Бороо хур ихтэй зам бартаатай байсан ч бид торолгүй явсаар Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваанд тулж ирлээ. Давааны чанх орой дээрх модны бяцхан завсар чөлөөнд баруунаас зүүн тийш цувуулж босгосон арван гурван овоо байдаг. Үүнийг нутгийн хүмүүс Өлийн арван гурван овоо гэдэг.

 

Тэндээс цааш яваад удалгүй Улаан уул суманд ирсэн. Бид сумын төвд хоноглов. Өглөө нь босоод Монгол бөөгийн зайран Ц.Болдынд очлоо. Зусландаа бууж, түмэн олон бужигнасан айл байлаа. Энэ удаа Ц.Болд зайрангийн багш нь болох Даваадорж зайран ирсэн байсантай таарсан билээ. Бид монгол бөөгийн талаар ярилцаж, хуур манжигаар бөөлөлт хийсэн байдаг. Энэ бол бас ховор таарах үйл байлаа. Даваадорж зайран бол бөөгийн эрдэмийг гайхалтай эзэмшсэн улаач байлаа.
Улаан уул сумаас хөдлөөд Цагаан нуур сумыг зорилоо. Замд бороо их орсон ч бидний явсан зам саадгүй байлаа. Бид сумын наахан орших давааны овоонд бууж мордлоо. Энэ удаа уг овоонд хонины бүтэн түүхий махаар өргөл өргөсөн байх агаад битүү ялаа шавж, бас өмхийрсөн үнэр алсаас үнэртэж хүн ойртохын аргагүй байлаа. Иймэрхүү савдаг догшруулсан зан үйл хийгээд явдаг, бас ч үгүй бусдын нэр барьсан, олон шавьтай бөө хүний сураг сонсдоно билээ. Ийм үйлдэл хийсэн улаач хүн шийтгэлээ өрөө авчихдаг болохоор нэг их санаа зовсонгүй.
Даваа уруудан хэд хэдэн хээрийн онгодод өргөл өргөөд сумын урдхан талд хүрч очлоо. Бид Хүүжий зайрангын үдлэв. Зайран насандаа дарагдан байнгын хэвтэрт байдаг бололтой. Гэвч зайран хөнгөн шингэн босоод Монгол бөөгийн их зайран цолоо гардан авч, бидэнтэй хуучилж бас дурсгалын зураг авахуулсан билээ.
Өндөр хастай өвгөн буурал улаач нартай уулзаж явахад сэтгэл хөдлөм, уяхан бас ховор завшаан байсан. Цагаан нуур суманд хилийн заставд бид буудаллан хоноглосон билээ.
Өглөө эртлэн бидэнд дээр Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй ирлээ. Тэндээс хамтдаа Монгол бөөгийн их зайран Мокогынд очсон. Хэсэгхэн хуучилсаны дараа бид Монгол бөөгийн их зайран Батаагынд очиж, онгодод нь залбирч, хамтран сууж зураглал авч ярилцлага хийсэн билээ.
Тувагийн Нацаг зайрангын шавь А.Бат зайран бүх л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн. Тэнд МБНЭ-д шинээр нэгэн удган элссэн нь Б.Мэндбаяр удган байлаа.
Цагааннуур суманд бидний очсон улаачийнх бол Д.Даариймаа удган байсан. Онгодын гэрт нь хүндэтгэл үзүүлсний дараа удгантай ярилцлага хийсэн.
Бидний уулзалт хийж байх цаг хугацаанд говийнхан Цагаан нуурт залбирал хийсэн билээ.
Бид тайгыг зорьж тэнд амьдардаг улаач нартай уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцсон билээ. Тэдний нэг нь наян нас гарсан өндөр наслаж буй улаач Ц.Оросвойгынд зочилсон. Түүний хүү нь МБНЭ-д гишүүнээр элссэн юм. Тэдний цаахан майханаа барьж хоноглосон билээ.
Бидний явсан газар бүрт МБНЭ-д олон улаач гишүүнээр элссэн. Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг тэмдэглэн ярьж явлаа. Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн боловч нутаг тойрсон олон түмнээс цааш гаралгүй, хэн ч мэдэхгүй байсаар насыг өнгөрөөдөг тухай санал бодлоо хэлж байсан. Эгэл даруухан боловч баяр хөөрөөр бялхасан улаач нараа хараад бид зөв зүйлийн төлөө зүтгэж байгаагаа ойлгосон. Тайгад амьдардаг улаач нар өөрсдийгөө бөө гэж бусдад таниулахыг үл хүснэ. Хийж байгаа үйлээ өдөр дутмын хийх ёстой зан үйл, ажил үүрэг гэж ойлгож хийнэ. Тэд өөрсдийн онгод тэнгэр, зан шүтлэгийн талаар ярьж байв. Монголын соёлын үнэт өв, бөө шүтлэг минь үргэлжилж, оршсоор байгаад баярлаж, бахархаж явлаа.
Монгол бөө хээрийн онгодоор баялаг билээ. Энэ өв уламжлалыг авч яваа олон улаач энэхүү нутагт амьдардаг. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй өөрийн хээрийн онгод болох Бурианы аавын онгодод очсон билээ.
Зайран сэтгэл хөөрч ихэд удаан олон зүйл ярьсан. Кино бичлэн хийгдэж, дурсамж яриа ч өрнөсөн. Тэр болгон олдоод байдаггүй халуун яриа болсон. Энэ бол хээрийн замд олдсон ховорхон завшаан байлаа.
Бидний энэ удаагийн үндсэн зорилго бол өндөр настай буурлууд болох улаач нартай уулзах явдал байсан. Зорьсоноо ч гүйцээсэн. Бүх л амьдралаа монгол бөөгийнхөө төлөө зориулсан тэд “мартагдсан хүмүүс” билээ. Нэгэн улаачийн бичээд байгаачлан тэнгэр улаачид цол хэргэмийг “хайрладаг” боловч, хаана хэнд “тэнгэр мэдээлэл”-ийг түгээдэг нь тодорхойгүй байсаар, олон түмэнд танигдахгүй байсаар насыг өнгөрөөж байна.
Бидний уулзсан хамгийн өндөр настан бол энэ удган байлаа. Дархадын олон үе дамжин өнөөд хүрч ирсэн Авид удган бол монгол бөөгийн амьд дурсамж байлаа. Биднийг угтахдаа баярын нулимстай байж, үдэхдээ уйлсаар үдсэн. Удган цол тэмдэгээ аваад их удаан уйлж суусан. Нүднээс нь баярын нулмас удаан урсана билээ. Өөрийн бүтээсэн алдарыг илтгэсэн цол, тэмдэг, шагналаа их хүлээсэн байх аа. Би ч олон шөнийн дуудлагын ард гарч байгаагаа мэдэрсэн.
Тэр холын нутагт амьдарч байгаа удганаа амьд дээр нь баярлуулж чадсандаа бид ч баярласан. Ярилцлагын явцад мартагдашгүй сайхан онгодын дуудлага тамлагаа дуудна. Ай баян хангай минь мартагдашгүй, тайлагдашгүй түүхээр арвин билээ.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цөөнгүй ирсэн, голдуу хоосон буцсан. Энэ удаа ч хоосон буцах шахсан. Гэвч бүх зүйл эсэргээр эргэж тэнгэр биднийг ивээсэн. Замд мотоциклтэй хүн зөрсөн нь Маамаа зайран байсан. Тэгээд даруухан эелдэг зан ааштай Маамаа зайрантай уулзаж, онгодод нь хүндэтгэл үзүүлж, бас ч үгүй сайхан ярилцлага дурсамж үлдсэн.
Энэ суманд улаач нар анхлан цуглаж бөө мөргөлөө хөгжүүлэх талаар ярилцсан арвин түүх угтсан. Сумын захиргаанаас дэмжиж улаач нар нэгдэн цугларч санал бодлоо ярилцаж зохион байгуулалтын ажил хийгджээ.
Цаашид түүнийг үргэлжлүүлэн хийхэд бодит туслалцаа үзүүлээгүйгээс уулзалт ярилцлага, хуралдаан үр дүнд хүрэлгүй өнөөг хүрчээ. Гэхдээ монголд бөө нар нэгдэн цугларч үйл ажиллагаагаа сэргээх гэсэн оролцлого энэ суманд болоод өнгөрсөн таатай мэдээг сонсож билээ.

