2019 оны 06 дугаар     Дугаар 13            Улаанбаатар 
сарын 18-ны  өдөр                                       хот           
МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ
Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэний 2228 жилийг тохиолдуулан, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан, Хөвсгөл аймгийн Эрдэнэ,Бүртийн булуу, Цагаан овоо хайрханы  тахилга, ОХУ-ын Байгаль нуур, Бух ноёны хээрийн онгонд, БНХАУ-ын нутаг дахь Хувилай хааны ордны тууринд залбирал, бөөлөлтийн хийсэн улаач нарын дүн, “МБНЭ-ийн цол олгоход мөрдөх журам”-ын 3,9-ийн заалт, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нууц санал хураалтын дүнг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
  Нэг. Монгол бөөгийн тэргүүн Зайран  цолоор
1. Ш.Нямдорж- МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгл бөөгийн зайран
2. П.Эрдэнэбаатар- Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч , Зайран
  Хоёр. Монгол бөөгийн тэргүүн удган цолоор
3. Б.Батчулуун-Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч , Удган Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат
4. Б.Баттогтох-МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган
Гурав. Монгол бөөгийн удган
5. М.Маахүү-Дээд цэцийн хуралдайн гишүүн
6. Цэндсүрэн-Дээд цэцийн хуралдайн гишүүн
7. Д.Баттогтох-Зайран
 

 

 
 
2019.06.18             Дугаар 15    Улаанбаатар хот
Цол олгох тухай
2019 оны 6 дүгээр сарын 18-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг: Монгол бөөгийн тэргүүн зайран, удган цолоор
1.   Т.БАТТОГТОХ –МБНЭ-ийн гишүүн
Олгосугай
 МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.
 МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
  МӨНХ ТЭНГЭРИЙН ТӨЛӨӨ “ДОЛООН ОД” ОДОНГООР ШАГНАГДСАН.
 “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
  “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
 “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН. 
2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
• 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
• 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
-2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
• 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. 
•   2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн   тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
• 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон
• 2015.06.21-22 өдөр. Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон
• 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2016 МБНЭ-ийн нэгдсэн сургалтанд хамрагдсан
• 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
• 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
• 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
• 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.
• 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
• 2019.05- 17-ны өдөр ОХУ-ын Байгаль нуур, Бух ноён нэгдсэн залбиралыг толгойлсон.
 
 
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
2012 оны 04 дүгээр     Дугаар  04           Улаанбаатар
сарын 25-ны  өдөр                                        хот
Гадаад харилцааны тухай
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн Зөвлөлийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Гадаад харилцааны тухай” асуудлыг хэлэлцсэн дүн, МБНЭ-ийн 4 дүгээр хэсгийн 5.12.6-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг 2012 оны 5 дугаар сар 15-ны өдрийн дотор байгуулж танилцуулахыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Б.Батсайханд даалгасугай.
Хоёр.  “Монголын эзэнт гүрний баатруудын цогцолбор”  байгуулах  арга хэмжээний хүрээнд  зохион байгуулах ажлын саналыг судалж, боловсруулан МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Дээд цэцийн Зөвлөлд танилцуулахыг Б.Батсайханд үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
2012 оны 04 дүгээр     Дугаар  05            Улаанбаатар
сарын 25-ны  өдөр                                        хот

Мэдээллийн цахим хуудас ажиллуулах тухай
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн 5 дугаар хэсгийн 5.6.1-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг. 2012 оны 5 дугаар сар 10- ны дотор Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн цахим хуудсыг бололовсруулж танилцуулахыг Дэд ерөнхийлөгч Т.Эрдэнэбаярт даалгасугай.
Хоёр. Т.Эрдэнэбаяраас Цахим хуудас хийхэд зарцуулах 400 000 \дөрвөн зуун мянган\ төгрөгийг МБНЭ-д өгсөн хандивт бүртгэж тооцохыг  ажилтан Ө.Отгонбаярт үүрэг болгосугай.
Гурав. Цахим хуудасын үйлчилгээний эрх авахад зориулан 94 000 \ерэн дөрвөн мянган\ төгрөг зарцуулахыг ажилтан Ө.Отгонбаярт зөвшөөрсүгэй.
ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН
 
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
2012 оны 04 дүгээр     Дугаар  06            Улаанбаатар
сарын 25-ны  өдөр                                        хот
“Сан”, Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн Зөвлөлийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг үндэслэн  МБНЭ-ийн дүрмийн 4 дүгээр хэсгийн 5.12.6-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн гишүүдийн “Бөөгийн чадварын сан”, “ Удган зайран нарын тухай алтан сан”, “ Мөнх тэнгэрийн онол арга зүйг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай”  саналуудыг боловсруулж 2012 оны 8 дугаар сар 30-ны дотор танилцуулахыг Дэд ерөнхийлөгч Д.Бадарчид үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН
 

Өнө эртнээс Монголчуудын байгаль дэлхийн гайхамшигийг мэдэрч, онгод юугаа залж, шүтэж ирсэн гайхамшигт газрын нэг Эрдэнэ хайрхантай холбоотой домог байдаг. Нутгийн нэг айл холоос даага авчирч, нутагтаа буцаж гүйхээс сэргийлэн өөрийн адуутай холбож тавьжээ.


Хүй долоо худагт улаач нар хуран цугларчээ. Энэ удаагийн онцлог юу байв гэвэл аймгуудын төлөөлөл голлон цугларсан байлаа. Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Улаанбаатарын улаач нар гол цөмийг бүрдүүлсэн байна.

ЕС . Урлагын тоглолт, цэнгүүн болов.
Тахилгын дараа Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Удган Лхагва-Эрдэнэ нарын удирдсан “Таван Эрдэнэ” хамтлаг, Зайран П.Зоригтбаатарын хүүхдүүдийн дууны хамтлаг уран бүтээлийн тоглолтоо хийв.

12.00 цагаас МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгын хаалтын цуглаан болж, тахилгад оролцсон бөө нар шүтлэгтэн олон санал бодлоо илэрхийлсэн байна. МБНЭ-ийн Дээд цэцийн шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймагт болсон Жаргалт хан хайрханы Их тахилгад хувь нэмрээ оруулсон зүтгэлтнүүдийг үнэлж МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Алтан шонхор”-оор шагнасныг гардуулах ёслол болов. Мөн Монгол бөөг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Бадарч, Дээд цэцийн гишүүн

 Үдийн 11.00 цагаас Монгол бөөгийн Их Удган Гэрэлтуяа, Монгол Бөөгийн Их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн Их Удган Амгаланням нар улирдан Галын наадам, тахилгыг Буриал ёсоор хийсэн юм. Энэ үеээр тэнгэр үүлшиж,

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/