Уншиж байна...

Найм. Хөвсгөл аймагт
20. Хатгалд суманд хуралдав.
Хөвсгөлийн зам бороо, хур ихтэй байлаа. Гэхдээ байгаль сайхан сэргэж, ногоон өмсгөлөөр гоёж, сэтгэл урам сэргэсэн сайхан өдрүүд байлаа. Бид аян замд сааталгүй явсаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орж ирлээ. Эндээс шууд Хатгал сум руу хөдөлсөн. Учир нь тэнд аймгийн бөөгийн хүрээлэнгийн ээлжит хуралдаан болох байлаа.


Замдаа хоёр ч удаа зогсож өргөл өргөөд төд удалгүй Хатгал суманд ирлээ. Биднийг ирэхэд Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн нар шавь гарын хамт цугларч бэлтгэл ажлаа хангачихаад биднийг хүлээж байлаа.
Бид шууд ажилдаа орсон. Учир нь дараа дараагийн үйл ажиллагаа хүлээж байсан тул ингэхээс өөр цаг байсангүй. Энэ удаа аймгийн настай буурлууд, улаач нар ирсэн байсан. Тэдэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаагаар хуралдаан эхэлсэн билээ.
Бид улаач нараасаа санал бодлыг нь сонсож, бас кино зураглал хийгдсэн билээ. Мөн хүндэтгэлийн зоог хүртсэн. Хамт олноороо нэг өдрийг хамтдаа өнгөрүүлнэ гэдэг сайхан үйл явдал. хүн бүгд л баярлаж, хөөрч байлаа. Ганцаардлыг манай улаач нар хангалттай амсдаг. Хамт олон болж нэгдэж ажиллана гэдэг чухал ач холбогдолтой үйл хэрэг билээ.
Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон уулзалтанд бэлтгэж тусгайлан өрөө захиалж, арга хэмжээг сайхан зохион байгуулжээ. Манай хотоос залуучууд дэмжсэн бол бүр ч сайхан арга хэмжээ байх байлаа. Манайхан хамтарч хийх, бие дааж ажиллах гээд ажлын арга барилуудыг эзэмших болоогүй байна даа.


21. Галын тахилга хийгдэв.
Өчигдөрхөн хуралдаанаа хийсэн Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн шинэ өглөөгөө тахилгаар эхэллээ. Цэлмэг сайхан өдөр байлаа. Хатгалын зүүн өмнө орших толгой дээр Галын тахилга хийх бэлтгэл ажил хангагджээ. Тахилгад оролцохоор бөөгийн маань гурван үеийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн ахмад үеийнхэндээ бэлэг, дурсгалын зүйл гардуулав. Дан улаач нар цугларч сэтгэлийн хөгөө эрчимжүүлж баясан суух сайхан ажээ.
Удалгүй Галын тахилгын эхэнд тахилга, тайлгандаа зориулж урлагын бяцхан тоглолт эхэлсэн. Монголын минь дууны аялгуу, бужгийн уян налархай хөдөлгөөн тэнгэр шүтлэгт бөө төргөлтэй минь юутай сайхан хоршино вэ.
Үе үеийн төлөөлөл есөн удган галын тахилгадаа өргөл өргөж, залбирал хийснээр тахилгын ажиллагаа эхэллээ. Энд урилгаар оролцож байгаа буурлууд маань өндөр настангууд байсан. Тэд маань ихэд баярлана лээ.
Хөвсгөл нууртаа зориулсан галын тахилгаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ бөөлж эхлүүлсэн билээ. Зайрангын зөвшөөрсөнөөр Өмнөговиос ирсэн бөөгийн төлөөлөл Монгол бөөгийн зайран Л.Мөнх-Очир, Монгол бөөгийн Ц.Тамжид, Монгол бөөгийн Ц.Төгөлдөр, Хонгорзул нар хуяглан бөөлж, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Д.Баттулга, Ё.Одгэрэл нар оролцсон билээ.
Эргээд Хатгал тосгоноо харж суухад түүхийн товчоон санаанд бууна. Хатгал тосгоны нутаг нь 1600 оны дунд үе хүртэл баруун монголын хаант улсын бүрэлдэхүүн нутаг байсаар ирсэн юм. Энэ нутагт баруун монголын цэргийн зэвсэгийн төмөр хайлуулдаг, зэвсэг бэлтгэх цэргийн хүрээ газар байсан тухай Оросын түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1696 онд халх Монгол манжийн дарлалд орсоноос хойш Оросын хилийн дагуу Харуулын алба байгуулагдахад одоогийн Хатгал орчимд Хатгал харуулыг байгуулжээ. Ингэж Хатгал сумын суурийн газар болох эхлэл тавигдаж эхэлжээ. Улмаар Манж, Хятад, Монгол ноёд Хатгал орчмын газар нутгийн тансаг сайхан байгалийг хараад биширч, энэ нутгийг амарч зугаацахад аятай тохитой газар юм гэж үзэж ойр хавьд нь айл мал байлгахгүй байхыг шаардаж байжээ. Ийнхүү нь 1727 оноос Хатгал суурин газрын шинжийг олж байгуулагджээ. 1910 он гэхэд Оростой хийх худалдааны зам дайрч өнгөрдөг бяцхан тосгон болсон байв. 1914 онд Оросын хилийн хот Мондиос Улиастай хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 орос иргэн амьдардаг Монголын хойд зүгийн Улиастай хотын дараа орох томоохон суурийн газрын нэг болж байжээ. 1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг зохион байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг Мөрөн уруу шилжүүлжээ. 2006 оны 12 сарын байдлаар 2,796 оршин суугчтай байсан тооцоо байна. 2008 онд Хатгал нь төвийн эрчим хүчний шугам болон үүрэн холбооны сүлжээнд холбогдсон байна.

