Уншиж байна...


Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймаг бол манай улсын аялал жуулчлалын гол бүс нутаг. Энэ ч утгаараа гадаад дотоодын олон мянган жуулчин унаган төрхөөрөө буй үзэсгэлэнт байгалийг үзэхээр энэ нутгийг зорьдог. Эдгээр жуулчдын олонхи нь боломж байвал Монгол бөө нартай уулүах боломжийг эрэлхийлдэг.


Бид тайгыг зорьж тэнд амьдардаг улаач нартай уулзаж, ярилцаж, санал бодлоо солтлцсон билээ. Тэдний нэг нь наян нас гарсан өндөр наслаж буй улаач Ц.Оросвойгынд зочилсон. Түүний хүү нь МБНЭ-д гишүүнээр элссэн юм. Тэдний цаахан майханаа барьж хоноглосон билээ.
Бидний явсан газар бүрт МБНЭ-д олон улаач гишүүнээр элссэн. Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг тэмдэглэн ярьж явлаа. Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн боловч нутаг тойрсон олон түмнээс цааш гаралгүй, хэн ч мэдэхгүй байсаар насыг өнгөрөөдөг тухай санал бодлоо хэлж байсан. Эгэл даруухан боловч баяр хөөрөөр бялхасан улаач нараа хараад бид зөв зүйлийн төлөө зүтгэж байгаагаа ойлгосон. Тайгад ауьдардаг улаач нар өөрсдийгөө бөө гэж бусдад тантулахыг үл хүснэ. Хийж байгаа үйлээ өдөр дутмын хийх ёстой зан үйл, ажил үүрэг гэж ойлгож хийнэ. Нилээд яриулж байж, хүссэнээ авга даа. Тэд өөрсдийн онгод тэнгэр, зан шүтлэгийн талаар ярьж байв. Монголын соёлын үнэт өв, бөө шүтлэг минь үргэлжилж, оршсоор байгаад баярлаж, бахархаж явлаа.
Одоогоор баруун, зүүн тайгад нийт 1300 гаруй цаатан амьдарч байна. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голийн сав нутаг юм. Баруун тайгад 19-22 өрхийн 95, зүүн тайгад 25 өрхөд 150 гаруй иргэд цаа маллан амьдардаг. Суманд 400 орчим цаатан иргэд амьдардаг. Эм цааг мянжиг гэдэг бөгөөд 7 сар хээл тээж, 4-5 сард төллөдөг. Эм цааг өдөрт 4-5 удаа сааж, нэг удаа 120-200 г сүү авдаг. Нас гүйцсэн зарь дунджаар 50-70 кг ачаа даана. Өдөрт 50-70 км зам туулах чадвартай. Цаатангууд шим тэжээл сайтай бэлчээр сэлгэн отор нүүдэл хийж амьдардаг.

 

27. Хээрийн онгодод
Монгол бөө хээрийн онгодоор баялаг билээ. Энэ өв уламжлалыг авч яваа олон улаач энэхүү нутагт амьдардаг. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй өөрийн хээрийн онгод болох Бурианы аавын онгодод очсон билээ.
Зайран сэтгэл хөөрч ихэд удаан олон зүйл ярьсан. Кино бичлэн хийгдэж, дурсамж яриа ч өрнөсөн. Тэр болгон олдоод байдаггүй халуун яриа болсон. Энэ бол хээрийн замд олдсон ховорхон завшаан байлаа.
Их голын эрэг дээр түүх болон үлдсэн загасны үйлдвэрийн туурь байна. Тухайн үедээ нилээд сайн хийгдсэн, энүүхэндээ их гоёохон барилга байждээ.
XVIII-XIX зууны үед монголчууд нэлээд хэдэн гол мөрөн, нуурын загасыг агнаж байжээ. БНМАУ-ын үед загас агнуурын гурван үйлдвэр байсан.
Дархадын цагаан нуурын загас агнуурын үйлдвэр. Шишгэдийн сав газрын Дархадын хотгорын олон нуураас XIX зууны 70-аад оноос эхлэн загас агнаж байсан тухай оросын нэрт эрдэмтэн П.Н.Потанин өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Дархадын хотгорын загасыг 1943 оноос эхлэн үйлдвэрийн аргаар ашиглаж эхэлжээ. Эндээс барьж ашиглаж байгаа загасны дийлэнх хувийг дархадын цагаан загас, багахан хувийг тул, зэвэг, хадран эзэлдэг.
Цаашид олон жилийн нөөцтэй загас агнуурыг зохион байгуулахын тулд Дархадын цагаан нуурын загасны үйлдвэрийг түшиглэж жилд олон төрлийн жараахайг өсгөх чадалтай загас үржүүлгийн газар байгуулах санаа ажил хэрэг болж чадалгүй, ор мөр үлджээ.

