Уншиж байна...


Аугаа их орны дайны ялалтын баяр бол зөвхөн Оросын ард түмний баяр биш билээ. Энэ бол хүн төрлөхтний баяр, бүх дэлхийд дайны аюулыг мэдрүүлсэн, ийм гамшигийг дахин гаргуулахгүй байхын түүхэн сургамжийг үлдээсэн, Оросын ард түмний их ялалтын баяр юм.

 
Бид баярын ажиллагааны гол арга хэмжээ болох Улаан-Үдийн төв талбайд хийгдэх цэргийн парадыг үзэхээр зорилоо. Төв талбайд төрөл мэргэжлийн цэргүүд хайрцаглан жагсаж, байлдааны техникүүд эгнэн зогсоно. Талбайг тойрон ард иргэд хуран цугларч, хөл хөдөлгөөн ихэсчээ. Удалгүй парад командлагчийн дуу цуурайтахад хөгжимд ялалтын цоглог аялгуу, дараа нь ОХУ-ын төрийн сүлд эгшиглэв. 
Аугаа их ялалтад зориулсан цэргийн хүндэтгэлийн парадын дараа байлдааны цэргийн техникын цуваа өнгөрч, түүний араас Эх орны дайнд оролцсон болон энхийн цагт тулааны талбарт амиа алдсан эх орончдын зургийг барьсан иргэдийн цуваа залгав. Энэ бол өргөн олныг хамарсан их цэнгүүн билээ. Бид нийтийн дунд орж баярыг ажиллагааг сонирхож явсаар нэг мэдэхэд оройн 17 цаг болчихсон байлаа.
Улаан Үд хот дахь Монгол Улсын консулын ерөнхий газарт очиж, нэгэн цагт хамтарч ажиллаж байсан консул, бригадын генерал Дулаанжаргалтай уулзлаа. ОХУ-ын Буриад дах бөөгийн байгууллагуудын тухай, бөө нарын тухай мэдээлэл авлаа.
Баярын өдрийн орой бид Аюна, Андрей хоёрын баярын зоогт уригдаж, баярын өдрөө дуусгаж, маргааш өглөөний аялалын бэлтгэл хийлээ.
Маргааш өглөө эрт босч Улаан Үдийн онгоцны буудал зорилоо. Үүлгүй цэлмэг тэнгэр, аяны зам саадгүй болохыг илтгэх мэт угтлаа. Онгоцны буудалд нисэхийн өмнөх ажиллагаа буцалж, зорчигчид, ачаа тээш хүлээж авна.
Бид нарийн тооцсон боловч нэг ачааг 200 граммаар хэтрүүлчихэж, тэгээд 500 рубль, нэг хүн нэг ачаатай байхаас хоёр саванд хувааж хийсэн тул нэгтгэж нэг болгож, заавал нэг ачаа болгох ёстой тул боолгоход зориулан 900 рубль зарцуулав. Бидний ведио камерийн цүнх том байна гээд 4000 рубль нэхэв. Камераа ил гаргаж, гартаа авч орохоор болж, цүнхийг нь үлдээв. Ингээд нүцгэн камертай болов.
Ялимгүй мэт шийдчих асуудал дээр асуудлыг ингэж шийдэж байгаа нь “Орос”-д байгаа зан гэмээр. Нөгөө талдаа харилцааны хоцрогдол гэж хэлмээр ч санагдав.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1354

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 589

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/