МБНЭ-ээс Их хайрхад сарьдагаа Монгол туургатны бас Монгол Улсын гэсэн хоёр ангилалсан юм. Учир нь Арван гурван Алтайн ихэнх нь Монгол туургатны нутагт оршдог. Өөрөөр хэлбэл Монгол туургатны нутагт арван гурван Алтай оршдог.

Түүнээс Монгол Улсын нутагт Арван гурван Алтайн зарим хэсэг байрладаг. Монгол туургатны хувьд Таван богд хайрхан, Ноён уул, ОХУ-ын болон БНХАУ-ын Шинжань Уйгар, ӨМӨЗО-ын нутагт байгаа олон хайрхад, лус нь Монголын Их гүрэний үед бидний өвгөд дээдсийн нутагт хамаарч Монгол туургатны уламжлал ёс заншилаар шүтэж, тахиж ирсэн байна. Харин өнөөгийн Монгол Улсын нутаг нутаг дэвсгэрт бүрэн багтдаг хайрхадаас Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан, зүрх уул “Бурхан халдун” хайрхан, тулгуур уул “Хөх уул” хайрхан, өмнийн их хаалт “Гучин гурван говь”, нутгийн хоймор “Хөвсгөл нуур”-ыг сонгон тахиж байгаа юм.
Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд, бөө нар Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийхээр Нийслэл хотоос олон чиглэлээр хөдөлж, Ховд хотод нэгдэн цугларч Баян-Өлгий аймгийг зорьсон юм.Түүхт толбо нуурыг өнгөрөнгүүт Хар сайрын гүүрний орчим Баян-Өлгий аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөгчид, нутгийн зон олон, Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн нар угтан золгож, нутгийн туульч, соёлын тэргүүний ажилтан, малчин Т. Болд Алтайн магтаалаа хайлж, малчин Т.Баянмөнх домын гурван сумаа харваж угтав. Малчин Т.Баянмөнх ирсэн бүх төлөөлөгчдийг хаваржаандаа урьж, нутгийн онцлого болсон аагтай цай, хүндэтгэлийн идээ барьж, хоолоор дайллаа.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Өлгий хотод олон шинэ барилгууд баригджээ. Түүний нэг болсон “Билиг АНЭЖ –Од ХХК”-ын захирал С.Алтанцоожийн гурван давхар барилгад байрлах ресторанд Баян-Өлгий аймгийн МБНЭ-ийн Бөөгийн хүрээлэнгийн гишүүд дэмжигчид хүлээн авалт хийсэн билээ. Тус аймагт тахилга хийх, түүнд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хүндэтгэх зоогийн ажиллагаанд Баян-Өлгий аймгийн ИХТ-ийн дарга Б.Лазатхан баяр хүргэж үг хэлж, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн удган Б.Чанцал, Монгол бөөгийн түшээ Ц.Оюунаа нарыг аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр, Монгол бөөгийн их дархан улган Д.Батжаргал, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Даарий, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өсөхбаяр нарыг ИХТ-ийн Хүндэт жуух бичгээр шагнасныг гардууллаа. Дараа нь урлагын хэсэгчилсэн тоглолт хийж, ирсэн зочдод хүндэтгэл үзүүллээ.
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын төвийг тойрон хөдөлсөн цуваа Буянт сумыг зорилоо. Сумын төвийн өмнөх Сагсай голын гүүр өнгөрөнгүүт нутгийн төлөөлөгчид сүү, хадагаа барьж хүндэтгэн угтлаа. Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн өрөөндөө урьж, МБНЭ-ийн Дээд зөвлөлийн гишүүдэд нутаг орон, зон олны байдлаа танилцуулж, дараа нь хүүхдийн цэцэрлэгт очиж, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөнжил, гудас, ширээ, сандал, орны даавуу, бүтээлэг, тоглоом, угсардаг шалны дэвсгэр гээд иж бүрдэлийг хандивласан билээ. Энэхүү их үйлсийг санаачилж бүтээсэн гол эзэн бол Монгол бөөгийн Удган Б.Чанцал байсан билээ. Түүний бүтээлч санаачлагыг хүүхдийн цэцэрлэгийн хамт олон мартахгүй дуурсаж байгаасай гэж хүсч байна. МБНЭ-ийн түүхэнд ч ямагт дурсаж явах учиртай. Энэ үйлсэд хандив өргөсөн Удган Б.Солонго, дэм өгсөн таван хүнийг эс тооцвол харамсалтай нь энэ санаачлагыг манай хамт олон, шүтлэгтэнгүүд сайн дэмжсэнгүй, санаачилсан хүний ажил мэт болоод өнгөрлөө. Цаашид ийм баймааргүй байна. Тодорхой бодлоготойгоор хандиваа нэгтгэн бодитой том зүйл хийх нь илүү үр дүнтэй байгаа юм. Хувь хувьдаа бэлтгэсэн бэлэгээ өндөр настангууд, хүүхдүүдэд тараасан. Энэ бол мөн л сэтгэл баясаасан сайхан үйл, гэхдээ нэгдсэн ажиллагаа нэн чухал байгаа билээ. Хоосон сүржин ярианаас ажил хэрэгт шилжмээр байна.
