Уншиж байна...

МБНЭ-ийг анх байгуулагадахад үйл ажиллагаанд идэвхитэй оролцогчдын нэг Монгол бөөгийн зайран Тулгаа өвчний учир таалал төгсөж бидэнд уй гашуу авчирлаа. Монгол бөө нар нэгдэн ажиллах ёстой гэдгийг ухамсарлан ойлгож, энэ их үйлсэд зүтгэж явсан тэнгэр үзэлт, улаач маань дэндээ залуу насандаа, хийх бүтээх үедээ харамсамаар гашуун мэдээг бидэнд дуулгалаа.


“Бид бүгд мөнх биш. Нэг өдөр хорвоод ирсэн шигээ нэг л өдөр залуу хөгшин, баян ядуу хамаагүй бүхнээ орхиод явдаг. Тиймээс амьддаа бие биенээ хайраар дутаалгүй хайрлан тусалж, эргээд харахад харамсалгүй инээд баясал, аз жаргалтай дурсамж дүүрэн байж, өөртөө байгаа бүхнийхээ үнэ цэнийг мэдэрч амьдрах хэрэгтэй юм шиг...Саяхан л инээмсэглээд уулзах юмсан гээд ярьж байсан сан хичнээн сайхан зүйл ярьж инээлдэж хөөрөлдаж байлаадаа үнэхээр итгэж чадахгүйнээ. Хоёр хөөрхөн үрээ, аав, ээж ах дүүсээ орхиод иим эрт цэл залуухан насан дээрээ бид бүгдийгээ орхиод харанхүйн орон луу явчлаа гэжүү итгэхгүй байна яагаад ч юм. Энэ хорвоо дээр дотны хүмүүс, найз нөхдөөсөө хагацах шиг гуниг үгүй..” хэмээн андын бичсэн мөрийг дэмжин сууна. Бид л хойно өвчин шаналаа үл тоон амьдрал гэх их далайд мөнх юм шиг өөрийгөө мартан зүтгэсээр хөл алдан “живжээ”. Юутай гуниг вэ.
Тулгаа нь Монголчуудыгаа Мөнх тэнгэрээ шүтэн амьдрах ёстойг, түүнийг дэлгэрүүлэхийн төлөө зүтгэх ёстойг, хамтран ажиллах ёстойг мэдэрч, монголын бөөгийн төв байгууллагыг байгуулагдсан цагаас нь зүтгэж явсан залуу зүтгэлтэн юм. Тэр өнөө цагт оршин буй залуу улаач нарыг хамтарч ажиллахын чухлыг бусдад сурталчилж ажилласан манлайлагч нэгэн байлаа.
Тэрээр 2012 онд МБНЭ-ийн гишүүнээр элсэж, бага хуралдайн гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. Монгол улсад бөө мөргөл хүчтэй дэлгэрч байх үед нйигмийн өмнө тулгамдсан олон асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд идэвхитэй оролцож байлаа. Монгол бөөг цэгцэлэхээр гаргасан олон арван асуудлыг хэлэлцсэн хуралдайнууд оролцож байсан.
2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон, 2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон, 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон. Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, Монгол бөөг хөгжүүлэхийн төлөө түүний зүтгэлийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
2017 онд МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр сонгогдон бөөгийн байгууллагын ажиллагаанд идэвхитэй зүтгэж байлаа. Залуучуудын өмнө байнга тулгарч байдаг амьдралаа дээшлүүлэх зорилгоор холын газрыг зорих болсон билээ. Улаач хүний амьдрал бол хоёр амийг тээж явдаг, хүнд хэцүү замнал байдаг. Тэрээр ид бүтээж босгох ид залуу насандаа тэнгэрийн орныг зорьлоо.
Бид гэр бүл, эцэг эх, ах дүүс, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Мөнх тэнгэр, харанхуйн орондоо тайван амгалан нойрсдоо.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын
Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Я.Отгонбаатар, Б.Батжаргал, Л.Цагаанхүү, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Д.Отгончимэг, Б.Нарангэрэл, Т.Баттогтох, Ч.Одбаяр, Б.Мөнхчулуун, А.Оюунчимэг, А. Оюунтуул, Д.Улаанцэцэг, Л.Баяржаргал, Д.Хүнбиш, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Ц.Цэндсүрэн, Ц.Тамжид, Б.Балжмаа, Б.Баттогтох, Ч.Гаваагүнчин, Ж.Эрдэнэцэцэг, Ж.Ариунтуяа
Байнгын бус:
Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж. Өлзийсайхан, Ц.Бор, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Л.Дорж, Ц.Лувсанлхама, Ч.Энхтуяа, Ё.Алтанзул, Л. Баттогтох, В.Жавзансүрэн, Б.Солонго, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Г.Гэнэнхүү, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Д.Сосорбарам, Чанцал

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/