Уншиж байна...

А.Готов гэдэг хүний МБНЭ-д хандсан хэд хэдэн санаа, Цэрэн бөө, зайран Чинбат гэгчийн МБНЭ-ийг тараахыг шаардсан удаа дараагийн шаардлагад хариу бичихэд хүргэлээ. 

Монголын бөөгийн байгууллагын үүсэл хөгжлийн талаар би цөөнгүй өгүүлэл бичсэн. Монголын бөөгийн байгууллагын түүхэнд анхны бөөгийн байгууллага болох “Голомт” бөөгийн төв, удирдагч Ш.Сүхбат, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын гүйцэтгэсэн түүхэн үүрэг онцгой их бөгөөд 20 гаруй жилийн түүхтэй. Бид тэдний тавьсан суурин дээр МБНЭ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.
Харин зайран Чинбат, Олдох нар10-15 орчим бөө оролцсон уулзалт нэг бус удаа зохион байгуулж, түүнд нь би болон Галаарид оролцоод явж байсан. Гэвч үйл ажиллагаа нь амилаагүй билээ. Харин зайран Чинбат нь МБНЭ-ийн хуралдаанд 2-3 удаа ирж оролцож байсан боловч дараа нь хэд хэдэн сонинд “Голомт”, МБНЭ-ийг байгуулаад Ш.Сүхбат, Д.Жаргалсайхан нарт булаалгасан мэт ярилцлага өгөөд сураг алдарсан. Амархан уйдамхай, хамтарч ажилах зорилгогүй хүн юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.


Бямбадорж зайрангийн удирддаг “Дүнгэр” бөөгийн төв байгуулагдаад 15 жил өнгөрч байна. Бурхан халдунд хийсэн бөөгийн төрийн тахилгад толгойлж бөөлсөнөөрөө түүхэнд тодорч үлдсэн. Төрийн ажил хариуцаж байсны хувьд бичихэд, “Төрийн зайран” гэдэг цолыг сүнс Одгэрэл гэдэг ганц залуугийн гарын үсэгтэй, гоёмсог гэрчилгээгээр олгосон. Угтаа бол төр нь Д.Бямбадорж зайранд ийм алдарыг албан ёсоор өгчихөд буруутахгүй. Голдуу “Ээж мод”-н дээр олон бөө цугларахыг тохиолдуулан бөөлөлтөө хийдэг. Түүнийг нь олон түмэн мэддэг болсон. Өөрийг нь “давсан” ажил хийх гээд байгаа байгууллагын эсрэг үе үе хор найруулах гээд байдаг гэм бий. Энэ байгууллага хэд хэдэн томоохон цар хүрээтэй ажил зохиосон. Бөхийн өргөөнд яруу найргын цэнгүүн хийж байсан ч харамсалтай нь бөө нар оролцдоггүй, дэмждэггүй, мэдэхгүй өнгөрсөн.
Өнөөдөр хамгийн их гишүүнтэй “Язгуур шүтээн” бөөгийн байгууллага, удирдагч нь зайран Хурцжавхлан нь 4600 гишүүнтэй гэж зарладаг боловч бодит байдал дээр шавийн шавь ороод 8000 орчим гишүүнтэй байна. Жил бүр мянга давсан шавь төрүүлдэг байснаа чанаржуулж, ихэд цөөлсөн. Зөвхөн түүний шавь Алтанчимэг удган гэхэд Өмнөговь аймагт сумдыг оруулаад 700 орчим, Дархан, Бага нуур, Улаанбаатар хотыг оруулбал 1000 орчим шавьтай болжээ. Хэдий үйл ажиллагаа нь царцаж байгаа ч жилдээ 100 орчим шавь шинээр төрүүлсээр байна.
“Тэнгэрийн сүлдэр” бөөгийн байгууллага, удирдагч нь зайран Оюунбаатар, 15 жилээ тэмдэглэх үед 2000 орчим гишүүнтэй гэж ярьж байсан. Зүүн аймагт буриад бөөгийн олон сүм байгуулж, түүндээ зуны улиралд олон зуугаар нь бөө босгож, “чанар” хийж сургалт явуулдаг. Бие даасан ажиллагаа явуулах сонирхолтой. Нэгдэж ажиллахыг хүсдэггүй.
