Уншиж байна...

Өнөөгийн Түрк улс бол парламентийн эрх мэдэл давамгайлсан, төлөөллийн ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж бүхий бүгд найрамдах засагтай улс юм. Үндэсний удирдагч Мустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан. Ирэх онд 100 жилийн ой болох юм.


Тиймээс энэ удаагийн хүндэтгэлийн хүлээн авалт БНТУ-ын байгуулагдсаны 99-н жилийн ойд зориулагдсан юм. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхтт Элчин сайд Зафер Атеш Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаар эдийн засгийн агуулгаар баяжуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Турк-Монголын арга хэмжээнд анх удаа Батлан хамгаалахын сайд Сайханбаяр оролцов.
Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Д.Жаргалсайхан нь Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд, Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд Турк улсад айлчилахад, Туркийн талаас Ерөнхийлөгч А.Н.Сэзэр 2002 онд, Ерөнхий сайд Р.Т.Эрдоган 2005 онд Монголд тус тус айлчилахад ҮАБЗ-д ажиллаж байсан билээ.
Мөн Туркын ЕАБЗ-ийн нарийн бичгийн дарга Кылынчийг монголд айлчилахад уулзаж байсан билээ. Энэ үед Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар,), Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих (6.7 сая ам.доллар) хөрөнгө оруулсан ажиллагаатай танилцаж явсан билээ.
Хүлээн авалтын үеэр Д.Жаргалсайхан, АНУ-ын Элчин сайд Ричард Буангантай танилцаж, Туркын эртний хамтрагч нартай уулзаж ярилцлаа. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Сайханбаяртай уулзаж ярилцлаа.
Монгол Улс-Туркийн харилцаа МЭӨ III зуунд өнөөгийн Монголын газар нутаг дээр байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхээ авч олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрсэн. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж байна.
Хоёр улс 1969 оны 6 дугаар сарын 24-нд хоорондоо дипломат харилцаа тогтоосон. Түркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа. Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байгаа билээ.

20221028_185336
20221028_185336
20221028_193902
20221028_193902
20221028_194124
20221028_194124
Previous Next Play Pause
20221028_185336 20221028_193902 20221028_194124

Бусад мэдээ

Mar 30, 2024 1619

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/