Уншиж байна...
Энэ удаагийн Намрын тахилга онцлог үйл явдлын дараа болж байгаагаараа чухал ач холбогдолтой билээ. Энэ нь Монголын Их эзэн Чингис хаан болон их хаадын шүтэж байсан Монголын тэнгэр шүтлэг, Бөө мөргөлийг төлөөлөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, пап лам Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын үеээр гар барин мэндчилж, шашны тэргүүнүүдийг "Асем Велла"-д болсон уулзалт дээр үг хэлсэний дараа болж буй анхны их тахилга билээ.

Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна.
Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Одонхүү, Төлөөллийн зөьлөлийн удирдагч Оюунтуул, Залуучуудын зөвлөлийн удирдагч Анхмаа, Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Өлзийсайхан, Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Сосорбарам, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Солонго, Өмнөговь аймгийн төлөөлөл Тамжид, ДЦХ-н гишүүн Б.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Ц.Отгонсүрэн, Ж.Эрдэнэцэцэг, Алтанчимэг, Батзул нар оролцлоо.
Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Наадамд түрүүлсэн бөхчүүл, айргын тавд хурдалсан даага, унасан хүүхдүүдэд шагнал гардууллаа.
Тахилгын өглөө эхний тахилга нь Лусын тахилга тахилга байлаа. Газар сонголт өвөрмөц байв. Лусын тахилгыг Хар чулуутын амны дээд эхэнд байдаг булагын дэргэд Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран Ц.Болд толгойлон бөөлж эхэлсэн билээ.
Тахилгын дараа удалгүй мөндөр орж эхэлсэн нь онгод тэнгэр хүлээн авсаны дохио гэж олон түмэн үзэж байлаа.

zxc4501
zxc4501
zxc4502
zxc4502
zxc4503
zxc4503
zxc4504
zxc4504
zxc4505
zxc4505
Previous Next Play Pause
zxc4501 zxc4502 zxc4503 zxc4504 zxc4505

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 1354

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 589

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/