22. Эрдэнэ хайрханы тахилга болов.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан "Аялал жуулчлалын цогцолбор" байгуулж байгаа билээ.
Чухам энэхүү газар Эрдэнэ хайрханы тахилгыг энэ өдөр хийхээр болзсон байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг олон жилийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хийж ирсэн бөгөөд уламжлан тогтсон зан үйл билээ.
Энэ удаа үдээш өмнөх ажиллагаанд шахагдсан, галын тахилгын дараа 50 км явж байж Эрдэнэ хайрханд тахилга хийх байсан нь цаг хуацаанд нөлөөлж, хүжуухан эхэлсэн билээ.
Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Эрдэнэхайрханы тахилга дээр толгойлон бөөлсөн бөгөөд тахилгад зайран Б.Өлзийбаяр тэргүүлэн бөөлж хүч нэмсэн билээ.
Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна дотны зочид, жуулчид сонирхон ирдэг болжээ.
Бүтээн байгуулалтын ажилтай "Тус цогцолборыг тэрбум гаруй төгрөгөөр замын ажлыг "Хөвсгөл Азза", цахилгааныг "Жеммн" ХХК, тохижилтын ажлыг "Модерн Хас" ХХК, "Урагшлах" ХХК гэсэн орон нутгийн 4 компани гүйцэтгэж байна. Аялал цогцолборт нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулсан байна.

zxc
zxc
20200801_183523
20200801_183523
20200801_184225
20200801_184225
20200801_213214
20200801_213214
20200801_204208
20200801_204208
20200801_211336
20200801_211336
20200802_093257
20200802_093257
20200802_093343
20200802_093343
20200801_211941
20200801_211941
20200802_133635
20200802_133635
20200802_135402
20200802_135402
20200802_133736
20200802_133736
20200802_162513
20200802_162513
20200802_134018
20200802_134018
20200802_134044
20200802_134044
20200802_184253
20200802_184253
20200802_184319
20200802_184319
20200802_185134
20200802_185134
20200802_190951
20200802_190951
20200802_194737
20200802_194737
20200802_195518
20200802_195518
20200802_195801
20200802_195801
20200802_210710
20200802_210710
Previous Next Play Pause
zxc 20200801_183523 20200801_184225 20200801_213214 20200801_204208 20200801_211336 20200802_093257 20200802_093343 20200801_211941 20200802_133635 20200802_135402 20200802_133736 20200802_162513 20200802_134018 20200802_134044 20200802_184253 20200802_184319 20200802_185134 20200802_190951 20200802_194737 20200802_195518 20200802_195801 20200802_210710

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/