Уншиж байна...

Зайран Б.Хурцжавхлангийн хамт олон галын тахилга хийх талаар арвин их туршлагыг хуримтлуулсан баг билээ. Наадмыг үзэж суухдаа түүнтэй хамтран хийж байсан Нэгдсэн тахилгуудад галын тахилга хийж байсан мөчүүдээ эргэн дурсаж билээ.

Наадмын үеээр олон арга хэмжээ болсон нь бөө, улаач нарын уулзалт ярилцлагууд байлаа. Гол гол ресторан, гэрүүдийг Хурцжавхлангийн шавь нар хувиарлан авсан байсан нь ажил хийх уулзалтанд байр саваар дутагдаагүй юм.

Монголчуудын эрийн гурван наадам нь эрт дээр үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ.

Бид Монгол бөөгийн наадмыг үзэх гэж очсон бөгөөд асар их хүндэтгэл угтаж авна гэж бодоогүй юм. Тэгэхэд анх удаа бөө, улаач нар бие биеэ хүндэтгэн угтаж, хоорондоо таатай сайхан учралтай золгож байсан.

Удахгүй бөөгийн “Тэнгэр” Фестиваль монголд болох гэж байна. Монголчууд томоохон бөөгийн Фестивалийг 20-н жилийн өмнө хийсэн гэж тайлбарлах харагдав. Бид бусдынхаа хөдөлмөрийг үнэлдэггүй юу, эсвэл арга хэмжээнд оролцдоггүйн илрэл болов уу, таван жилийн өмнө болсон Бөөгийн томоохон наадмыг мартсан бололтой.

Монгол нутгийн зүүн өмнөд хязгаарт өнө эртнээс шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж ирсэн Шилийн богд хэмээх хайрхан бий. Эрт цагаас олон арван галт уулаараа алдартай Дарьгангын уулсын нэг Шилийн богд дөрвөн талаасаа өөр өөр өнгө төрхийг харуулдаг юм.

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн Бага хуралдайн 6-р хуралдаанаас Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэж энэ өдөр хүндэтгэлийн бөөлөөн хийхээр шийдвэрлэж байсан байдаг.

Дэлхий нийтэд тогтсон хэвшмэл ойлголт бол тухайн ажлын жилийн ололт амжилтаа дүгнэж цэгнэдэг уламжлалыг бид баримталж байна. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар оны сүүлчийн сард жилийн ажлаа дүгнэж, Шинэ жил гэж орчин цагийн ойлголтоор бус хийж бүтээсэн амжилтын төлөө ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА гэж нэрлэх болж, ажил үйлсээрээ шалгарагсдын тэмдэглэх ЦЭНГҮҮН болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Шинэ цол, хийж бүтээсний төлөө олгосон шагнал залуус ажлын урам зориг өгч байна.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/