Уншиж байна...

 

Энэ удаа Манжийн хааны цуваа 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж урд өмнөхөөс илүүтэй сүр хүчтэй, туг хиур хийсгэн,баяр жавхлантай байлаа. Ар элстэйн чуулганы шийдвэрийг Энх-Амгалан хаан маш сэтгэл ханамжтай хүлээн авсан бөгөөд Халхыг албан ёсоор оруулан авсныг тунхаглах чуулганыг сүр жавхлантай хийх зарлиг буулгажээ. Тэгээд өөрөө ийнхүү сүрийг үзүүлэн Долоннуурыг зорьж яваа нь энэ ажгуу.


Манжийн хаан Долоннуурт ёслолоо хийж, их чуулганыг хийх болсон нь нэгд, хэдийгээр Халхын ноёд даган орсон ч халхын газар нутаг Галданы мэдэлд байсан, хоёрт, уг газар нь байрлалын хувьд Мүгдэн, Бээжин, Халх, Өвөр Монголын төв дунд байсан зэргээс болжээ. 
Манжийн хаан энэ үйл явдалд их ач холбогдол өгч байсан нь юуны өмнө Манжийн хааны сүр хүчийг олны өмнө гайхуулах, Халхыг оруулж авсанаар цааш Хөх нуур, Түвэд, Ойрад, Хами зэрэг улс орнуудад төрийн бодлогоо явуулах боломж нээгдэх төдийгүй тэдгээрийг байлдан эзлэхэд Өвөр Монгол, Халхын цэргийн хүчийг ашиглах боломж олж буй зэрэгтэй холбоотой байв.
Тус чуулганы бэлтгэлийг Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж нарбэлтгэн хангаж, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550-иад халх ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд Долоннуурт цугларчээ.
Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Манж улсаас Халхын талаар явуулсан улс төрийн бодлогын тоймийг чимэглэн өгүүлж, цаашид Халхыг хэрхэн захирахыг тодорхой дурджээ.
Тус чуулганаар Манжийн төрд гавъяа байгуулсан Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ.
Тийнхүү Долоннуурын чуулганаар Халхыг манжийн харъяат гэж албан ёоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт асар хохирол учруулсан юм.
Шарын шашин бөөгийн мөргөлийг богино цагийн дотор Манжийн туслалцайтаагаар генецитхийж устган, Монголын ард түмний сэтгэл санааг эзэмдэн, аж байдалд гүн нэвтрэн асар нөлөөтэй хүчин зүйл болж чадсан.
Шарын шашин бөө мөргөлийг хориглон монголчуудыг номхон хүлцэнгүй байхыг номлож, дайчин чадвараас салгаж, хойд насандаа сайн төрлийг олох их аянд мордуулжээ.
Харийн бодлогоор бол Монголын их хаад, алтан ургийн шууд удам, өрлөг жанжинууд, түмт, мянгадын ноёд, баатруудын залгамж халаадыг шарын шашинд хутагт, хувилгаан болгож, эрдэм номтой лам, хуврага болгон баатарлаг дайчин чадвараа гээж хүлцэнгүй ноомой болгон өөрчилж, улмаар гэцэл хүртэж эхнэр авахгүй болгон уг удмыг таслан, монголыг манж үндэстэн лугаа адил устгахад чиглэж байв. 
Монголын феодалууд өөрийн Монгол улсын дотор харъяат албат ардын дунд шарын шашныг санаачлан дэлгэрүүлсэн нь ер ард иргэдийг зөвхөн соён гийгүүлэх хүсэл эрмэлзлэлээр биш харин юуны өмнө өөрсдийн ноёрхол эрхшээлээ бататгах, дайн байлдаанд нэрвэгдэж санал сэтгэл нь алагдаж, эсэргүүцэн тэмцэх болж эхлэсэн өргөн олон малчин ардыг тайвшруулан захирахад шарын шашныг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах тодорхой зорилготой байсан юм.
Манжийн хаан өөрийн бодлогыг хэрэгжүүлж, Монголыг монгол хүн захирч байгаа мэт харагдуулж, өөрийн гарын “бэлтгэгдсэн” хүнээ тавьж хэрэг дээрээ Манж нар удирдах башир арга байлаа. Тэгээд зориуд монгол хүнээр захируулахаар бэлтгэсэн нь “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар байв. Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийн хүүг тодруулсан нь монголчуудыг татах нарийн ухаан байжээ. 
Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар Цастын орон Түвдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судлаад буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх ажлыг хийсэн гэдэг. Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг,хэл шинжлэл, урлахуйн ухаан, уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, урлагийн том зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, манжийн талыг тууштай баримтлагч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг. 
Хутагт хувилгаадын дараачийн дүрийг тодруулсанг Манжийн хаан батламжилж ирсний олон талаас нь нягтлах аваас энэхүү үзэгдлийн нууцууд илчлэгдэн тодрох ажээ. 
Орос хойноос, өмнөөс Манжийн их хүч түрж байхад, элэг угсаа нэгтнүүд нэгдэж, эзэн Чингисийн голомт, Гурван голын сав нутгийг хамгаалах боломжоос илүү өөрсдийн эрх мэдлээ хамгаалахад илүүтэй анхаарсан байдаг. 
Өндөр гэгээн, бараг ер хүрч насласан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ. Олон талаар харийн гүрний бодлогоор монголыг удирдаж байсан, харьд бэлтгэгдсэн, тэдний дуулгавартай гүйцэтгэгч байсан, насны эцэст тэдний хяналтад байж, нутгын бараа харалгүй өнгөрсөн удирдагчдын түүх эндээс эхэлдэг. 
Даншиг наадмыг Өндөр гэгээн Занабазрыг Манжийн хаан Монголыг өөрт дагаар орсныг тэмдэглэн, мөн Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үед анхныхыг нь хийсэн байна. 
"Даншиг наадам"-ын үеэр Монголоос Манжид өргөх өргөл хураамжийг цуглуулах үйл явц өрнөдөг байв. 1911 онд Богд хааны зарлигаар даншиг наадмыг зогсоосныг орчин цагт лам нарын лоббигоор сэргээж, одоогоос дөрвөн жилийн өмнө Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Гандандэгчилэн хийд хамтран энэ наадмыг томоохон арга хэмжээ болгон хийхээр шийдсэн байдаг. 
Монголын түүх, ёс заншил, тусгаар тогтнолын талаар гадарладаг улсууд ч энэ үйл явц хачирхан хүлээн авч байгаа. Тэгээд ч бөхийн цол давхар олгох эрхийг Гандан хийдийн хамбад өгөх нь хууль бус...Ер цаашид бусад шашны байгуулагууд ялангуяа гадаадын хөрөнгөлөг байгууллагууд өөрсдийн наадмаа зохиогоод өөрсдийн цолоо олгоод эхэлбэл өнөөгийн монгол бөхийн хоёр байгууллагын маргааны түүх давтагдах болов уу? 
Энэ жилийн хувьд ган болж дараа нь бороо орж олон аймагт үер, гамшиг болж, хүний амь үрэгдэж, эд хөрөнгө сүйдсэн, улсын төсөв хүнд байхад их хэмжээний хөрөнгөөр туйлж наадамлаж байгаа нь энэ их хөрөнгийн өглөгийн цаад эзнийг гаднаас далай лам өгчээ гэж хардахад хүрч байна.Цаашид даншиг үргэлжлүүлсээр олон хувилгаад, богдын нэрэмжит наадам болох нигууртай нь харагдаж байна.
Засаг захиргааны нэгж болгоныг шүтээнтэй байлгах зорилгоор 25 орчим амьд бурхад, хутагт хувилгаадтай болгож, тэдний хойд дүрүүдийг тасралтгүй тодруулах ажлыг Далай лам хийж ирлээ. 
Монголын сүсэгтэн олонд зориулан тодруулсан богд, хутагтын хойд дүрүүд нь өмнөх дүр жанч халсны дараа бүгд хоёр жилийн дотор багтан мэндэлж, бүгдийг нь 4–6 настайд нь Монголд залж авч ирж байжээ. Мөн монголын ард иргэдийн нуруун дээр сандайлан сууж, тэдний хандив, санхүүгээр хооллож, нийгмийн ямарч бүтээн байгуулалтаас ангид явж ирсэн таван мянган лам хуврага амьдарсаар байна. Эдгээрийг нэгтгэн захирахад бяцхан богд тун хэрэгтэй. 
Удахгүй Х Богдыг залах ажлыг энэ даншигаар хийгдэнэ. Өмнөх богдуудын адил нялх хүүхэд тодруулчихаад ард нь Далай лам, Чойжамц хамба мэтийн хэдэн лам нар үйл ажиллагааг удирдана гэвэл энэ нь эмгэнэл, хоцрогдол болох билээ. 
Монголыг дэлхийд алдаршуулсан их хаан Чингис, Өгөөдэй нарын нэрэмжит наадмыг хийж чадахгүй атлаа Манжид дагаар орсоны тэмдэглэж ирсэн Даншиг наадмыг хийж байгаа нь буруу юм. Ядаж нэрийг нь солиосой билээ. 
Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/