Нэгдсэн үндэсний байгуулагын дэмжлэг санаачлагаар 1950 –иад оноос эхлэн дэлхий даяар Дэлхийн шашны өдрийг жил болгоны нэгдүгээр сарын 3 дахь 7 хоногын ням гарагт тэмдэглэж ирсэн билээ. Монгол улсад 1999 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж ирсэн билээ.
Энэ өдрөөр "Бишрэлт" зочид буудалд Дэлхийн шашны өдрийг Монголын Бахайчуудын Үндэсний Оюун санааны Чуулга зохион байгууллаа. Энэхүү өдөрт Хинду, Иудейн, Будда, Христ, Ислам, Бахай,Бөөгийн шашны төлөөллүүд оролцож илтгэл тавьж, санал солилцлоо. Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо.
Бүх шашиныхан хамтын хүчээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл санаа, хүч оюунаа зориулж ажиллах талаар санал бодолоо хуваалцсан сайхан үйл ажиллагаа боллоо.