Талийгаач зайран Зоригтбаатарын бөөгийн төв, хотын хүний хөл ихтэй газар байрладаг, бөөг сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. МБНЭ-ийн гишүүн, хэдэн жилийн өмнө Францад олон улсын арга хэмжээнд оролцоод буцахдаа гаалийн байгууллагад нь бөөгийн эд зүйлсээ хураалгахад манай байгууллага туслаж, буцааж авч өгч байсан. Одоо ч гэр бүлийн хүн нь МБНЭ-ийн гишүүн, бидний ажлыг дэмжиж байдагт баярлаж явдаг.
Өнөөдөр 100 гаруй бөөгийн нэртэй шашин болон төрийн бус байгууллага, бие даасан долоон мянга орчим бөө ажиллаж байна. Тэдгээр бөөгийн эдгээр байгууллага, бөө нар нь хэрэг дээрээ зан үйл явуулахаас хэтэрдэггүй. Байгуулага толгойлдог нэг нь гартаа тамга атгаснаараа онцлог гэлтэй.
“Гэрлийн өргөө” гээд бөөгийн арга хэмжээ хэд хэдэн удаа зохион байгуулсан. Голдуу гадаадад бөө, өөрсдийгөө сурталчилдаг.
Нөгөө нам нэр авах гэсэн чинь ихэнх нэрийг нь хүн өмчилсөн байсан гэдэг “онигоо”-той адил, бөөгийн 100 гаруй байгууллагын нэрийг ганцаараа авчихсан зарж, худалддаг нэгэн ч бий.
Эдгээрийн араас бие даасан хувь хүмүүс олон бий. Аянга удганы удирдсан үйл ажиллагаа бий. Мөн л гадаад талдаа илүү анхаарсан үйл ажиллагаа явуулдаг.
Сүхбаатарын талбайд бөөгийн жагсаал хийсэн удган Өөдөө, удган Хишигжаргал нарыг ажиллагаа түүхэнд үлдэнэ. Саяхан бөөгөөр улс төрийн ажиллагаа явуулж олон улс төрчдийг тэнгэрт мэдүүлэх ажиллагаа хийснийг олон түмэн мэддэг. Тэр хоёр гэхэд тус тусдаа 600 орчим шавьтай.
Бие бие даагаад ханцуй дотроо залбираад, амин хувиа хичээгээд явдаг бөө нар гэвэл 10000 гарч байгаа. Санаа оноогоо нэгтгээд хамт олон болоод зүтгэе гэсэн нь цөөхөн. Болж өгвөл би, би гэж цээжээ дэлдэх, байгууллага байгуулчих санаатай хүн олонтой. Гэвч байгууллага байгуулаад нэгтгээд аваад явахад тун хэцүү, чадахгүй.
МБНЭ-ийг тараахыг хүсэгчид тэдэн дотроос хашгардаг. Яагаад вэ. Монгол бөөгийн төлөө нэгдэж, хүчирхэг байгууллага байгуулах сонирхол тэдэнд алга байна. Тэд байгууллагын өмнө харилцан хариуцлага хүлээж ажилахад бэлэн биш байна. Тэгээд нийгмийн дунд хариуцлага хүлээхээс эмээж, өөрсдийн дураар байж, чөлөөтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Чухамхүү тэдэн дотор олон зуун шавьтай багш-бөө, шавь төрүүлээд зугтаадаг, хариуцлага хүлээдэггүй бөө нар бий.
МБНЭ-д бол бөө судлалын сан байна. Бөө нарын мэдээлэл төвлөрч байдаг. Тэнд бөөгийн нэрээр бизнес хийгчид дэндүү тодорхой болж байгаа. Иргэдийн гомдолоор хаяг, байршилаа сольж, бөөгөөр бизнес хийгчдийн нэр улам бүр тодорхой болж байна. Аль нэгэн байгуулагад харьяалагдаж, хариуцлага хүлээхийг хүсдэггүй, чөлөөтэй ажилладаг, бөөгөөр бизнес хийгчид олон байна. Тэд л олон хүний амьдралаар тоглож, “хоол”-оо олж иддэг амар аргаасаа холдохыг хүсэхгүй байгаа. Тэгээд бодлоготой, цэгцтэй ажиллаад байгаа МБНЭ-ийг тараахыг уриалаад байгаа юм. Мөн “Цэрэн бөө, Чинбат бөө” шиг “МБНЭ тараамаар байна.” гэж байнга бичээд байдаг. Энэ л үйлдлээрээ тэд бөөгийн түүхэнд нэрээ үлдээнэ.