 

28. Зуун настаныд
Бидний энэ удаагийн үндсэн зорилго бол өндөр настай буурлууд болох улаач нартай цол, тэмдэг, шагналыг нь олгох явдал байсан. Зорьсоноо ч гүйцээсэн. Бүх л амьдралаа монгол бөөгийнхөө төлөө зориулсан тэд “мартагдсан хүмүүс” билээ. Нэгэн улаачийн бичээд байгаачлан тэнгэр улаачид цол хэргэмийг “хайрладаг” боловч, хаана хэнд “тэнгэр мэдээлэл”-ийг түгээдэг нь тодорхойгүй байсаар, олон түмэнд танигдахгүй байсаар насыг өнгөрөөж байна.
Гэхдээ даруухан тэдний энэ алдар, нэр хүндийг тэр хавиар амьдардаг олон түмнээс өөр мэдэх хүнгүйгээр насыг барж байгаа улаач нар тайгад олон байдаг. Улаачийг танилцуулахгүй бол хэн өөрийгөө бөө гэж тунхаглах билээ. Улаачийн амьдрал бол хатуу, хөтүү, хэцүү замнал, зовлонг мэдрүүлж, хүний ертөнцөд үйлчилэхээр томилогдсон эгэл биш хүмүүс билээ.
Нэг талдаа тэд өөрсдийгөө улаач гэж тунхаглаад байдаггүй, өдөр дутмын өөрсдийн хийх ёстой ажмл мэт төсөөлссөр ирсэн түүхтэй.
Нөгөө талдаа хатуу дэглэмтэй, шашингүй үзэл ноёрхосон үед бөө шүтлэгийг ад үзэж, хатуу шийтгэл оноодог байсан учраас өөрсдийгөө нууж, ил хэлэхээс эмээдэг болжээ.
Бидний уулзсан хамгийн өндөр настан бол энэ удган байлаа. Дархадын олон үе дамжин өнөөд хүрч ирсэн Авид удган бол монгол бөөгийн амьд дурсамж байлаа. Биднийг угтахдаа баярын нулимстай байж, үдэхдээ уйлсаар үдсэн. Удган цол тэмдэгээ аваад их удаан уйлж суусан. Нүднээс нь баярын нулмас удаан урсана билээ. Өөрийн бүтээсэн алдарыг илтгэсэн цол, тэмдэг, шагналаа их хүлээсэн байх аа. Би ч олон шөнийн дуудлагын ард гарч байгаагаа мэдэрсэн. Тэр холын нутагт амьдарч байгаа удганаа амьд дээр нь баярлуулж чадсандаа бид ч баярласан. Ярилцлагын явцад мартагдашгүй сайхан онгодын дуудлага тамлагаа дуудна. Ай баян хангай минь мартагдашгүй, тайлагдашгүй түүхээр арвин билээ.