Их цуваа “Цаст хайрхан”-ыг зорилоо. Энэ олон машины цувааг хараад хүмүүс баярлах, бахархах сэтгэл төрж байлаа. “Цаст хайрхан”-ы орой битүү үүлээр хучигдаж, хүчтэй салхитай байсан. Маргаашийн гол тахилгыг удирдах “улаач” нар цаг агаарт сэтгэл зовинонгүй байлаа. Бид хуучин бууж байсан газартаа буудлав. Анх ирж байсаныг бодвол нутгийн түмэн олон биднийг дэмжиж олон гэр барьжээ. Хоёр гэр хоолны үйлчилгээ хийж баригджээ. Бидний хүсэлтийн дагуу Цагдаагийнхан нийтийн хэв журам сахиулахаар ирсэн байлаа. Тахилгын өмнөх орой бид ийм л зураг төрхтэй байв.
Тахилга хийх өглөө үүлгүй хөх тэнгэр угтаж, Их хайрхан тэрчигтээ сүрлэг сайхан харагдаж, цаг агаар тогтуун бас дулаахан байлаа. Төрийн далбаа, МБНЭ-ийн далбаа байрлуулсаны дараа Монгол Улсын толгой уул “Цэнгэл хайрхан” буюу “Цаст хайрхан”-ы Нэгдсэн их тахилгын Хайрханы тахилга эхэллээ. Энэхүү Их тахилгыг Монгол бөөгийн Их зайран, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга П.Батжаргал толгойлж бөөлсөн билээ. Монгол бөөгийн Тува язгуурын бөөлөлтөөр эхэлсэн нь учиртай. Тува бөө өвөрмөц өнгө төрхтэй. Их хайрхандаа хүндэтгэл үзүүлж Монгол бөөгийн Их зайран Одонхүү тэргүүлэн Дөрвөд бөөгийн язгуурын бөөлөлт хийлээ. Бас л өвөрмөц гоц бөөлөлт байлаа. Нутгийн бөө нарыг хүндэтгэн энэ удаа Монгол бөөгийн удган Энхээ одоо цагт нийтийг хамарсан халх язгуурын бөөлөлт үзүүллээ. Өөрөөр хэлбэл Монгол бөөд олонхийг эзэлдэг, нийтэд их тархсан Зайран Хурцжавхлан багшийн шавь нараас бөөлж оролцсон хэрэг юм. Энэхүү бөөлөлтийн явцад орчин цагийн зохиолын дууг дуулж, цугларсан түмэн олноор дэмжүүлэн хөгжөөнө билээ.
“Цэнгэл хайрхан”-ны Нэгдсэн Их тахилгын Хайрханы тахилгыг дуусангууд Урианхай сурын харваагаар тахилгын наадам эхэллээ. Учир нь энэ нутагт урианхай сурын харвааг бүх эрчүүд нь нааддаг тул олон хүн оролцож байгааг үндэслэн энэ өдөр сурын харваа эхэлж буй билээ.
