бичихийг зорив. Анх 2013 онд Ховд аймгийн бөөгийн хүрээлэнг байгуулахаар ирж байснаа дурсав.
Хайж явсаар нэг гэр бүлийн хостой учирсан юм. Тэр үед тэд зах дээр наймаа хийж, амьдралаа босгож яваа шинэ гэр бүл байлаа. Тэгээд МБНЭ-ийн батлах, Монгол бөөгийн альбом, Ёс зүйн номоо үлдээгээд, ажиллах чиглэлээ өгөөд явсан билээ.
Тэр явдлаас хойш найман жил өнгөрчээ. Өнөө үед улаач нарын тухай таагүй мэдээ арвин байдаг. Энэ түүхийг бөө нар өөрсдөө голдуу бүтээгээд байгаа билээ. Тэгвэл бусдад бахархамаар түүхийг энэ гэр бүл бүтээсэн билээ. Залуу улаач нар зан үйлээ хийхийн зэрэгцээ цаг үетэйгээ хэрхэн зохицож амьдрахын жишээг энэ гэр бүл үлгэрлэсэн юм.
Одоо Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган Ц.Лувсанлхамо нь төрийн ажил хүчин зүтгэж явна. Тэр Жаргалант сумын нийгмийн бодлого хариуцсан засаг даргын орлогчийн албыг хийж байна. Түмэн олныхоо төлөө зүтгэж чадсан, хийсэн ажилтай нэгэн болжээ.
Тэр олон мянган залуу улаач нарт нийгтийн төлөө хэрхэн ажиллахыг үлгэрлэж чадсан ниймийн зүтгэлтэн болжээ. Залуучууд түүнээс үлгэрлэн бахархаж байна. Бид улаачийн ажлын зэрэгцээ улс орныхоо төлөө, олон түмний төлөө, нийгмийн төлөө ийм л үлгэрлэлээр ажиллах болно. Олон мянган улаач нарт энэ манлайлал туйлын хэрэгтээ байгаа билээ. Бид хийж, бүтээж чадна.
Баруун Монголын олон ястны өлгий Ховд хотын анхны суурь Эрдэнэбүрэн сумын нутаг Онгоцны улааны урд Согоот уулын зүүн хойт зүгт орших Ховд голын хөвөөний Улаанхаргана хэмээх газарт Монгол улсын түүхэнд Галданбошигт Хаан хэмжээн алдаршсан Галдан цэргийн бэхлэлт, тарианы суурин байгуулахад анх үүссэн гэж үздэг.
1762 онд Монгол Алтайн нуруунаас эх авсан үзэсгэлэнт Буянт голын хөндийд шилжин суурьшиж байгуулагдсан. Энэ үедээ Буянт голын урд эрэг дээр орших цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин хэлбэртэй 3,5-4 метр өндөр Сангийн хот гэгдэх хэрэм, их бага нарийн зээл гудамжнаас бүрдсэн “Маймаачин гэгдэх худалдааны дүүрэг, Буянт голын хойд эрэг дээр орших Түгээмэл амаржуулагч хийд зэргээс бүрдэж байв.
Ховд хот Монголын Баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн хотод манжийн төрийн гол аппарат Хэвэй амбан байрлаж Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Олноо өргөгдсөн Монгол улсын хаан 8 дугаар богд Жавзандамба Засгийн газрын 1912 оны эхээр цэргийн яамны Сайд Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч Ховд хотыг чөлөөлжээ.
1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 онд Ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан юм.
1940 оноос Ховд аймгийн төв болж байсан бөгөөд 1952 онд АИХТ-ын зарлигаар Ховд аймгийн төвийг Жаргалант хот, 1961 онд АИХТ-ийн зарлигаар Жаргалант хотыг Ховд хот гэж нэрлэжээ. УИХ-ын 1992 онд 23 дугаар тогтоолоор орон нутгийн төв хотуудыг сумын зохион байгуулалтад шилжүүлсний дагуу Жаргалант сум болсон юм. УИХ-ын 2003 онд 02 тоот тогтоолоор Ховд хот нь баруун бүсийн тулгуур төв буюу улсын зэрэглэлтэй хот болсон.

20200724_093732
20200724_093732
20200724_094110
20200724_094110
20200724_094314
20200724_094314
20200724_094446
20200724_094446
20200724_094607
20200724_094607
20200724_095248
20200724_095248
20200724_095319
20200724_095319
20200724_141423
20200724_141423
20200724_142521
20200724_142521
20200724_144720
20200724_144720
20200724_151533_001
20200724_151533_001
20200724_151859
20200724_151859
20200724_152224
20200724_152224
20200724_152543
20200724_152543
20200724_155550
20200724_155550
20200724_160509
20200724_160509
20200724_204212
20200724_204212
20200724_212042
20200724_212042
20200725_084903
20200725_084903
20200725_092305
20200725_092305
20200725_093209
20200725_093209
Previous Next Play Pause
20200724_093732 20200724_094110 20200724_094314 20200724_094446 20200724_094607 20200724_095248 20200724_095319 20200724_141423 20200724_142521 20200724_144720 20200724_151533_001 20200724_151859 20200724_152224 20200724_152543 20200724_155550 20200724_160509 20200724_204212 20200724_212042 20200725_084903 20200725_092305 20200725_093209

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/