Уншиж байна...

2022.12.03 Улаанбаатар хот
Тэнгэрийн үйлийн төлөө сэтгэл, оюунаа зориулж яваа хамтран зүтгэгчид, Эрхэм хүндэт тэнгэрийн улаач нараа,
Эрхэм зорилгын төлөө хамтран зүтгэж яваа анд нөхөд өө.


2022 оны ажлаа дүгнэх мөч ирж, Бөө хүний эрхэм дээд цол хүртэж, хийж бүтээсэн ажлынхаа төлөө шагнагдаж байгаа Та бүхэндээ шинэ ондоо улам их зорилго тэмүүлэлтэй, эрчимтэй ажиллахын ерөөл дэвшүүлье.
2022 онд МБНЭ-ийн хамт олны хувьд үйл ажиллагааны үндсэн бодлого, зорилт амжилттай хэрэгжлээ. Жилийн турш тасралтгүй, байнгын үйл ажиллагаа явуулсаар ирлээ.
МБНЭ-ийн чухал зорилт бол нийгэмд бөөгийн нэр хүндийг хамгаалах зорилт байдаг. Энэ зорилгод Монгол бөөгийн цол олгох үйл ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг юм. Энэ нь нийгэмд тулгамдаад байгаа бөө мөн, үгүй эсэхэд хариулт өгөхөд биднээс ихээхэн хамааралтай хариуцлагатай ажил мөн. Төрийн зохих байгууллагууд энэ асуудалд анхаарч ханддаг болсон нь бидний ажилд түлхэц өгч байна.
2022 онд МБНЭ-ийн удирдлага, Монгол нутгийн хойд нутгаар явж, тайгад амьдардаг олон бөө нарыг эгнээндээ нэгтгэж, зан үйл, ярилцлагыг кино зургаар авч, дүнг МБНЭ-ийн ДЦХ-д хэлэлцэж бөөгийн цол олгож баталгаажуулах ажлаа үргэлжлүүлэн хийлээ.
МБНЭ нь Есөн жилийн нэгдсэн их тахилгын үйл ажиллагаанд үндэслэн “Төрийн тахилгыг” бөөгийн зан үйлээр хийхэд журмыг боловсруулан гаргаж, толгойлж бөөлөх улаачийн үйл ажиллагааг цэгцлэж чадсан.
Монголын төрт ёсны уламжлалаа сэргээн Нэгдсэн их тахилгын хувьд А зэрэглэлийн хэмжээнд Хөвсгөл нуурын Эрдэнэхайрханы, Б зэрэглэлийн хэмжээнд Нарны тахилга, “мөсний баяр”-т, Монгол төрийн төлөө амь насаа зориулсан зүтгэлтэн, баатруудад зориулсан хүндэтгэлийн тахилгыг МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайн гишүүд, Хөвсгөл бөөгийн хүрээлэнгээс зохион байгууллаа. Бидний хувьд Хөвсгөл нуурын тахилга маш сургамжтай, цаашид олон зүйлд анхаарах шаардлагыг тодорхойлсоноор чухал ач холбогдолтой байсан.
2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Нарны тахилгыг Монгол бөөгийн удган Х.Майцэцэгийн удирдлага дор амжилттай зохион байгууллаа. Энэ тахилгад оролцсон бүрэлдэхүүн өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаад баяр хүргэе.
Харин 9 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол төрийн төлөө амь насаа зориулсан зүтгэлтэн, баатруудад зориулсан хүндэтгэлийн тахилгыг бөөгийн залуучуудын байгууллага хариуцан зохион байгуулсан. Энэ ажиллагаанд залуу улаач нарын ирц муу байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Аймаг хотын бөөгийн хүрээлэнгүүд, зөвлөлүүд өөрсдийн хүрээнд тахилгууд хийсэн. Хийсэн тахилгаа мэдээллээр баталгаажуулж сурталчилж байх хэрэгтэй байна.
МБНЭ-ийн үйл ажиллагаа тогтмол явуулж буйн тод жишээ болсон МБНЭ-ийн дээд байгууллага болох Дээд цэцийн хуралдайн 80-90 дугаар хуралдааныг хийж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэжхэлэлуэж ирлээ.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь бидний анхаарлын төвд байж ирлээ. 2023 оноос эхлэн ДЦХ гишүүдийн хуралдааныг эрчимжүүлэхийн тулд шат дараалсан чиглэлээр зохион байгуулалтын ажлыг хийсэн. Үүнтэй уялдаад ДЦХ-н гишүүдэд тавигдах шаардлага өндөрсөж, ялангуяа залуучуудад тавих шалгуур улам хатуу байх болно.
ДЦХ-н Бөөгийн зөвлөл, Залуучуудын зөвлөл, Төлөөллийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, удирдагчийг шинээр томилогдсон.
Монгол бөөгийн гадаад хамтын ажиллагаа 800 жилийн дараа эргэн сэргэж байгаа онцлоготой билээ.
Монгол Улсад ажиллаж байгаа шашины байгууллагын тэргүүнүүдийн хамтарсан уулзалтад таван удаа оролцлоо.
