Уншиж байна...

5 дугаар зүйл. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай
5.1 Дээд цэцийн хуралдай нь Ерөнхийлөгч, оролцуулан 49 хүртэл байнгын гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгоно.
(Дээд цэцийн хуралдайн байнгын болон байнгын бус гишүүдийн тоо 99 байна.)
5.2. Дээд цэцийн Хуралдай нь Дээд хуралдайд ажлаа тайлагнана.
5.3. МБНЭ-ийн эрх барих дээд байгууллага нь Дээд цэцийн хуралдайн хуралдаан байна.
5.4. Дээд цэцийн хуралдайн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
5.6. Аль болох олон язгуур, угсаа гарвалаас Дээд цэцийн хуралдайд төлөөлөл оруулах шаардлагаас үндэслэн нэг гэр бүл, эсвэл төрсөн ахан дүүсээс Дээд цэцэд хамт сонгохыг үл зөвшөөрнө.


5.7. Дээд цэцийн хуралдайн ээлжит хурлыг 1,5 сар дутам нэгээс доошгүй удаа хуралдуулна. Бөөгийн үйл ажиллагаа, тахилгын ажиллагаанаас шалтгаалан зуны улиралд 6-9 дүгээр сард хуралдахгүй байж болно.
5.8. Дээд цэцийн Хуралдай нь Тэнгэрийн улаач, эрдэмтэн судлаачид, шүтэгчид, ивээн тэтгэгч, дэмжигчидээс уламжлалт жаягаар томилогдож, сонгогдоно.
5.9. Дээд цэцийн хуралдайн гишүүдийн олонх ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
5.10. Дээд цэцийн хуралдайг Ерөнхийлөгчийн шийдвэрээр зарлан хуралдуулна. Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг Ерөнхийлөгч болон Бөөгийн зөвлөлийн шийдвэрээр гишүүдэд мэдээлнэ.
5.11. Дээд цэцийн хуралдайн шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Дээд цэцийн хуралдайн шийдвэр бичгээр гарч Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, “Дээд цэцийн Хуралдайн шийдвэр” нэртэй гарна.
5.12. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн нь хуралдааныг шалтгаангүйгээр гурван удаа тасалбал чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн тухай нийтэд мэдээлнэ.
5.13. Дээд цэцийн хуралдай нь Бөөгийн зөвлөл, Төлөөллийн, Залуучуудын зөвлөлийн салбар хуралдаантай байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Гишүүдийг аль зөвлөлд байхыг батална. Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн удирдагч, дэд удирдагч нар зөвшилцөж шийдээд МБНЭ-ийн Ерөнхийлөгчид мэдэгдсэний дараа гишүүдэд зарлана.
5.14. Дээд цэцийн хуралдай дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
5.14.1. МБНЭ-ийн бөөгийн хөгжлийн бодлого, хэтийн төлөвийг тодорхойлох.
5.14.2. МБНЭ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх. Томилогдсон албан тушаалтнуудын ажил үүргийн хуваарийг батлах.
5.14.3. Нийгэм, эдийн засаг, улс төр, бөөгийн асуудлаар санал дүгнэлт гаргах.
5.14.4. Бөөгийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх.
5.14.5. МБНЭ-ийн Дээд хуралдай болон Дээд цэцийн хуралдайн шийдвэрийн биелэлтийг хангаж, өдөр тутмын ажлыг удирдах.
5.14.6. Салбар байгууллага, албан тушаалтаны үйл ажиллагааны тайланг сонсож хэлэлцэх, зөвлөмж өгөх.
5.14.7. Дүрэмд бөөгийн сонгуульт байгууллагын хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах.
5.14.8. МБНЭ-ийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай заавар, журмыг санаачлан батлах, мөрдүүлэх.
5.14.9. Дээд цэцэд хэлэлцүүлэх асуудлаар санал, зөвлөмж оруулах.
5.14.10. Бөөгийн шагнал бий болгох, түүнийг олгох журам, батлах.
5.14.11. Дээд хуралдайн чөлөөт цагт бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох.
5.14.12. Дээд цэцийн хуралдайд энэ дүрэмд заасан хугацаанд татвараа бүрэн төлсөн гишүүн саналын эрхтэйгээр оролцоно.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/