Уншиж байна...

Нэг. Өвөрхангай аймагт
1. Арвай хээрийн талд
Монголын уудам нутаг арвин баялаг юм. Дэлхий даяар өвчин тархсан энэ үед монгол оронд улсын наадмаа хийсэн өвөрмөц жил түүхэнд үлдэнэ. Биднийг Улаанбаатар хотоос гарах үед авто машины хотруу урсах цуваа угтсан билээ.
Бид нэгэн хамт олон болсон тод жишээ бол аймаг аймагт биднийг таньдаг хүмүүсийн тоо нэмэгдэж хаана ч явсан угтах хүнтэй болжээ. Бидний замд ойрын өдрүүдэд орсон аадар борооны ул мөр болсон үерийн усны тунарсан ор мөр харагдана.

Хөвсгөлд зайрангийнд
Монгол бөөгийн зайран Пүрэвдоржийнд бууж мордсон мөч МБНЭ-ийн архивт үлджээ. Түүний гэрийн онгод олон зуун жилийн уламжлалтай, түүгээрээ содон түүхийг өгүүлнэ. Энэхүү ховор зүйлийг үлдээж авна гэдэг бахархал юм.
Зайрангийхаас гараад бас нэгэн зайрангийнд зочилсон нь П.Ганболдынх байлаа. Монгол бөөгийн их зайран П.Ганболд нүсэр их ажил болох Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын дараа уулзсан минь энэ билээ.
Уулзах болгондоо надаа нэг зүйлийг сануулдаг байлаа. Тэр нь Хөвсгөлийн Дамдин зайрангийн хоёр охины тухай байлаа. Хотод нэг нь байдаг, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн гол зүтгэлтэн, нөгөө нь Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулуун юм. Бид хотынхоо Батчулуунд, Ганболд маань Алаг-Эрдэнийн Батчулуунд илүү болохоор гомдол гаргадаг нь арга ч үгүй биз ээ.
Зурганд Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Нямдаваа, Монгол бөөгийн их зайран П.Ганболд нарын зураг мөнхлөн үлджээ. Бидний хамт Хөвсгөлийн нэгдсэн их тахилгыг голлон зохион байгуулсан Ганболд зайрангийн гэргий Хандаа байна. Зураг түүх болон үлдсэн нь энэ билээ.

 

ДУЛАМЖАВ УДГАН
Хөвсгөл нуурын тахилга өндөрлөх агшинд нэгэн бөөлөө болсон нь гэрэл зургийн хальсанд МБНЭ-ийн архивт ийм нэгэн зураг үлджээ. Нэг нэгэндээ гэсэн сэтгэлээр туслаж байгаа зан үйл содон байв.
Тэр явдлаас хойш он цаг өнгөрч Дуламжав удган өнөөдөр Монгол бөөгийн тэргүүн дээд цолтон болжээ. МБНЭ-ийнхэн түүнийг андахгүй. Хэдий амьдралын хүнд сорил дунд явсан түүний амьдрал удган хүний хэцүү замналыг өгүүлдэг. Монгол бөөгийн тэргүүн дээд удган Дуламжав чин сэтгэлээр бөөгийнхөө нэгдсэн байгууллагын төлөө зүтгэсээр, тэмцсээр явна.
Харин нөгөө нэг удган Д.Батчулуун өөрийг нь анхлан нийгэмд таниулсан МБНЭ-ээс гарч, Монгол бөөгийн их дархан удган цолноосоо татгалзаж, зарим хүмүүсийн бичээд байгаачлан даруухан бөгөөд Дэлхийн тэнгэр шүтлэгтэний нэгдсэн холбоонд тэргүүн зөвлөх багш цолтой явна. Монголыг нэгдсэн бөөгийн байгууллага багадаж, дэлхийг нэгтгэсэн байгууллагад зүтгэх болсон нь хувь хүний сонголт биз ээ. Аль, аль нь тэнгэр шүтлэгийн төлөө болохоор ажил амжилттай яваа бол болоо.

IMG_3409
IMG_3409
IMG_3376
IMG_3376
IMG_3389
IMG_3389
IMG_3407
IMG_3407
IMG_3396
IMG_3396
DSC_9018
DSC_9018
DSC_9031
DSC_9031
DSC_9039
DSC_9039
DSC_9045
DSC_9045
Previous Next Play Pause
IMG_3409 IMG_3376 IMG_3389 IMG_3407 IMG_3396 DSC_9018 DSC_9031 DSC_9039 DSC_9045

4. Нээлтийн ажиллагаа болов.
Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын нээлтын ажиллагаанд Хөвсгөл аймгийн драмын театрын хамт олон оролцож бидний тахилганд уран бүтээлийн тоглолтоор хүч нэмсэн билээ. Тахилгад оролцохоор монголын бүх аймгаас улаач нар хүрэлцэн ирсэн байлаа.
МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархадын зайран Э.Балжир, Д.Нямдаваа, Дархадын удган Цэцгээ, цаатан бөө, зайран Б.Баяраа (олонд алдаршсан нэр Моко зайран ), Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Буриадын Их удган Х.Гэрэлтуяа зэрэг олонд нэр хүндтэй олон зайран, удган нээлтийн ажиллагаанд байлцлаа.