Монгол Улсад суугаа БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруй, АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Клечески, шинээр ирсэн АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган, БНАСАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо, Канад Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф, Бүгд Найрамдах Турк Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхтт Элчин сайд Зафер Атеш нар биднийг хүлээн авч уулзаж, хүсэлтийг сонсож, байдлыг ярилцсан билээ. Монгол бөөгөө танилцуулж, дэмжүүлэх чиглэлээр хүсэлт тавьсан.
Монгол бөөгийн өргөөнд БНАСАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо Канад Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф нар зочилж үйл ажиллагаатай танилцлаа.
Бид гадаад хамтын ажиллагаанд тасралтгүй байдалд ихээхэн анхаарч ирлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тува, Буриад, Өвөрмонгол дахь бөөгийн үйл ажиллагааг улирал дутам сошиалаар сурталчилж ирсэн.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдалаас улбаалан БНХАУ-тай хил хаалттай байсанч, Өвөрмонголын улаач нарын тахилгын үйл ажиллагааг дэмжиж ажиллууд хийгдсэн.
ОХУ-тай хил нээгдсэн мөчөөс Тувагийн, Халимагийн, Бөөгийн тэргүүн монголд ирж уулзаж, санал бодлоо солилцсон байна.
МБНЭ болон ОХУ-ын Якутын бөөгийн хамтарсан Эрдэм шинжилгээ-практикын хурал 2022 оны 10 дугаар сарын сарын 3-ны өдөр Д. Нацагдоржийн нэрэмжит номын сангийн хурлын зааланд боллоо. “СОЁЛ БА ШАШИН: уламжлал, орчин үе ба хэтийн төлөв” сэдвээр олон улсын хурал хийгдлээ. Монгол туургатны гэж нэрлэвэл илүү зохих байсанч Саха, Буриад, Тува, Урианхай, Дархад гээд хилийн гадна орших гадаадын иргэншилтэй төлөөлөл оролцсон болохоор олон улсын гэж нэрлэв.
Өмнөд солонгосын 60 орчим бөө шүтлэгтэн монголд зочилоод буцлаа. Тэд МБНЭ-ийг байгуулагдаад анхлан хийгдсэн Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгад 20 гаруй бөө нарын бүрэлдэхүүнтэй ирж оролцож байсан байдаг.
Өмнөд солонгост болсон НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Бөөгийн фестовальд МБНЭ-ийн төлөөлөл оролцож, хуяглан бөөлж, зан үйлээ хийж байсан түүхтэй.
2020 онд Өмнөд солонгосын 58 бөө нар монгол ирж МБНЭ-ийн удирдлагатай уулзалт хийж байсан. Харцангүй бага хугацаа өнгөрч байгаач монгол-солонгосын бөөгийн хамтарсан ажиллагаа өндөр төвшинд байгаа гэж хэлж болно.
Энэ удаагийн Өмнөд солонгосын бөө нар Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэлийн онгодын өргөөнд зочилсон билээ. Өмнөд солонгосын бөө нарын хүсэлтээр Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн тэргүүн дээд удган А.Оюунсувд нар хуяглан бөөлж, мөн бөөгийн зан үйлээр үйлчилсэн байна.
МБНЭ-ийн ДЦХ-н гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очирт ажлаа танилцуулж хамтарч ажиллахыг хүссэн ч бидний үйл ажилагааг үл тоосон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол бөөгийн төлөөллийг хүлээн авахад манай байгууллагаас ганцхан хүн оролцуулахаар шийдсэн учраас миний бие татгалзаж, өмнөөсөө хоёр төлөөллийг оролцуулж байлаа. Энэ ажиллагаанд үндэсний уламжлалаа тээж яваа Хөвсгөлийн тайгын бөөгийн төлөөлөл хотод ирсэн байсан ч оролцуулаагүй нь үл ойлголцол, төвөгтэй байдлыг бий болгосон. Дараа дараачийн эрдэм шинжилгээний хурлуудад манайхаас төлөөлөл оролцуулаагүй юм. Тиймээс бид хамтарч ажиллах сонирхолгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч бие даасан ажилагаагаа хийсээр ирлээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “МБНЭ-ийн хандив авах, зарцуулах журам” шинээр баталж, гишүүддээ туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн боловч гишүүдээс ажил хэрэгч дэмжлэг авч чадахгүй хэрэгжсэнгүй.
СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ бол манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа билээ. Тиймээс МБНЭ-ийн сайт, кино мэдээлэл, фейсбүүкийн үйл ажиллагаанд онцгой анхаарч ажилласан билээ. Сурталчилгааны сайтыг 7 хоног дутам, фейсбүүкийг өдөр дутам, сар дутам кино мэдээллийг гаргаж ирлээ. Одоо нийт 175 гаруй кино мэдээллийг гаргасан бөгөөд Монгол уламжлалт өв жаягийг авч яваа улаач нарыг тодотгох, сурталчилахад голлон анхаарч ажиллаж байна. Мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим зүйлийг баримтжуулах асуудлын хурлаар хэлэлцэн тодорхой чиглэл гарган ажиллаа.
МБНЭ-ийн фейсбүүк, вефсайтад тавигдах материалын бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргасан бөгөөд 2022 оны 1,2 дугаар улиралд үзэгчдийн тоо 372,0 мянгад хүрсэн нь сурталчилгааны ажлын дээд амжилт давтсан хэрэг юм.
Гэвч 3 дугаар улирал эхлэж Нэгдсэн тахилга хийхээр явсан үеэр манай сурталчилгааны үндсэн хэлбэрүүд бүрэн халдлагад өртсөн байна. Энэхүү халдлагаас улбаалан олон жил ашиглаж ирсэн фейсбүүк хаяг хаагдаж, киноны үйл ажиллагаа зогслоо.
Бид фейсбүүк хаягаа шинээр нээсэн, одоо үзэгчдийн тоо 42 мянга гаруй болж, Вефсайтын ажиллагаа тогтмолжсон. Одоо кино үргэлжлүүлэн хийхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай боллоо.
Бидэнд хамтран ажиллахад бие биенээ ойлгох асуудалд зөрчил байсаар байна. Тэгээд чанаргүй олон гишүүнтэй харагдах уу, эсвэл цөөн ч гэсэн санаагаа ойлголцоод хамтраад ажилдаг гишүүдтэй байх уу гэдэгт тулж ирээд байна.
Саяхан монгол дахь шашины байгууллагууд цуглаанд 2000-5000 шүтлэгтэн оролцож байна. Гэтэл бид өөрсдийгөө харцгаа. Манай залуус асуудалд шүүмжлэлттэй хандах цаг ирсэн. Бидэнд том зорилгын төлөө зүтгэх цаг нь ирсэн. Гэхдээ хуучин ойлголцоороо зүтгэж болохгүй.
Улс төрийн ч бай, олон нийтийн ч бай, шашины байгууллагын оршин тогтнох үндэс нь гишүүдийн манлайлал юм. Манлайлал өндөр гишүүддээ байгууллагын удирдлагууд түшиглэж, түүнийгээ алдахаасаа айж байдаг юм.
Манай залуу улаач нар өөрсдийгөө хэт дөвийлгөх, архидан согтуурах, түүнээс улбаалаад тахилга дээр унтах, нэгнийгээ үйлийг үл хүндлэх, тавьж буй шаардлагыг хүлээж авах чадваргүй байх, шүүмжлэл сонсох тэвчээргүй, хоосон хов ярианд умбах, ховондоо “живэх”, худлаа амлах, хөнгөн хуумай зан авир гаргах зэрэг дутагдалаасаа салж чадахгүй байна.
Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Одоо дэлхий дээр жинхэнэ мөн чанараа авч яваа бөөгийн эрэлд мордоцгоожээ. Испанид, Францад бөөгийн цугларалт болдог юм. Ойрхон Байгаль нуурын Ольханд жил бүр дэлхийн 2000 орчим бөө цуглардаг. Тувад дэлхийн шилдэг бөө шалгаруулаад явж л байна. Хятадад, Өвөрмонголд жилд 4 удаа 4-8 сая хүн оролцсон тахилга хийж байна. Гэтэл манайд зөн билгээр тулалдуулан дэлхий нийт аль хэдийн тоохоо байсан теле-шоугаар бөөгийн нэрийг унгаж байна. Ийм замналаар явбал бөө мөргөл урагшлахгүй. Амар хялбараар бөө болсон бол амар хялбараар бүх зүйлийг төсөөлнө.
Бөө бол шүтлэг, үнэхээр чадалтай бөөг дэлхийн хаанаас ч бишрэн хүндэлж хайсаар олоод ирэх болно.
Монгол бөөгөө дэлхийд танигдах хэмжээнд хүргэхийн төлөө нэгдэж, хамтарч ажилацгаая.
Мөнх хөх тэнгэр эзэн хааны ариун сүнс ивээх болтугай.

Бусад мэдээ

Mar 30, 2024 318

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 168

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/