Уншиж байна...

Нэг. Өвөрхангай аймагт
Бид нэгэн хамт олон болсон тод жишээ бол аймаг аймагт биднийг таньдаг хүмүүсийн тоо нэмэгдэж хаана ч явсан угтах хүнтэй болжээ. Бидний замд ойрын өдрүүдэд орсон аадар борооны ул мөр болсон үерийн усны тунарсан ор мөр харагдана.
Өвөрхангайн төв Арвайхээр хотод ирэхэд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтсан билээ. Бидний аялалын эхний өдөр Аравгар хээрийн талд хоноглож эхэлж байна.


Одоо энэ талын дунд Монгол морины цогцолбор сүндэрлэнэ. Энэ цогцолбор нь өнөөгийн хурдан хөлгүүд ажнайнуудын суу аладарыг өгүүлнэ. Харамсалтай нь монгол морь бол баялаг түүхтэй, Дэлхийн хуурай газрын туурайгаараа тахалсан түүхтэй, тэр нь энд байдаггүй. Зөвхөн өнөө цагийн хэдэн морины түүхийг сорчилон үзүүлнэ.
Хоёр. Баянхонгор аймагт
Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт байдаг Бөөн цагаан нуур бол говийн томоохон нуурт хамаарна. Энэ нуурын эрэгт бид хоноглосон билээ. Нүд алдам цэлгэр нуур сэтгэлд ихийг бодогдуулна. Нуурын эрэгт байрлах малчин айлын дэргэд аян замын алжаалаа тайлан зураг авцгааж билээ.
Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.
Гурав. Говь-Алтайн нутагт
Захуйн говь, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оров. Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Ээж хайрхан уулын хойт энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг.
Говь-Алтайн Алтай сум бол монголын минь баруун өмнөд алсын сум билээ. Хамгийн их бартаат замыг туулан энэ суманд очно. Энэ суманд анх ирж байснаас хойш 50 жил өнгөрсөн боловч төвлөрсөн цахилгаангүй, нарны энергээр ажилладаг цахилгаантай, толгодын оройд байсан хөшөөний оронд мобикомын антентай болсоныг эс тооцвол хөгжил дэвшил бараг гараагүй бөглүү газар билээ.
Дөрөв. Ховд аймгийн нутагт
Алтайн нурууг хөндлөн гараад анхны тааралдах дурсгалт газар бол хилийн застав байрлаж байсан газар юм. Зэрэгцээ шахам тавьсан хоёр засмал замыг эс тооцвол энд монголын автозамын хөгжлийг жинхэнэ утгаар нь үзэж болно. Орчин үеийн стандарт шаардлагын дагуу өндөр уулын замыг энд бүтээж чаджээ.
Бид бүрэнхий болж байхад Гурван цэнхэрийн агуйд очлоо. Манай аялалын бүлэг аяны майхнаа барьж энд хоноглосон билээ. Өглөө эртлэн босч Гурван цэнхэрийн агуйд хүрлээ.
Анх миний очиж байх үед зураг нь маш тод байсан билээ. Одоо зураг гэх юм үлдээгүйг харахад хамгаалалтад авч хадгалсан уу, эсвэл устсан эсэхийг тодруулах л үлджээ.
Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган Ц.Лувсанлхамо нь төрийн ажил хүчин зүтгэж явна. Түмэн олныхоо төлөө зүтгэж чадсан, хийсэн ажилтай нэгэн болжээ. Тэр олон мянган залуу улаач нарт нийгмийн төлөө хэрхэн ажиллахыг үлгэрлэж чадсан ниймийн зүтгэлтэн болжээ. Залуучууд түүнээс үлгэрлэн бахархаж байна. Бид улаачийн ажлын зэрэгцээ улс орныхоо төлөө, олон түмний төлөө, нийгмийн төлөө ийм л үлгэрлэлээр ажиллах болно. Олон мянган улаач нарт энэ манлайлал туйлын хэрэгтээ байгаа билээ. Бид хийж, бүтээж чадна.
Тав. Баян-Өлгий аймагт
Ховдоос Өлгий хот орох нь хэдхэн цагын асуудал болжээ. Засмал зам бидэнд ийм цаг хугацааны хэмнэлийг олгожээ. Бид Ховд аймгийн хил зааг бүхий Цамбагарав хайрханд залбирч, өргөлөө өргөв. Одоо Баян-Өлгийн Толбо сум, Толбо нуурын эрэгт тулж ирлээ.
Биднийг хөтөл дээр гарахад анхны тахилга хийсний дараа гарсан нуур бүхэлдээ харагдав. Эндээс бид дурсгалын зураг авч баярлан хөөрөлдөв. Энд хийсэн бөөгийн нэгдсэн тахилга, хамтран ажилласан үе, үеийнхэнээ дурсан байлаа. Одоо нуур ус нь багассан бараг хатсан харагдана.
Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн маань тэргүүлэн, бусад улаач нар хуур манжигаар хүч дэмжин бөөлсөн. Бөөлөө дуусаад хөтлөх агшинд тэнгэрийн үүл арилж, цэлмэж эхлэв. Бид Цэнгэл сум явахаар хөтөл дээр гарахад тэнгэр цэлмийж, нуур эргээд усаар дүүрсэн харагдана. Юутай сайхан агшин билээ. Тэнд байгаа олон айл бөөгийн үйлийг анзаарсан биз ээ. Бид хийдэгээ хийгээд хөдлөв. Нутгийн иргэдэд бага ч гэсэн яриа үлдээсэн бол болоо.
Бөөгийн овоо бол олон мянган жил бөөгийн уламжлалыг таслалгүй тахиж ирсэн, Хүннү, Сүннү, Их гүрний үеээс өмнө өвгөд дээдсийн тахиж шүтэж байсан газар билээ. Олон талаас нь бодсон байгалийн хүчин нөлөөг тусгасан сонголт хийсэн бөөгийн овоо бол ариун шүтээний ордон. Эргэн тойрноо олон тайлагдашгүй бичээсийг мөнхөлсөн Дэлхийн Галарейн төв мөн билээ.
Бидний очсон газар бол Алтай таван богдын бүх оргилууд харагддаг өвөрмөц газар юм. Энэ газар бол Монгол бөөгийн их зайран П.Батжаргалын нэр төр, зан үйлтнй холбоотой, түүний босгосон овоо байдаг.
Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх бөөлөөг Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуяглан босч хийсэн билээ. Түүний дараа олон сорилыг даван энд ирсэн их говийнхон бөөлөн суугаа харагдана. Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг.
Энэ удаа МБНЭ-ийн удирдлага тус аймагт ажиллаж байхдаа нутгийн нэр хүндтэй улаач болох Монгол бөөгийн тэргүүн удган Энхээг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилсон билээ.
Зургаа. Увс аймагт
Хур ихтэй зуны ус, шавартай зам биднийг угтлаа. Байрамын давааны оройд хүрэх алдад булаг ундарч зам эвдэрсэн байв. Байрамын давааг даваад биднийг Увсын төлөөлөл угтсан билээ. Тэд биднийг дагуулж Үүрэг нуурын хөвөөнд аваачиж, нуурын давалгааны чимээг сонсон нэг шөнийг өнгөрүүлж билээ. Өглөө нь нутгийнханы дайллага болов.
Тэндээс бид алдарт Улаан даваанд ирлээ. Олон арван удаа давсан энэ даваанд бид өргөл юугаа дээдэлж, залбиран мөргөлөө. Давааг уруудан давхисаар Увсын төв засмал замд орлоо. Төдий их явалгүй гүүр эвдэрсэнтэй таарав. Тэнд том оврын машинууд ачихыг нь ачиж, чирэхийг нь чирж усан саадыг гаргаж байв. Бид цуваагаа тэр чигт нь оруулж, жижиг машинаа өөрсдөө чирж гаргалаа.
Одоо бид Увс аймгийн төв Улаангом хотод орж ирлээ. Бид аймгийн төвд цааш явах бэлтгэлээ хангаад аймгийн төвөөр дурсгалын зураг авахуулав. Хяргас нуурыг зорьсон.
Долоо. Завхан аймагт
Нэгэнт засмал замтай болохоор төдий л удалгүй Завхан нутант орж ирэв. Нутгийн зааг дээр Сонгины зэвсэгт хүчний ангийн удирдлага угтаж уулзлаа. Тэдний хүндэтгэлийг хүлээн аваад Түдэвтэй суманд Сосорбарам удган угтаж байсан учраас удаан сааталгүй хөдөлсөн билээ.
Монгол бөөгийн тэргүүн удган Сособарам бол түмэн олондоо нэр хүндтэй, монгол бөөгийнхөө олон удаагийн нэгдсэн тахилгад оролцсон туршлагатай, бас толгойлон бөөлж байсан улаач билээ. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамынд үдлэн хоолож, онгодын өргөөгөөр нь ороод цааш аялалаа үргэлжлүүлсэн юм.
Найм. Хөвсгөл аймагт
Хөвсгөлийн зам бороо, хур ихтэй байлаа. Бид аян замд сааталгүй явсаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орж ирлээ. Эхдээс шууд Хангал сум руу хөдөлсөн. Учир нь тэнд аймгийн бөөгийн хүрээлэнгийн ээлжит хуралдаан болох байлаа.
Биднийг ирэхэд Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн нар шавь гарын хамт цугларч бэлтгэл ажлаа хангачихаад биднийг хүлээж байлаа. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон уулзалтанд бэлтгэж тусгайлан өрөө захиалж, арга хэмжээг сайхан зохион байгуулжээ.