29. Ренчинлхүм сум, Маамаа зайрангийнд
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цөөнгүй ирсэн, голдуу хоосон буцсан. Энэ удаа ч хоосон буцах шахсан. Гэвч бүх зүйл эсэргээр эргэж тэнгэр биднийг ивээсэн. Замд мотоциклтэй хүн зөрсөн нь Маамаа зайран байсан. Тэгээд даруухан эелдэг зан ааштай Маамаа зайрантай уулзаж, онгодод нь хүндэтгэл үзүүлж, бас ч үгүй сайхан ярилцлага дурсамж үлдсэн.
Энэ суманд улаач нар анхлан цуглаж бөө мөргөлөө хөгжүүлэх талаар ярилцсан арвин түүх угтсан. Сумын захиргаанаас дэмжиж улаач нар нэгдэн цугларч санал бодлоо ярилцаж зохион байгуулалтын ажил хийгджээ.
Цаашид түүнийг үргэлжлүүлэн хийхэд бодит туслалцаа үзүүлээгүйгээс уулзалт ярилцлага, хуралдаан үр дүнд хүрэлгүй өнөөг хүрчээ. Гэхдээ монголд бөө нар нэгдэн цугларч үйл ажиллагаагаа сэргээх гэсэн оролцлого энэ суманд болооод өнгөрсөн таатай мэдээг сонсож билээ.
Энэ бүсэд ажиллаж явахдаа Рэнчинлхүмбэ сумын бөө нартай уулзалгүй бүхэлдээ хоцорсоныг мэдсэн юм. Боломж байсан боловч “худал” мэдээлэл биднийг залж байсан байна лээ. Бид алдаагаа олж харсан нь чухал байлаа.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Улаан тайгын тусгай хамгаалалттай газар болох Монгол орны хамгийн хойд хязгаар болох Цагааннуур сумаас 40 орчим километрийн зайтай. Тэнгис, Шишгэд гэх Дархадын хотгорын хоёр том гол нийлсэн уулзвар, байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газрыг “Бэлчир” гэдэг аж.
Яг энэ цэгээс нийлж урссан их гол Енисэй мөрөнд цутгадаг гэнэ. Ян сарьдгуудын дундах хоёр голын бэлчир болсон үзэсгэлэнт энэ хөндийд голын эрэг даган жуулчны баазууд эгнэжээ. Зам хэцүү учраас энд зөвхөн мориор, эсвэл нисдэг тэргээр ирэх боломжтой гэнэ. “Алаг хад” нэртэй тэнгэр баганадсан өндөр хясааны дор, Тэнгис голын эрэгт энэ бааз байрлах ажээ.
Энэ газрын ойролцоо Улаан номд орсон тул загасны түрсээ шахаж цугладаг гэх “Дөрвөлжийн хад” гэдэг газар байдаг аж. Энэ баазаас цааш 40 орчим километрийн зайд “Бяран” гэх газарт алдарт ногоон хаш уул байх. Хаш уул бол улсын хилээс долоон километрийн наана байдаг уул.

 

30. Мөрөн хотод дахин уулзахын ерөөл дэвшүүлэв.

Урт аялал төгсөх шатандаа орж бид Мөрөн хотод ирлээ. Их аяны төгсгөлд бид ахмад настай улаач нарын онгодын өргөөгөөр орсон билээ. Улаачийн амьдрал хүнд хэцүү гэдгийг тэд баталсан билээ. Улаач нарынхаа гэрээр орж, онгодод хүндэтгэл үзүүлэх явцдаа тэдний өнөөгийн амьдрал санаа зовоох хэмжээнд байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Хүмүүс, иргэдийн төлөө бүх л насаа зориулсан улаач нарын амьдралтай нүүр тулж явахдаа амьдралын нөхцөл нь дэндүү хүндийг мэдэрч явлаа.
Монгол бөөд бүх л амьдралаа зориулсан Монгол бөөгийн удган Н.Бямба, Ц.Амаржаргал буюу Жүрэй удган, Ч.Бадам, Намсрайжав буюу Ная удган нартай уулзсан. Бид энэ цагийн хэлхээс, өнөөг хүртэл бөө мөргөлөө авч яваа удгадууд, уламжлалаа үе дамжуулан авч яваа гавьяатангууд билээ. Та наргүйгээр бид үгүй билээ.
Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хуралдаан амжилттай болж бид шинэ урам зориг хүч энергээр ажлаа эхэлж байна. Энэ удаагийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар, Монгол бөөгийн удган Т.Цэндсүрэнг, дэд удирдагчаар Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, удган Наранцэцэг нарыг сонгон баталгаажууллаа. Бид аймагтаа бөөгийн хүрээлэнгийн төвийн шавь тавих газраа хүртэл ярилцсан. Бусдад үлгэр жишээ болохуйц сайхан төв сүндэрлэх болно. Түүнд итгэлтэй байна.
Их говь, Алтай таван богд, Хөвсгөлийн тайгад аялсан дахин давтагдашгүй урт аялал энд хүрээд өндөрлөж байна. Бидний аялалд хүч нэмсэн, урам нэмсэн, хатан зоригт говийнхонгүйгээр төсөөлөхийн аргагүй байлаа. Энд урт аялалд оролцсон Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Л.Мөнх-Очир, Монгол бөөгийн Ц.Тамжид, удган Хонгорзул, зураглаач Ж.Жавхланбаяр, жолооч Баасанхүү, Д.Рагчаа, Д.Баттулга, Ё.Одгэрэл нартаа баярлалаа.

1
1
2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
13
13
14
14
15
15
16
16
31
31
32
32
61
61
62
62
63
63
64
64
65
65
66
66
20200808_104223
20200808_104223
ghfjhf
ghfjhf
Previous Next Play Pause
1 2 3 4 5 6 7 8 9 13 14 15 16 31 32 61 62 63 64 65 66 20200808_104223 ghfjhf

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/