Монгол бөө-д МБНЭ байгуулах үед үүссэн нөхцөл маш хүнд байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл “бөө”-г хаах тухай ярьж байхав. Миний бие “МБНЭ-ийн байгуулагдах үеийн нөхцөл байдал” гэдэг өгүүллэгт бүхнийг ил тод бичсэн. Нэрийнх нь эхний үсгийг голдуу тавьсан байгаа. Бөөгийн нэр барьж залилан хийсэн, өршөөлийн хуульд хамрагдсан 300 гаруй “бөө” нэртэн байна. Одоо залилангийн хэрэг хилийн гадна шилжсэн. Хилийн гадна ийм зүйл хийсэн “нүгэлтэнгүүд” олон.
МБНЭ нь 2000 орчим хатуу гишүүнчлэлтэй. Энэ байгууллагад бөөгөөс гадна Тэнгэр шүтлэгтэнгүүд гишүүнээр элсэж болдог. Байгуулагдаад таван жил болж байна. Өөрийн дүрэмтэй, Бөөгийн цол олгох, шагнал олгох журамтай, гишүүнээр элссэн бөө нарын мөрддөг “Монгол бөөгийн ёс зүй”-тэй, Монголд тэнгэр үзлийг дэлэгрүүлэх зорилго бүхий “Монгол бөөг хөгжүүлэх 15 жилийн стратегийн төлөвлөгөө”, түүнийг хэрэгжүүлэхээр жил, жилээр төлөвлөгөө гарган Дээд цэцийн хуралдаанаар баталж, Мөнх тэнгэрийн цаг тооны бичигт оруулж тараадаг. Нэгэнт байгууллага учраас дотооддоо нууцлах зүйл бий. Гэхдээ өнөөдөр манай байгууллага шиг хамгийн ил тод ажилладаг бөөгийн байгууллага байхгүй. Бид сурталчилгааны бодлогоо чанд баримталж ажилладаг.
МБНЭ-ийн mongolianshaman.com сайтыг дэлхийн 46 орны 80 мянга орчим иргэд үзэж, сар тутам гадаадын 5-аас дээш иргэд МБНЭ-д ирж уулзаж байна. Бид сурталчилгаагаа зөвхөн бөө гэж явцуурдаггүй, Тэнгэр шүтлэгтэн, сонирхогч нарт зориулдагыг мартаж болохгүй.
“Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл” фейсбүүк нь 110 гаруй мянган уншигчидтай болсон. Youtube-д кино мэдээлэл “mongolianshaman1,2,3....75 дугаараар тавигдсан байгаа.
Манай байгууллага ийм ил тод ажиллаж байна. Ийм үр дүнд хүрчихээд Цэрэн бөө, зайран Чинбат нарын гэсэн хүний уриалгаар МБНЭ тарчихна гэж үү. Үгүй юм аа.
МБНЭ-ийн үйл ажиллагааг саармагжуулахаар ижил нэртэй олон фейс-үүд ажиллаж, манай мэдээлэлд ороход төөрөлдүүлж, саад учруулж байна. Бас цөөнгүй удаа сайтыг устгах гэж оролдсон, одоо ч үргэлжилсээр байгаа. Нөгөө талдаа бөөгийн олон сувгуудын мэдээлэл замбараагүй, элдэв нэр төр гутаасан, бүр эцэсдээ бөгсний явдалаа тоочсон олон түмнийг жигшээсэн байдалд орж явчихлаа. Үүгээр зогсохгүй Оросын Буриад, Өвөрмонголд шившигээ тарьсан байдалд ч хүрэв.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/