Бид тахилгын арга хэмжээ дуусангууд аймгийн төв Мөрөн хотод очиж, уулын ингэрт байрласан билээ. Дараа нь машин техниктээ үйлчилгээ хийж дуусаад Хөвсгөлийн хойд сумуудыг зорьсон юм. 

Бороо хур ихтэй зам бартаатай байсан ч бид торолгүй явсаар Улаан-Уул сум орох замдаа Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваанд тулж ирлээ. Давааны чанх орой дээрх модны бяцхан завсар чөлөөнд баруунаас зүүн тийш цувуулж босгосон арван гурван овоо байдаг. Үүнийг нутгийн хүмүүс Өлийн арван гурван овоо гэдэг.


Тэндээс цааш яваад удалгүй Улаан уул суманд ирсэн. Бид сумын төвд хоноглов. Өглөө нь босоод Монгол бөөгийн зайран Ц.Болдынд очлоо. Зусландаа бууж, түмэн олон бужигнасан айл байлаа. Энэ удаа Ц.Болд зайрангийн багш нь болох Даваадорж зайран ирсэн байсантай таарсан билээ. Бид монгол бөөгийн талаар ярилцаж, хуур манжигаар бөөлөлт хийсэн байдаг. Энэ бол бас ховор таарах үйл байв. Даваадорж зайран бол бөөгийн эрдэмийг гайхалтай эзэмшсэн улаач байлаа.
Уг Өлийн арван гурван овооны гарал үүсэл, уг сурвалжийг хөөвөл эртний улбаатай бололтой. Түүхч О.Пүрэв. “Монголын феодлын бутрал болж, Монголчууд баруун, зүүн өмнөд гзж салан тусгаарлаж байсан дайн хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотны хүн энэ овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг. Үүнээс үзвэл эл овоог аль ХҮ1 дугаар зууны үед босгосон бололтой. Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг “Дархадын улаан түүх" гэдэг түүхэнд Халхын Автай хааны хуү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцэзд нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн давааг давахад 13 овоо босгосон хэмээн бичсэн байсан гэж өвгөчүүл хуучилж байсныг О.Пүрэв багш сонссоноо бичсэн байдаг. Арван гурван овоо босгосон нь 13 монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадууд үздэг байжзэ.
Өлийн арван гурван овоог 1990-ээд оны эхээр сэргээн засч. эргэн тойрон модон хайс барьж. голын том овоонд идээ будаа өргөх. зул барих, арц хүж асаах тусгай тавцан зассан байна. Овоог Баянзүрх. Улаан-Уул, Ринченлхүмбэ, Цагааннуур зэрэг сум нийлж жил бүр тахиж. наадам хийдэг.

24. Хүүжий ба Бат зайрангийнд

Улаан уул сумаас хөдлөөд Цагаан нуур сумыг зорилоо. Замд бороо их орсон ч бидний явсан зам саадгүй байлаа. Бид сумын наахан орших ..давааны овоонд бууж мордлоо. Энэ удаа уг овоонд хонины бүтэн түүхий махаар өргөл өргөсөн байх агаад битүү ялаа шавж, бас өмхийрсөн үнэр алсаас үнэртэж хүн ойртохын аргагүй байлаа. Иймэрхүү савдаг догшруулсан зан үйл хийгээд явдаг, бас ч үгүй бусдын нэр барьсан, олон шавьтай бөө хүний сураг сонсдоно билээ. Ийм үйлдэл хийсэн улаач хүн шийтгэлээ өрөө авчихдаг болохоор нэг их санаа зовсонгүй.
Даваа уруудан хэд хэдэн хээрийн онгодод өргөл өргөөд сумын урдхан талд хүрч очлоо. Бид Хүүжий зайрангын үдлэв. Хуучирч муудсан байшинд их зайран тусдаа байдаг ажээ. Зайран насандаа дарагдан байнгын хэвтэрт байдаг бололтой. Гэвч зайран хөнгөн шингэн босоод Монгол бөөгийн их зайран цолоо гардан авч, бидэнтэй хуучилж бас дурсгалын зураг авахуулсан билээ.
Цагаан нуур суманд биднийг очиход бороо завсарлаж нуурын дээгүүр солонго татав. Монгол бөөгийн их зайран Мокогийнд буугаад шууд Батаа зайрангийнд очсон юм. Ярилцлагын зураг авахуулж, энэ үеэр цол тэмдэгийг гардуулах ажиллагаа болов.
Өндөр настай өвгөн буурал улаач нартай уулзаж явахад сэтгэл хөдлөм, уяхан мөч, бас ховор завшаан байсан. Цагаан нуур суманд хилийн заставд бид буудалж хоноглосон билээ.

25. Цагаан нуур суманд

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, 5,410 км² газар нутагтай. Ихэнх нь дархад ястан амьдардаг. Тэдний 270 гаруй нь цаатан байв. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 279 км, нийслэл Улаанбаатараас 1048 км алслагдан оршино.
Өглөө эртлэн бидэнд дээр Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй ирлээ. Тэндээс хамтдаа Монгол бөөгийн их зайран Мокогынд очсон. Хэсэгхэн хуучилсаны дараа бид Монгол бөөгийн их зайран Батаагынд очиж, онгодод нь залбирч, хамтран сууж зураглал авч ярилцлага хийсэн билээ.
Тувагийн Нацаг зайрангын шавь А.Бат зайран бүх л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн. Тэнд МБНЭ-д шинээр нэгэн удган элссэн нь Б.Мэндбаяр удган байлаа.
Энэ өдрийн үдийн хойно нэгэн их зайрангынд очсон нь Ш.Содов хэмээх Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан байлаа. Бид онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, дараа нь ярилцлага авч, бичлэг хийсэн билээ. Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ.
Цагааннуур суманд бидний очсон улаачийнх бол Д.Даариймаа удган байсан. Онгодын гэрт нь хүндэтгэл үзүүлсний дараа удгантай ярилцлага хийсэн.
Бидний уулзалт хийж байх цаг хугацаанд говийнхан Цагаан нуурт залбирал хийсэн билээ.

20200804_084244
20200804_084244
20200804_075434
20200804_075434
20200805_175150
20200805_175150
20200804_112704
20200804_112704
20200804_114858
20200804_114858
20200804_191222
20200804_191222
20200804_191136
20200804_191136
20200805_145753
20200805_145753
20200805_151326
20200805_151326
2
2
20200805_145529
20200805_145529
1
1
4
4
20200805_175011
20200805_175011
20200806_201143
20200806_201143
20200804_195407
20200804_195407
20200805_140922
20200805_140922
20200805_124324
20200805_124324
20200805_140842
20200805_140842
20200806_200957
20200806_200957
3
3
20200804_190001
20200804_190001
20200804_202515
20200804_202515
Previous Next Play Pause
20200804_084244 20200804_075434 20200805_175150 20200804_112704 20200804_114858 20200804_191222 20200804_191136 20200805_145753 20200805_151326 2 20200805_145529 1 4 20200805_175011 20200806_201143 20200804_195407 20200805_140922 20200805_124324 20200805_140842 20200806_200957 3 20200804_190001 20200804_202515

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/