Уншиж байна...

Өчигдөрхөн хуралдаанаа хийсэн Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн шинэ өглөөгөө тахилгаар эхэллээ. Цэлмэг сайхан өдөр байлаа. Хатгалын зүүн өмнө орших толгой дээр Галын тахилга хийх бэлтгэл ажил хангагджээ. Удалгүй Галын тахилгын эхэнд тахилга, тайлгандаа зориулж урлагын бяцхан тоглолт эхэлж, залгаад Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ бөөлж, галын тахилгаа хисэн билээ. Зайрангын зөвшөөрсөнөөр Өмнөговиос ирсэн бөөгийн төлөөлөл Монгол бөөгийн зайран Л.Мөнх-Очир, Ц.Тамжид нар хуяглан бөөлж тахилгад оролцлоо. Мөн зайрангийн шавь нараас бөөлөлт хийлээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан "Аялал жуулчлалын цогцолбор" байгуулж байгаа билээ.


Чухам энэхүү газар Эрдэнэ хайрханы тахилгыг энэ өдөр хийхээр болзсон байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг олон жилийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хийж ирсэн бөгөөд уламжлан тогтсон зан үйл билээ.
Энэ удаа үдээш өмнөх ажиллагаанд шахагдсан, галын тахилгын дараа 50 км явж байж Эрдэнэ хайрханд тахилга хийх байсан нь цаг хуацаанд нөлөөлж, хүжуухан эхэлсэн билээ.
Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Эрдэнэхайрханы тахилга дээр толгойлон бөөлсөн бөгөөд тахилгад зайран Б.Өлзийбаяр тэргүүлэн бөөлж хүч нэмсэн билээ.
Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна дотны зочид, жуулчид сонирхон ирдэг болжээ.

1
1
2
2
3
3
4
4
20200802_133736
20200802_133736
20200802_135349
20200802_135349
20200802_135402
20200802_135402
20200802_162513
20200802_162513
20200802_194737
20200802_194737
20200802_195518
20200802_195518
20200802_205202
20200802_205202
20200802_210710
20200802_210710
20200802_211546
20200802_211546
Previous Next Play Pause
1 2 3 4 20200802_133736 20200802_135349 20200802_135402 20200802_162513 20200802_194737 20200802_195518 20200802_205202 20200802_210710 20200802_211546

Бусад мэдээ

Mar 30, 2024 334

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 169

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/