http://www.zoofirma.ru/

Утаа улс төрийн сэдэв болоод удаж байгаа. Угтаа бол нэг их улс төржих сэдэв биш. Хүн аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхтэй, түүнийг нь төр, засаг хангах үүрэг хүлээсэн. Олон жил сүржигнээд байсан боловч угтаа бол утаа нь бусад улсыг бодвол хялбархан шийдэх асуудал юм. Учир нь манайд үйлдвэрлэл хөгжиж гавиагүй нь өвлийн улиралд зөвхөн дулаанд зориулсан хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Улаанбаатарчуудын өвлийн дулааны хэрэглээ нь утаа үйлдвэрлэх гол асуудал байсан нь харагдлаа. Бид өнөөдөр асуудлыг шийдсэн хэрэг биш, утаанаас салгах их боломж байгааг ухааруулсанд энэ өвлийн “нүүрсний” асуудал тус боллоо.


Улаанбаатарыг утаагүй болгох үндсэн зорилт бол монголчуудыг орон сууц, барилгажуулах асуудал юм. Гэхдээ халаалалтыг зөв шийдэх асуудал юм. Орон сууц, барилгажуулалтыг хийхдээ эргэн тойрон ногоон бүсийг иж бүрэн хийх нь чухал байна. Манайх шиг өргөн уудам нутагтай улс, хотынхоо төвийг тойрсон явцуу төлөвлөлтөд “чихдүүлж”, ажлаа хийгээд байгаа юм. Хотын төв одоо зай завсаргүй болсон. Барилгууд нь нэг нэгнийгээ цонх хаалгыг хааж барьсан, газар үгүй мэт шавааралдсан нийслэл,одоо олон бэрхшээлтэй тулгараад байгаа.
Нийслэлийн захирагч Бат-Үүл тэртээ олон жилийн өмнө сайхан ерөөлтэй үг хэлсэн нь Улаанбаатар хотыг 2020 он гэхэд метротой болгох ерөөлийн үг байсан. Тэр жил Өвөрмонгол төв хот Хөх хотоо метротой болгохоо зарласан.
Ерөөл дэвшүүлж байсан 2020 он гарлаа. Ерөөлт сайхан жил болоход манай болон өмнөд орны улс төрчдийн ялгаа тод томруун харагдав. Манайд метротой болно гэж тунхагласан нь улс төрчдийн амнаас гарсан хоосон хий, бэлэгдэл байв. Харин Хөх хот метроныхоо нээлтийн хийхэд бэлтгэж туршилтын явалтаа хийж эхлээд байна. Улс хоорондын хөгжлийн ялгаа улам бүр ихэссээр байна. Бид яах ёстой юм бэ. Хий хоосон өмнөд хөршийнхөө эсрэг дайсагнасан ухуулга хийж, он жилийг элээсээр байх уу, Эсвэл асуудлыг бодитойгоор ухаарч хөгжлийн чиг хандлагаа өөрлөх үү. Энэ бүхэнд “утаа” санаа өгсөөр байна. Бидний автомашины түгжрэлийг бууруулах, хотын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэх зорилтыг судлахаар нэг их хол явах шаардлагагүй болсон байна. Энэ бүхнийг шийдэж буй арга бидэнд тун ойрхон байна.
Энэ удаа Өмнөд хөршийн өвөрмонголын Хөх хотын утааг нийслэлийнхээ утаатай харьцуулж үзүүлэхийг хичээв. Далан хар уулын өмнө байрлах Хөх хотын утаа иймэрхүү харагдаж байна. Улаанбаатарын утаа ийм харагдаж байна. Утааны талаар үнэлэлт өгөхийг хүссэнгүй. Уншигч олон өөрсдөө тунгаан бодно биз ээ.