“Цэнгэл хайрхан”-ны Нэгдсэн Их тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал толгойлж эхэлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дангаасүрэн халх язгуурын бөөлөлтөөр тэргүүлж бөөллөө. Түүний бөөлөлт, тамлага дуудлага маш өвөрмөц байдаг. Зан үйл ч гэсэн давтагдашгүй өнгө аястай билээ. Түүний араас Монгол бөөгийн тэргүүн зайран, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн П.Ганболд Дархад ёс жаягаар бөөлсөн юм. Түүний бөөлөлтөөс олон зүйлийг залуу үе маань үзэж суралцахаар байлаа. Дараа нь Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул тэргүүлж бөөлсөн билээ. Бөө бөөгийн бөөлөлт өөр өөр гэдгийг эндээс харж болохоор байлаа. Нутгийн төлөөллийг хүндэтгэн зайран Энхээ халх бөөгийн дэг жаягаар бөөлсөн бөгөөд зайран Хурцжавхлан багшийн бөөгийн уламжлалыг харуулсан зан үйл байлаа.
“Цэнгэл хайрхан”-ны Нэгдсэн их тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган, Бөөгийн “Самгалдай” төвийн тэргүүн Б.Наранцэцэг толгойлж бөөлсөн юм. Галын их тахилгыг Бөөгийн "Самгалдай" төв дангаараа хариуцаж хийсэн билээ. Эртнээс бэлтгэл сайн хангаж, зохион байгуулалтын өндөр түвшинд хийснээрээ энэ тахилга онцлого байлаа. Том асар барьж өмнө талд нь галын тахилгын талбайг мэлтгэсэн байв. Монгол бөөгийн тэргүүн удган Б.Наранцэцэг Дархад бөөгийн дэг жаягаар бөөлж их хайрхандаа хүндэтгэл үзүүлж бөөллөө.
Үүлгүй хөх тэнгэрт наран мандах мөчид Нэгдсэн их тахилгын нарны залбиралыг Монгол бөөгийн Их дархан удган, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Батчулуун толгойлж, есөн бөө тэргүүлж бөөлсөн. Тэдгээрт Монгол бөөгийн тэргүүн удган Н.Даарий, П.Нарангэрэл, Монгол бөөгийн удган Б.Батжаргал, Т.Нансалмаа нар байлаа.
Арван гурван алтай, их хайрханы “Атаа таван тэнгэр”-ийн тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун тэргүүлж бөөлсөн юм. Энэхүү тахилгад хүндэтгэл үзүүлж, гурван хөх морь сэтэрлэх зан үйл хийгдсэн билээ. 2014 оны “Шилдэг зайран” өргөмжлөлт, ЮНЕСКО-оос зохион байгуулсан фестовальд Монгол бөөг төлөөлөн бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун Урианхай бөөгийн язгуурын онцлого зан үйлийг давтагдашгүй мөн чанарыг харуулж чадсан. “Атаа таван тэнгэр”-ийн тахилгад МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн дарга Ц.Мөнхбаяр, Б.Солонго, Б.Чанцал, О.Болормаа, Я.Отгонбаатар нар нэг баг болон санаачлага, зүтгэлтэй оролцлоо. Түүний дараа нутгийн бөө нар өөр өөрсдийн "онгод"-оо буулгаж их хайрхандаа хүндэтгэл үзүүлж бөөлсөн билээ.
Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилгад зориулан Монгол бөхийн барилдаан болж, Аймгийн заан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Үнэнзориг түрүүлж, Ө.Батжаргал үзүүрэллээ. Бөхийн бай, шагналыг Урианхай дүрвэд Тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо хариуцсан байна.
Монгол Улсын толгой уул “ЦЭНГЭЛ ХАЙРХАН”-ны Нэгдсэн Их Тахилгийн “Хурдан Морины Уралдаан”-ы их насны морины уралдаанд Э.Галхүүгийн уяж хурдлуулсан саарал зүсмийн морь түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа. Айргийн тавд Ш.Жанибек, А.Болотхан, Д.Бумбаяр Д.Амаржаргал нарын уясан морьд орлоо. Их насны морьдын бай шагналыг МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Энхжаргал, О.Туул, Ч.Дангаасүрэн, П.Зоригтбаатар, Б.Наранцэцэг нар ивээн тэтгэсэн байна.
Соёолон насны морины уралдаанд Г.Бат-Өлзийгийн уяж хурдлуулсан хүрэн халтар зүсмийн морь түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа. Айргийн тавд Кадыр, Д.Болдбаяр, Х.Одгэрэл, Т.Баянмөнх нарын уясан морьд орлоо. Хурдан морины бай шагналыг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн удган Т.Нансалмаа ивээн тэтгэлээ.
