Уншиж байна...

11.00 цагаас Тахилгад зориулсан наадмын нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн ажиллагааг нээж, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү үг хэллээ. Нээлтэд уг наадмыг удирдан зохион байгуулж байгаа Удган Батзул оролцогчдод баяр хүргэж үг хэллээ. Наадамд оролцсон хүндэт зочид баяр хүргэж үг хэллээ. 

Тахилгад хүрэлцэн ирсэн олон тахилга хийх хайрханы дэргэд байрлалаа эзлэв. Тахилгад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгбн улаач нар болох Алдарт Цэгмэд удган, Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатарын удмын бөө нар хүрэлцэн ирсэн нь олны сонирхолыг ихэд татаж байлаа. Монгол бөөгийн түүхэнд энэ бөөлөлт бол гоц сонирхол татсан үйл явдалд хамаарч байгаа юм.

Тахилгын өглөө эхний тахилга нь Лусын тахилга тахилга байлаа. Газар сонголт өвөрмөц байв. Лусын тахилгыг Хар чулуутын амны дээд эхэнд байдаг булагын дэргэд Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран Ц.Болд толгойлон бөөлж эхэлсэн билээ.
Тахилгын дараа удалгүй мөндөр орж эхэлсэн нь онгод тэнгэр хүлээн авсаны дохио гэж олон түмэн үзэж байлаа.

Энэ удаагийн Намрын тахилга онцлог үйл явдлын дараа болж байгаагаараа чухал ач холбогдолтой билээ. Энэ нь Монголын Их эзэн Чингис хаан болон их хаадын шүтэж байсан Монголын тэнгэр шүтлэг, Бөө мөргөлийг төлөөлөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, пап лам Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын үеээр гар барин мэндчилж, шашны тэргүүнүүдийг "Асем Велла"-д болсон уулзалт дээр үг хэлсэний дараа болж буй анхны их тахилга билээ.

Нэгдсэн тахилгадаа цугласан олон өглөө дүнгийн хуралдаанаа хийлээ. Дүнгийн Хуралдааныг МБНЭ-ийн удирдлагууд удирдсан билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд ерөнхийлөгч Д.Одонхүү, Төлөөллийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул, Залуучуудын зөвлөлийн удирдагч Анхмаа нар хуралдааныг удирдлаа.

Монгол бөөд Халх язгуурын бөө нарын эзлэх хувь үнэмлэхүй өндөр байдаг. Тэдний тоо үзүүлэлт хэдэн мянгаар тоологддог. Халх бөөгийн уламжлал төв халхад Бурханы шашины дэлэгрэлттэй хамт нилээд хугацаанд тасалдсан байдаг.

Мөн 2006 онд тус театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг босгож "Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлсөн нь жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

Их газрын чулууны уулнаа хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна ганга, алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далайн түрүү зэрэг гучаад нэрийн эмийн ургамал ургадаг.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/