Энэ өдрийн үдийн хойно нэгэн их зайрангынд очсон нь Ш.Содов хэмээх Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан байлаа. Бид онгод тэнгэрт нь хүгдэтгэл үзүүлж, дараа нь ярилцлага авч, бичлэг хийсэн билээ. Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ.
Гэхдээ даруухан тэдний энэ алдар, нэр хүндийг тэр хавиар амьдардаг олон түмнээс өөр мэдэх хүнгүйгээр насыг барж байгаа улаач нар тайгад олон байдаг. Улаачийг танилцуулахгүй бол хэн өөрийгөө бөө гэж тунхаглах билээ. Улаачийн амьдрал бол хатуу, хөтүү, хэцүү замнал, зовлонг мэдрүүлж, хүний ертөнцөд үйлчилэхээр томилогдсон эгэл биш хүмүүс билээ.
Нэг талдаа тэд өөрсдийгөө улаач гэж тунхаглаад байдаггүй, өдөр дутмын өөрсдийн хийх ёстой ажмл мэт төсөөлссөр ирсэн түүхтэй.
Нөгөө талдаа хатуу дэглэмтэй, шашингүй үзэл ноёрхосон үед бөө шүтлэгийг ад үзэж, хатуу шийтгэл оноодог байсан учраас өөрсдийгөө нууж, ил хэлэхээс эмээдэг болжээ.

1
1
2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
11
11
12
12
13
13
14
14
15
15
16
16
17
17
18
18
Previous Next Play Pause
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

Бусад мэдээ

Feb 08, 2021 81

ЭРДЭНЭБАТЫНХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/