Урианхай сурын харваанд Х.Төрмандах түрүүлж, Ч.Батгэрэл, Н.Алтаншагай, Д.Энхтүвшин, Ц.Галхүү нар удаах байруудыг эзэлсэн байна. Урианхай сурын харвааг Өгөөж-Цамбагарав ХХК бай шагналыг ивээн тэтгэсэн байна.
Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилгыг амжилттай зохион байгуулсан Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулууныг Баян-Өлгий аймгийн хүндэт иргэнээр шагнасныг мэдэгдсэн. Мөн Монгол бөөгийн их Дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Н:Баярсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, Д.Наранцэцэг, Д.Төмөрчөдөр, Ц.Мөнхбаяр, О.Болормаа, Б.Солонго, П.Нарангэрэл нарыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж гардууллаа.
МБНЭ-ээс Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилгыг зохион байгуулахад идэвхи зүтгэл гаргаж ажилласан “Билиг АНЭЖ –Од ХХК”-ын захирал С.Алтанцоож, Өгөөж-Цамбагарав ХХК захирал Д.Энхболд, МБНЭ-ийн Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн удган Т.Нансалмаа нарыг өргөмжлөл, “Алтан шонхор” медалиар, Монгол бөөгийн зайран П.Баттулга , Монгол бөөгийн удган Б.Энхээ нарыг “Мөнгөн шонхор” медалиар, зайран Сүхээ, нарыг “хүрэл шонхор” медалиар шагнасны зэрэгцээ, Монгол бөөгийнхөө төлөө өөрийн амьдралаа зориулсан Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Дангаасүрэн нар болон энэхүү их тахилгыг толгойлж бөөлж, хүндэттэй үүрэг гүйцэтгэсэн Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун нарыг МБНЭ-ийн “Долоон Од” одонгоор шагнасан бөгөөд энэхүү хүндтэй шагналын анхны олголтыг Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы дэргэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүндэтгэлтэйгээр гардуулсан билээ.
МБНЭ-ээс Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилгыг зохион байгуулахад онцгой үүргийг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн удган Т.Нансалмаа нар гүйцэтгэсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Үүлгүй хөх тэнгэр, салхич үгүй сайхан дулаахан өдрүүд ээж, Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга ийнхүү амжилттай болж өнгөрлөө.Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилгад оролцсон их цуваа цааш хөдөлж, Монгол туургатны эрхэмлэн дээдэлж шүтэж ирсэн Алтай таван богдыг зорьсон билээ.
Алс холын Баян-Өлгий аймагт Монгол бөө нар нэгдэн цугларч нэгдсэн нэг цуваа болон олон арван машин хөдөлсөн нь энэ нутагт сүүлийн хэдэн жил үзэгдээгүй үйл явдал байлаа. Олон машиныг цувааг хэн ч хараад баясаж, нүд хужирлаж, сэтгэл хөдлөм байлаа. Замд тааралдсан хүн бүхэн баяр хүргэж, талархалын үг хайрлаж байлаа.
Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилгын дараа зон олны хүсэн хүлээж байсан хураа хөх тэнгэр минь хайрлаж гурван өдөр дараалан бороо, цас холилдон орсон. Биднийг Алтай таван богд ороод гурав хоноод буцах замд газар дэлхий нов ногоон өнгийн дээлээ өмсөж, өнгө юугаа зассан байлаа.
Алс холын том зорилгын төлөө нэгдэж чадсан Монгол бөөгийн нэгдсэн их цувааг өнөөдөр хэн ч зогсоож чадахааргүй болжээ.
Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээх болтугай.
Д.Хүрэлбаатар

10
10
7
7
11
11
9
9
1
1
12
12
13
13
8
8
32
32
2
2
3
3
4
4
17
17
16
16
14
14
27
27
26
26
29
29
15
15
zxc1093
zxc1093
18
18
19
19
20
20
21
21
22
22
23
23
24
24
31
31
30
30
5
5
25
25
Previous Next Play Pause
10 7 11 9 1 12 13 8 32 2 3 4 17 16 14 27 26 29 15 zxc1093 18 19 20 21 22 23 24 31 30 5 25

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/