http://www.zoofirma.ru/

 

Нийслэл, Хөвсгөл, Орхон, Дорнод, Дундговь, Дорноговь аймагт ажилласан тэртээх он жилүүд. Энд байгаа зургууд 2000 оны үед хамаарна. Нийслэл хотод сонгуульд өрсөлдөхөөр МАН-ын төлөөлөл тодорч байсан мөч. УИХ-д Хэнтий аймгаас нэр дэвшсэн өнөөгийн шадар сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн засаг дарга Ганбямба, АН-ын гишүүн болсон Арвин, Мөрөн хурандаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хүний эрхийн комиссын дарга Бямбадорж, баярын арга хэмжээний зургууд түүх болон үлджээ.

 

14
14
17
17
19
19
20
20
22
22
23
23
1111
1111
2222
2222
3333
3333
4444
4444
5555
5555
6666
6666
7777
7777
8888
8888
9999
9999
10101010
10101010
11111111
11111111
1
1
2
2
4
4
6
6
8
8
11
11
Previous Next Play Pause
14 17 19 20 22 23 1111 2222 3333 4444 5555 6666 7777 8888 9999 10101010 11111111 1 2 4 6 8 11


Хорин нэгэн аймгаас цугларсан нягтлан бодогч нар Тэрэлжид цасны баяр тэмдэглэв. Нас намба харгалзалгүй цасаар наадсан өдөр сэтгэлд тод үлджээ. Тэртээх жилийн хурал зөвлөлгөөнд оролцогчдын зураг байна. Бас л хорин нэгэн аймгаас ирсэн төлөөлөл харагдана. Тэд өнөөдөр хаана ямар албанд зүтгэж яваа бол...
Хөвсгөл нуурын чигт явж байхдаа ботголж байгаа ингэтэй таарсан. Тэгээд тэр мөчийг зургандаа буулгаж авсан юм. Тэр үедээ Хатгал тосгоны захирагч Тогтохням, бусад хүмүүстэй нуурын эрэгт зургаа даруулжээ. Аймгийн телевизэд ярилцлага өгчээ. Өнөөгийн аймгийн тамгын газрын дарга Төмөрбаатар дэргэд суусан харагдана.
Дорноговийн САУ бүхий хөшөөний дэргэд дурсгалын зураг үлдээжээ. 
Дундговь аймагт Бага газрын чулуун дээр залуучуудтай хамт очсон, хорхог хийж байсан дурсамжтай мөч. Дараа нь Дорнод, Орхон аймагт хурандаа, дэд хурандаа нартай зургаа хамт авахуулжээ. Одоо Үржин хошууч генерал, Амгаланбаатар бригадын генерал цолтой болжээ.
Хэнтий аймагт түүхийн дурсгалт газар болох Өндөрхаан хайрхан, Биндэрийн овоонд нөхдийн хамт зургаа авахуулсан байна. 
Энэ удаагийн зургийн дурсамжаа Улаанбаатарын талбайд болсон нэгэн өвөрмөц цэргийн жагсаалын ажиллагаагаар төгсгөж байна. Зураг байгаагүй бол эргээд энэ мөчүүдийг дурсахад хэцүү байлаа.
Д.Жаргалсайхан