Монголын анхны төвлөрсөн нэгдсэн төв байгууллага МБНЭ-ийн анхдугаар Дээд хуралдайн төлөөлөгч, МБНЭ-ийг үүсгэн байгуулахад оролцогчдын нэг Монгол бөөгийн Их удган Д.Булган зуурдаар нас барж, уй гашуу, гунигийг авчирлаа. 

Д.Булган нь Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөөгийн Дамдин, Шагдарсүрэн нарын ач охин бөгөөд 1998 онд зайран Төмөрт шавилж, Балжир удганаар багшилуулж уламжлалт бөөгийн дэг жаягаар боссон удган байлаа. Даян дээрх, "Атаа таван тэнгэр", "Галын тэнгэр", "Хар тэнгэр" Цагаан тэнгэрүүдийг дуудан бөөлж, Бүрэгхангай уул, Шувуут Хайрхан, Бодь модны лус, савдагийг дуудан тахиж ирсэн байдаг.


Монголын анхдагч бөөгийн байгууллага “Голомт” төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэгчдийн нэг, улмаар биеэ даан Бөөгийн “Шувууд уулын онгод” Төвийг байгуулж тэргүүнээр өнөөг хүртэл ажиллаж иржээ. Тэрээр монголын бөөгийн түүхэнд өөрийн өвөрмөц мөрөө үлдээсэн, бүх л амьдралаа монголын тэнгэр шүтлэгт, уламжлалт бөө мөргөлийн төлөө зориулсан нэгэн байлаа.
Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулж, бөөгийн нэгдсэн байгууллагын төлөө хамтран зүтгэж явсан түүний зүтгэлийг бид мартахын аргагүй. МБНЭ-ийг байгуулах анхдугаар дээд хуралдаанаас МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Дээд цэцийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Монгол бөөг уламжилж ирсэн байдал, бөөгийн чадамжийг үнэлж 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны нууц санал хуралдаанаар гишүүд санал нэгтэйгээр түүнд Монгол туургатны хэмжээнд Монгол бөөгийн их удган цол олгосон байдаг
МБНЭ-ээс гаргасан анхны шийдвэрийн дагуу 2012 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн Ноён уулын Нэгдсэн тахилгад идэвхтэй оролцож байсан бөгөөд түүний тэмцэл үр дүнд хүрсэнийг олон түмэн мэднэ.
2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болсон Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 4200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, 2013 оны 5 дугаар сарын 25-26-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилга, 2013 оны 6 дугаар сарын 21-22-ны өдөр, Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилга, 2014 оны 7 дугаар сарын 3-4-ний өдөр, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилга, 2015 оны 5 дугаар сарын 25-26-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы гуравдугаар Нэгдсэн Их Тахилга, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн Төрийн “Хар сүлд”-ний тахилгад тус тус идэвхтэй оролцсон байдаг.
Энэхүү нэгдсэн тахилгуудад оролцохын зэрэгцээ эх орон, түмэн олныхоо сайн сайханы төлөө тэмцэгч, олон нийтийн зүтгэлтэн байлаа.
Д.Булган нь төр нийгэмдээ зүтгэж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг үнэлж, 1993 онд боловсролын тэргүүний ажилтан, 2006 онд Тэргүүний залуу алтан медаль, үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд зүтгэж явсаныг нь үнэлж, 2013 онд Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор”, 2015 онд “Мөнгөн шонхор” медаль, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байжээ.
Монгол бөөгийн уламжлалт чанаруудыг эзэмшсэн Д.Булган хотгойд бөөгийн өвөрмөц зан үйлийг бид байнга дурсаж явах болно. Таны улаачийн үйл үр удам, шавь нарт чинь үргэлжлэх нь лавтай.
Та тэнгэрийн харанхуйн орондоо тайван амгалан оршиж, биднийхээ төлөө ямагт хамт байж, тэнгэрийн үйлээ үргэлжлүүлэх болно.

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын
Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Г.Янжинлхам, Ц.Отгонсүрэн, Т.Баттогтох, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Сайхантуяа, Р.Маахүү, Ш.Нямдорж, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Т.Баттогтох, А.Оюунчимэг, Л.Баяржаргал, Ц.Цэндсүрэн, Ц.Тамжид, Д.Хүнбиш, Б.Балжмаа, Б.Баттогтох, Ж.Эрдэнэцэцэг, Л.Гэрэлмаа, Ж.Ариунтуяа, Д.Мөнхжаргал, Б.Анхбаяр, Б.Гомбо, О.Тэгшжаргал
Байнгын бус:
Д.Батчулуун, Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Ц.Бор, Ч.Даваабаяр, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Ц.Бор, Н.Баттогтох, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Ё.Алтанзул, В.Жавзансүрэн, Ч.Болд, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Р.Туул, Б.Солонго, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Г.Гэнэнхүү, Э.Болдоо, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Б.Чанцал, Б.Байгальмаа, Ц.Чулуунбаатар, Ч.Дангаасүрэн, Ш.Содов, Б.Баяраа, Д.Дарьчулуун

Бусад мэдээ

Feb 08, 2021 81

ЭРДЭНЭБАТЫНХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/