МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны гишүүн, Монгол бөөгийн зайран Л.Баяржаргал бол нийгмийн болон бөөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүний нэг билээ. Тэрээр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгуудын бэлтгэл ажилд санаачлагатай оролцож байсан.


Монгол эх орон маань өргөн уудам дэлгэр нутагтай, буянт мал сүргээ өсгөн үржүүлж, улс орныхоо эдийн засаг, нүүдлийн соёл иргэншлийн тулгын чулууг тавьж, гал голомтоо бадрааж өнөөг хүрч ирсэн. “Монгол улсын бэлчээрийн мал аж ахуй нь нүүдэлчний соёлын гайхамшигт биет болон биет бус өвийг өөртөө хадгалсан онцгой салбар мөн” билээ.
Л.Баяржаргал нь сүүлийн хэдэн жил бие даасан аж ахуй байгуулж, хөл дээр нь босгохын тулд бүхий боломжийг дайчлан ажиллаж иржээ. Юуны өмнө ажлын гараагаа монголчуудын олон мянган жилийн тэртээгээс эрхэлж ирсэн,уламжлалт арга ухаан, арга барил, нийгмийн хөгжлийн явцад улам баяжиж хөгжсөөр ирсэн Уналга эдэлгээний малын ашиглалт, тоног хэрэгсэл хийхээс эхэлсэн байна. Түүний үйлдвэрлэлийн цар хүрээ, тоо хэмжээ чамалхааргүй хэмжээнд хүрчээ.
Дараагийн шатанд сүүний чиглэлээр аж ахуй эрхэлж, фермер байгуулан хүчээ сорьж явна. Залуучууд өнөөдөр өөрийн чадах боломжийн хэмжээнд зорилго тавьж ажиллавал бид улс орондоо бага ч гэж чамлахааргүй нэмэр хандиваа оруулах болно.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны гишүүн, Монгол бөөгийн зайран Л.Баяржаргалын хийж бүтээж байгаа ажил үйлсийг оны онцлох үйлсээр шалгаруулж байна.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/