1. Оршилын оронд
Онгод чуулсан энэ зуныг Их тахилгад оролцсон хэн ч мартахгүй байх аа. Хөвсгөл нуурыг тойрсон энэ сардагуудын онгод нэгэн цаг хугацаанд ийнхүү чуулсан нь олон зуун жил тохиогоогүй үйл явдал байв. Мянга мянган жилээр хуурын дуугаа таслаагүй Монгол бөөгийн өлгий нутгынхан нэгэн тугийн дор нэгдэж, Монгол төр, ард түмэн, онгон байгальдаа ийнхүү нэгдэн залбирахаар цугларлаа. Монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Өүлэн эхийн санааг илэрхийлж, баруун хязгаарын монголчуудыг төлөөлж урианхай, тува, ойрад, захчин, дөрвөд, баяд, өөлд бөө нарыг төлөөлөн Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал тэргүүтэй, зүүн хязгаарын монголчуудыг төлөөлж буриад, барга, хамниган бөө нарыг төлөөлж, Монгол бөөгийн Буриадын Их удган Х.Гэрэлтуяа тэргүүтэй, Монголын өмнийн говь, гурван голын билчэрээр амьдардаг төв халхын бөө нарыг төлөөлж, Булган аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Н.Туул тэргүүтэй, Хөвсгөлийн дархад, цаатан, хотгойд бөө нарыг төлөөлж Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун гээд олон язгуун угсааны бөө нар өөр, өөрсдийн нумын сумаа авчирчээ.

Монголын Бөө нар болон Бөөгийн байгууллагууд нэгдэж, МБНЭ-ийг байгуулсанаас хойш нэг жил өнгөрчээ. Цаг хугацаа юутай хурдтай өнгөрнө вэ. Саяхан бид эвлэлдэн нэгдэж Монгол бөөгөө уламжлалт дэг жаягаар хөгжүүлэх зорилт дэвшүүлж, хамтран ажиллахаар сэтгэл, итгэл шулуудан ажилласанаас хойш нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид ололт, амжилт болон багагүй бэрхшээлийг туулжээ.

Хөвсгөл аймагт очсоных Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулууны хээрийн онгодод залбирсан билээ. Би их азтай хүн. Тэр болгон хүмүүс, судлаачдын танилцаагүй зүйлтэй учирч л явна. Хэд хэдэн онгодын өргөөгөөр зочилж, нэгэн тайлгад нь байлцсан. Энд миний бие улаач хүний хүнд хөдөлмөрийн мөн чанартай танилцаж, олон зүйлийн захаас нь амталсан байдаг. Бүтэн өдөр хагас үргэлжилсэн тахилга, тайлгын дараа бид дахин нэгэн сонирхолтой зүйлтэй танилцахаар хөдөлсөн билээ.
Тэр бол Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын хээрийн онгод байсан юм. Хэн болгон олоод байхгүй газарт хээрийн онгод байрлана. Тэнд тахилга тайлга үргэлжилсэн. Байгалийн нэн гоц байршил сэтгэл, нүдийг булаана. Монголын минь соёлын үнэт өв ийнхүү хадгалагдан үлдэж байгаад сэтгэл өег байлаа.
Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал намайг сэмхэн дуудаж дагуулж явсаар нэгэн тэмдэгтийн дэргэд ирээд ийнхүү өгүүлсэн билээ. Би харанхуйн орон зорьсон үед хүндхэн үе ирвэл энд ирвэл би тантай уулзах болно гэв. Гэнэтхэн бүх биед сонин мэдрэмж төрөв. Юу гээд удган минь хэлчихэв. Юун тухай өгүүлчихэв. Надад ямар их итгэл өгнө вэ. Ийм нэгэн сонин зүйл болоод өнгөрсөн. Энэ удаагийн аялал надаа олон шинэ зүйлийг мэдрүүлж, эхлэлийг нь тавьж өгсөн билээ.

 

DSC_7364
DSC_7364
DSC_7370
DSC_7370
DSC_7386
DSC_7386
DSC_7732
DSC_7732
DSC_7452
DSC_7452
DSC_7538
DSC_7538
DSC_7566
DSC_7566
DSC_7577
DSC_7577
DSC_7581
DSC_7581
DSC_7721
DSC_7721
Previous Next Play Pause
DSC_7364 DSC_7370 DSC_7386 DSC_7732 DSC_7452 DSC_7538 DSC_7566 DSC_7577 DSC_7581 DSC_7721

Дөнгөж дууссан Хайрханы тахилгын дараа зон олон хэсэгхэн амарч үдлэв. Бороо орох нээ гэж байсан тэнгэр цооронхойтож, хаяахан дуслах борооны шүүдэр дөнгөж болж өнгөрсөн үйл явдлыг дурсах мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Өнгөрсөн жилийн Лусын тахилга хийж байсан газраас дээшлүүлэн энэ удаа тахилга хийх газраа сонгожээ. Тахилга хийх газрын ойролцоо хоёр ч булаг оршино. Хар зүрхний Хөх нуурын Лусын тахилга хийх бэлтгэлээ хангаж, идээ, өргөлөө зассаж, борооноос хамгаалж хучсан харагдана. Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн хэсэг болох Лусын тахилга өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан.

2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн жаран наймдугаар хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.Үүнд:
Нэг. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
1. Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын үед мөрдөх журмын тухай МБНЭ-ийн -Галын тахилгын тухай. Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл
-Хайрханы тахилга. Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа
-Лусын тахилга. Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул
Тус тус хэлэлцлээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 337

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 169

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/