Уншиж байна...

 

Улаанбаатар хотын ойролцоо орших Таван толгойд тэр жил Зэвсэгт хүчний Марш тактикын аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тэр үед нэг санаа төрсөн юм. Хожим Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг зөвлөлд ажиллахдаа Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, ШШГЕГ-ыг хэмжээнд шилдэг багууд өрсөлдөх тэмцээн болгон өргөжүүлэх санаагаа холбогдох хүмүүст уламжилж ажил болгож чадсан билээ.


Зэвсэгт хүчний Марш тактикын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багуудын зурагт түүх болон үлджээ. Тэр үеийн Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний бөөндөө сууж байгаа зураг сонин харагдана. Би морины хэмээн нэршсэн Галбадрах хурандаагаа их хүндэлдэг. Гэхдээ ил хэлж байсангүй. Алдар нийгэмлэгийн дарга аварга Балжиннямын зураг миний дуранд эгэл жирийн байдлаар үлджээ.
Монголын зүүн хязгаар Дорнод аймагт ажиллажээ. Тэр үеийг аймгийн засаг дарга Одбаяртай хамт зургаа даруулжээ. Дараа нь Чойбалсан суманд ажиллажээ. Тэр суманд төр нийгмийн зүтгэлтэн Чойбалсан маршал төрсөн. Тэгээд түүний дурсгалын өмнө зураг авахуулах гээд тийм зүйл олдсонгүй. Дараа нь Гурванзагал суманд ажиллахдаа манлай баатар Дамдинсүрэнгийн хөшөөнд дурсгалын зураг авахуулжээ. Тэнд ажиллах явцдаа аймгийн залуучуудтай хамт үдэшлэг хийжээ.
Дорнод аймгийн төвд Багабанди дарга ирж, бид хэд хамтдаа зурагаа авахуулжээ. Миний шавь болох Жекей хурандаатай Зэвсэгт хүчний ангид ажилласан зураг гэрэл зурганд үлджээ. Буцах замдаа Хэнтий аймагт хуралдсан ажээ.
Булган аймагт урлагынхантай хамт нилээд хэд хоносон санагдана. Тэнд өнөө цагийн урлагын болог төрийн “одуудтай” хамт ажилласан юмдаг. Хоёр өөр аймагт төрсөн атлаа хүн андуурмаар ижилхэн хоёр хүний зургийг нь авчээ. Уншигчид анзаарна бизээ.
Баруун зүгт ажиллахаар явах замдаа Архангай аймагт нэгэн зураг авсан нь тэр үеийн залуучуудын зүтгэлтэн Жанцан байлаа.
Баян –Өлгий аймагт ажиллахдаа нэгэн буурлынхаар зочилсон. Хожим Баян-Өлгий аймгийн засаг даргаар ажилласан нэгэн. Хожим Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болсон Тогоотой хамт хойд сумдаар ажилласаны түүх зурганд үлджээ.
Монгол Улсын цэргийн нэрт жанжин Лхагвасүрэнгийн ойг тэмдэглэсэн юм. Надтай хамт төгссөн анд болох их жанжины дүрд тоглосон Ядмааг цугласан олонд танилцуулж буй зураг харагдана. Энэ удаагийн зургийн түүх Улаанбаатар хотод болсон цуглаанаар төгсөж байна. Хамтаа ажиллаж байсан тэр үеийн залуучууд зургаа үлдээхийг хүсч хамтдаа тэр хоромоо түүх болгон үлдээжээ.
Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Mar 30, 2024 340

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 169

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/