Өчигдөрхөн хуралдаанаа хийсэн Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн шинэ өглөөгөө тахилгаар эхэллээ. Удалгүй Галын тахилгын эхэнд тахилга, тайлгандаа зориулж урлагын бяцхан тоглолт эхэлж, залгаад Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ бөөлж, галын тахилгаа хисэн билээ. Зайрангын зөвшөөрсөнөөр Өмнөговиос ирсэн бөөгийн төлөөлөл Монгол бөөгийн зайран Л.Мөнх-Очир, Ц.Тамжид нар хуяглан бөөлж тахилгад оролцлоо. Мөн зайрангийн шавь нараас бөөлөлт хийлээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан "Аялал жуулчлалын цогцолбор" байгуулж байгаа билээ.
Чухам энэхүү газар Эрдэнэ хайрханы тахилгыг энэ өдөр хийхээр болзсон байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг олон жилийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хийж ирсэн бөгөөд уламжлан тогтсон зан үйл билээ.
Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Эрдэнэхайрханы тахилга дээр толгойлон бөөлсөн бөгөөд тахилгад зайран Б.Өлзийбаяр тэргүүлэн бөөлж хүч нэмсэн билээ.
Бид тахилгын арга хэмжээ дуусангууд аймгийн төв Мөрөн хотод очиж, уулын ингэрт байрласан билээ. Дараа нь машин техниктээ үйлчилгээ хийж дуусаад Хөвсгөлийн хойд сумуудыг зорьсон юм.
Бороо хур ихтэй зам бартаатай байсан ч бид торолгүй явсаар Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваанд тулж ирлээ.
Тэндээс цааш яваад удалгүй Улаан уул суманд ирсэн. Бид сумын төвд хоноглов. Өглөө нь босоод Монгол бөөгийн зайран Ц.Болдынд очлоо. Зусландаа бууж, түмэн олон бужигнасан айл байлаа. Энэ удаа Ц.Болд зайрангийн багш нь болох Даваадорж зайран ирсэн байсантай таарсан билээ. Бид монгол бөөгийн талаар ярилцаж, хуур манжигаар бөөлөлт хийсэн байдаг. Энэ бол бас ховор таарах үйл байлаа. Даваадорж зайран бол бөөгийн эрдэмийг гайхалтай эзэмшсэн улаач байлаа.
Улаан уул сумаас хөдлөөд Цагаан нуур сумыг зорилоо. Бид Хүүжий зайрангын үдлэв. Зайран насандаа дарагдан байнгын хэвтэрт байдаг бололтой. Гэвч зайран хөнгөн шингэн босоод Монгол бөөгийн их зайран цолоо гардан авч, бидэнтэй хуучилж бас дурсгалын зураг авахуулсан билээ. Өндөр хастай өвгөн буурал улаач нартай уулзаж явахад сэтгэл хөдлөм, уяхан бас ховор завшаан байсан. Цагаан нуур суманд хилийн заставд бид буудаллан хоноглосон билээ.
Өглөө эртлэн бидэнд дээр Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй ирлээ. Тэндээс хамтдаа Монгол бөөгийн их зайран Мокогынд очсон. Хэсэгхэн хуучилсаны дараа бид Монгол бөөгийн их зайран Батаагынд очиж, онгодод нь залбирч, хамтран сууж зураглал авч ярилцлага хийсэн билээ.
Тувагийн Нацаг зайрангын шавь А.Бат зайран бүх л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн. Тэнд МБНЭ-д шинээр нэгэн удган элссэн нь Б.Мэндбаяр удган байлаа.
Энэ өдрийн үдийн хойно нэгэн их зайрангынд очсон нь Ш.Содов хэмээх Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан байлаа. Бид онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, дараа нь ярилцлага авч, бичлэг хийсэн билээ. Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ.
Цагааннуур суманд бидний очсон улаачийнх бол Д.Даариймаа удган байсан. Онгодын гэрт нь хүндэтгэл үзүүлсний дараа удгантай ярилцлага хийсэн.
Бидний уулзалт хийж байх цаг хугацаанд говийнхан Цагаан нуурт залбирал хийсэн билээ.
Бид тайгыг зорьж тэнд амьдардаг улаач нартай уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцсон билээ. Тэдний нэг нь наян нас гарсан өндөр наслаж буй улаач Ц.Оросвойгынд зочилсон. Түүний хүү нь МБНЭ-д гишүүнээр элссэн юм. Тэдний цаахан майханаа барьж хоноглосон билээ. Бидний явсан газар бүрт МБНЭ-д олон улаач гишүүнээр элссэн. Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг тэмдэглэн ярьж явлаа. Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн боловч нутаг тойрсон олон түмнээс цааш гаралгүй, хэн ч мэдэхгүй байсаар насыг өнгөрөөдөг тухай санал бодлоо хэлж байсан. Эгэл даруухан боловч баяр хөөрөөр бялхасан улаач нараа хараад бид зөв зүйлийн төлөө зүтгэж байгаагаа ойлгосон.
