Монгол олны минь морины наадмын төв талбайн баруун хойно байдаг хос толгойн дунд нарны тахилгаа хийхээр улаач нар цугларчээ. Энэ жилийн нарны залбирал нь Дэлхийг хамарсан Коронавирус өвчин тарсан хүнд үед болж байгаараа онцлоготой.
Энэ удаагийн нарны тахилгын бэлтгэл ажлаа хангахаар Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал урд өдөр нь ирж бэлтгэлээ хангажээ. Биднийг байрлалаа эзлэх мөчид тэнгэрт хос солонго татан тахилгад хүч нэмж байгаагаа илтгэсэн.
Энэ жилээс өмнөх орой нь хийгддэг галын бөөлөө больсон.
Учир нь галын бөөлөнд оролцсон улаач нар шөнөжин бөөлж, үндсэн үйл ажиллагаа эхлэх үед оролцох чадваргүй болчихсон байдаг туршлагаас улбаалан ингэж шийдвэрлэсэн байна.
2021 оны 6 дугаар сарын 22-ны наран мандах мөчид Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал нарны тахилга, залбирал бөөлөөгөө эхэллээ. Дараа нь Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал хуяглан, халх бөөгийн өвөрмөц дэг жаягыг харуулсан бөөлөлт хийсэн. Тэрхэн мөчид тэнгэрт солонго татаж, Нарны тахилгадаа хүч нэмж буйг дахин илэрхийлэв. Ийнхүү хоёр өдөр дараалан тэнгэрт солонго татан тодорлоо.
Нарандаа өргөх идээний дээжээ тавьж, аргал бүхий тулган дээр есөн тогоонд дахь сүүгээ буцалж байлаа. Наран мандах үед Морин хуурын эгшиг, уртын дууны аянд Нарны тахилганд хүч нэмэн залбиралд оролцогчид уухайлан түрлээ. Олон зан үйл монгол уламжлалыг илтгэн харуулж байлаа. Нөгөө талдаа халх бөөлөний онцлогыг илэрхийлж чадсан.
Энэ удаагийн нарны тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Х.Гэрэлмаа шавь нарын хамт идэвхтэй оролцсоныг тэмдэглэхийг хүсч байна.
Улаанбаатар хотдоо хамгийн ойрхон байрладаг наадмын төв талбайг түшиглэн хийдэг нарны тахилга монгол бөөгийн улаач нарын нэгдэж хийдэг залбиралын газар болоосой хэмээн хүсч МБНЭ-ээс 2012 онд санаачлан эхэлсэн түүхтэй.
Нарны тахилгын дараа Үндэсний бөхийн аймаг, сумын цолтой бөхийн барилдаан сонирхолтой сайхан болж өнгөрлөө. Мөн урд өдөр нь үндэсний сурын харвааны сорилт боллоо.
МБНЭ-ийн Ерөнийлөгч Д.Жаргалсайхан дүн гаргаж үг хэлэхдээ “6 дугаар сарын 22-ны өдрийн Нарны тахилга нь Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн Тахилгын өдөр төдийгүй, Үндэсний бөх, сурын харвааны сорилын болдог, хурдан марины их, бага сунгаа болдог, наадмын өнгө зүсийг тодорхойлдог өдөр болон хэвших болтугай гэж ерөөв.