Уншиж байна...

Их хотын чимээ, түгжрэлээс эртхэн гарах зорилготойгоор өглөө эрт дөрвөн цаг өнгөрөөд миний хөдөлгөөн эхлэв. Явах хүмүүсээ цуглуулсаар өглөөний долоон цагт холын аян жигдэрлээ. Тэнгэр бүрхэгдүү, хүйтэн салхи сэвэлзсэн өдөр байлаа. Нөгөө талдаа хэнтийн Чингис хаан хотод цугларах хэд жин үдэд цагаа болзсон болохоор ийнхүү цагаа тохируулан хөдөлсөн билээ.


Жигдхэн хурдтай явах хөлөг мөдхөн Багануур хотод хүрч ирэв. Нэг үеээ бодоход бид ч бөөгийн салбаруудтай болжээ. Энэ хотод Хурцжавхлан, түүний шавь Алтанцэцэг багшийн мянгаар тоологдох шавь нар амьдардаг.
Харин МБНЭ-ийн гишүүд замд таарах сумдад жигдхэн тоогоор байршин амьдардаг. Улаачгүй сум бараг байхгүйтэй адил болжээ. Нэгэнт байгууллагын салбартай уулзалт хийх гэж яваа болохоор анх сумдад хэрхэн салбараа байгуулж байсан дурсамж сэтгэлд хөвөрнө.
Хэнтийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурт МБНЭ-ийн анхны нэгдсэн тахилга болсон газар, Эзэн Чингис хааны хаан ширээнд залагдсан нутаг. Энэ л утгаараа Монголын бөө нар анхлан цугларч зан үйлээ хийж нэгдсэн газар билээ. Анх удаа дөрвөн мянган гаруй улаач нар нэг дор хуран цугларч чадсан нь ирээдүйн их үйлст монголчууд, мөнх тэнгэрийн бөө мөргөл үйл ажиллагаа явуулахад бэлэн болсоныг илэрхийлсэн бас уриалан дуудаж, бас их хүч байгааг мэдрүүлсэн үйл явдал байлаа.
Хувь, хувиа бодсон, өөрсдийн нэр хүндээ хэт эрхэмлэсэн бөөгийн цаг үе дуусгавар болгосныг чухамхүү энд л тунхаглан зарласан билээ. Өөрийн гэх зүйлээс илүүтэй монголоо гэсэн сэтгэлийг нэгэн үзүүр болгон бөө нар, шүтлэгтэн, эрдэмтэд, судлаачид түүнийг сонирхох гэсэн гадаадын бөө нар цөөнгүй ирсэн байж билээ.
Харин их хааны өлгий нутагт бөөгийн нэгдсэн байгууллагын салбар анхлан байгуулсан боловч үйл ажиллагаа нь жигдэрч өгөхгүй байгаа билээ. Өмнө нь хоёр удаа байгуулагдаж байсан хэнтийн салбар үр дүнтэй ажиллаж чадалгүй чимээ тасарсан түүхтэй. Одоо л шижигнэсэн залуус эрчимтэй ажиллах болов уу.
Харин энэ удаа Чингис хотод салбараа шинэчлэн өөрчилж, үйл ажиллагаагаа идэвхитэй эхлэхээр ярилцсан байлаа. Бид Хэнтий аймгийн Мөрөн суманд ирээд холбоо барихад залуус маань аль хэдийн хотын хаалган дээр хүлээж байлаа.
Сүү хадагаа өргөн бидний хүндэтгэн угтаж, мэндчилэн соёрхож, танилцан гар барилаа. Одоо цувааны урд тугаа намируулан цуваа хотын зүг хөдөллөө. Биднийг ингэж залуучууд хүндэтгэн угтана билээ. Гэхдээ монголчууд өөр “сэжмээр” сэрсэнийг энэ цуваа илтгэсэн байх аа.
Эртний монголчуудын сүлд болсон шонхор шувуу эхний машинд залагдаж, хоёр дахь машинд байгууллагын туг намирна. Ийм өвөрмөц цуваа товлосон газраа ирж, хуралдааны танхимд анхны уулзалт, ярилцлагаа хийсэн билээ.
Эхлээд МБНЭ-ийн байгуулагдаж байсан түүхийг харуулсан, бас онцлог үйл явдлуудыг өгүүлсэн кино гарч түүний дараа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн байгуулагдах болсон түүхэн шалтгаан, байгууллагын зорилго, зохион байгуулалт, үйл явцыг тайлбарлан ярьсан.
Дараа нь Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар санал бодлоо илэрхийлж, бөөгийн тодорхой асуудлаар асуултад хариулт өгсөн билээ. Хуралдааны төгсгөлд Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар зайран Н.Отгонбилэг, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлнгийн дэд удирдагчаар зайран Г.Ган-Эрдэнэ, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Чингис хотын бөөгийн зөвлөлийн удирдагчаар удган Д.Зина нарыг тус тус сонгож, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баталгаажууллаа.
Хэнтий бөөгийн хүрээлэнгийнхэн биднийг удган Д.Зинагийн бөөгийн онгодын өргөөнд очиж, хүндэтгэл үзүүлж, ажил хэргийн яриа үргэлжилсэн.
Уулзалт ярилцлага, их ажлын дараа бид хамтран хоолонд орж, энэ өдөр төрсөн өдрөө тэмдэглэж буй нэгнийхээ баярын хийсэн билээ.
Бид хэнтийд хоноод маргааш нь Сүхбаатар аймгийг зорьсон. Хүрээлэнгийн төлөөлөл биднийг алсын замд үдэж мордууллаа.

1
1
20201020_112659
20201020_112659
2
2
3
3
4
4
5
5
20201020_112728
20201020_112728
20201020_205419
20201020_205419
20201020_205514
20201020_205514
20201021_123840
20201021_123840
Previous Next Play Pause
1 20201020_112659 2 3 4 5 20201020_112728 20201020_205419 20201020_205514 20201021_123840

 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/