Монгол бөө хээрийн онгодоор баялаг билээ. Энэ өв уламжлалыг авч яваа олон улаач энэхүү нутагт амьдардаг. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй өөрийн хээрийн онгод болох Бурианы аавын онгодод очсон билээ. Зайран сэтгэл хөөрч ихэд удаан олон зүйл ярьсан. Кино бичлэг хийгдэж, дурсамж яриа ч өрнөсөн. Тэр болгон олдоод байдаггүй халуун яриа болсон. Энэ бол хээрийн замд олдсон ховорхон завшаан байлаа.
Бидний энэ удаагийн үндсэн зорилго бол өндөр настай буурлууд болох улаач нартай цол, тэмдэг, шагналыг нь олгох явдал байсан. Зорьсоноо ч гүйцээсэн.
Дархадын олон үе дамжин өнөөд хүрч ирсэн Авид удган бол монгол бөөгийн амьд дурсамж байлаа. Биднийг угтахдаа баярын нулимстай байж, үдэхдээ уйлсаар үдсэн. Удган цол тэмдэгээ аваад их удаан уйлж суусан. Нүднээс нь баярын нулмас удаан урсана билээ. Өөрийн бүтээсэн алдарыг илтгэсэн цол, тэмдэг, шагналаа их хүлээсэн байх аа. Би ч олон шөнийн дуудлагын ард гарч байгаагаа мэдэрсэн.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цөөнгүй ирсэн, голдуу хоосон буцсан. Замд мотоциклтэй хүн зөрсөн нь Маамаа зайран байсан. Тэгээд даруухан эелдэг зан ааштай Маамаа зайрантай уулзаж, онгодод нь хүндэтгэл үзүүлж, бас ч үгүй сайхан ярилцлага дурсамж үлдсэн.
Урт аялал төгсөх шатандаа орж бид Мөрөн хотод ирлээ. Их аяны төгсгөлд бид ахмад настай улаач нарын онгодын өргөөгөөр орсон билээ. Улаачийн амьдрал хүнд хэцүү гэдгийг тэд баталсан билээ. Улаач нарынхаа гэрээр орж, онгодод хүндэтгэл үзүүлэх явцдаа тэдний өнөөгийн амьдрал санаа зовоох хэмжээнд байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Хүмүүс, иргэдийн төлөө бүх л насаа зориулсан улаач нарын амьдралтай нүүр тулж явахдаа амьдралын нөхцөл нь дэндүү хүндийг мэдэрч явлаа.
Монгол бөөд бүх л амьдралаа зориулсан Монгол бөөгийн удган Н.Бямба, Ц.Амаржаргал буюу Жүрэй удган, Ч.Бадам, Намсрайжав буюу Ная удган нартай уулзсан. Бид энэ цагийн хэлхээс, өнөөг хүртэл бөө мөргөлөө авч яваа удгадууд, уламжлалаа үе дамжуулан авч яваа гавьяатангууд билээ. Та наргүйгээр бид үгүй билээ.

20200716_201136
20200716_201136
20200717_074455
20200717_074455
20200718_092739
20200718_092739
20200720_131839
20200720_131839
20200722_151355
20200722_151355
20200723_185651
20200723_185651
20200724_094607
20200724_094607
20200724_141422
20200724_141422
20200725_214500
20200725_214500
20200726_153222
20200726_153222
20200727_172828
20200727_172828
20200728_172546
20200728_172546
20200729_162659
20200729_162659
20200729_171643
20200729_171643
20200731_122040(0)
20200731_122040(0)
20200731_141226
20200731_141226
20200801_204304
20200801_204304
20200802_143008
20200802_143008
20200802_170854(0)
20200802_170854(0)
20200802_195806
20200802_195806
20200803_211749
20200803_211749
20200804_190111
20200804_190111
20200805_124218
20200805_124218
20200805_145550
20200805_145550
20200806_150700
20200806_150700
20200806_183442
20200806_183442
20200807_104446
20200807_104446
20200807_144734
20200807_144734
20200808_145127
20200808_145127
Previous Next Play Pause
20200716_201136 20200717_074455 20200718_092739 20200720_131839 20200722_151355 20200723_185651 20200724_094607 20200724_141422 20200725_214500 20200726_153222 20200727_172828 20200728_172546 20200729_162659 20200729_171643 20200731_122040(0) 20200731_141226 20200801_204304 20200802_143008 20200802_170854(0) 20200802_195806 20200803_211749 20200804_190111 20200805_124218 20200805_145550 20200806_150700 20200806_183442 20200807_104446 20200807_144734 20200808_145127

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/