Уншиж байна...
МОНГОЛЫН ШАШИНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, (№3) Илтгэгч нь: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийг санаачлагч 2012.04.20 Манжийн төрөөс тусгайлан явуулсан бодлогын хүрээнд Төвдөөс буддын шашны лам нарыг Монголын хилийн заагийн дагуу өвөрмонголд суурьшуулан Монголчуудын соёл зан үйл, шашны судруудыг цуглуулан тусгайлан судлан буддагийн шашны сургаальдаа тусган оруулж улмаар ар монголд нэвтрүүлж, буддын шашныг дэлгэрүүлсэн билээ. Буддагийн шашны нөлөөгөөр монгол хүний оюун санааг өөрчилөх, ингэхдээ монгол улсыг хүчирхэгжих, нэгдмэл байх боломжийг хязгаарлах, хар амиа бодсон салангад үзлийг дэлгэрүүлэх, дэлхийг эзэлж явсан омогшлоосоо салгаж, Монголчууд харийн шашны нөлөөнд автуулж, хятадын төрийн хойд хязгаар болгон олон зуун жил оршиж ирсэн түүхийг бүтээжээ. Харийн шашныг монголд нэвтрүүлэхдээ монголчуудын уламжлалт зан үйлээс юуг нь шашны номлолдоо тусгах, хэрхэн хүний сэтгэлд нөлөөлөх вэ гэлгийг нарийн боловсруулжээ. Энэтхэгт үүссэн буддагийн шашны номлолыг Түвдээр дэмжин Өвөрмонголд төвлөрүүлж зориуд бэлтгэн ар монголд нэвтрүүлсэн түүх ийм билээ. Төвдийн шар малгай, ламын шашин 1586 онд Монголд орж шинээр Монголчуудын соёл шашин шүтлэг гүн гүнзгий, өөрчлөлт орсон юм. Монголын эзэнт гүрэн уналтанд орж, Монгол улс зүүн, баруун, ар, өвөр гэсэн дөрвөн хэсэгт хуваагдаж, Манжийн ноёрхолд бүрэн орж тэдний бодлогоор Төвдийн шарын шашныг Монгол оронд хүчээр дэлгэрүүлснээр бөөгийн уламжлалт шүтлэг манай соёлын нэгэн адилаар бууран доройтож, зан үйл нь шашинд уусч, бөглүү хязгаар нутагт шахагдаж, үлдэж хоцорсон байна. Алтан ургийн хоёр ноёд хаад Төвдийн далай ламтай уулзан учирч нэгэн үе тасраад байсан буддын шашны Төвд дэх нэгэн урсгал Шар малгайтын шашныг оруулж ирэхээр далай лам Содномжамцтай хэлэлцээр хийж, Монголд анхны дуган сүмийг эрт үеийн Хар Хорум хотын туйрын зүун урд хэсэгт босгосоноор эхэлсэн юм. ХҮП зууны үеэс эхтэй Төвдийн Шар малгайтын шашин нь Пагва ламын явуулж байсан буддын шашны нөлөө бүхий урсгалаас арай өвөрмөц, өөр юм. Ер нь буддын шашин монголд 3 удаа нэвтрэн орж ирэх гэж оролдсон боловч хоёр нь бүтэлгүйтэж, гурав дахь шар малгайтын шашин нь гадны бодлогын дэмжлэгтэйгээр монгол ахуй орчинд дөт замыг ашиглан нэлээд удаан хугацаагаар Монгол нутагт толгой хоргодон орших болсон юм. Алтан хаан Монгол язгуурын алтан ургийн хүн атлаа өвөг дээдсийнхээ олон мянган жилээр шүтэн биширч ирсэн бөөгийн шашинтай ширүүн тэмцэл хийсэн гэдэг. Алтан хаан 1576 онд Төвдийн гуравдугаар уеийн далай лам Содномжамцыг Хөх нуурын дэргэд орших дээд монголчуудын дотор авчирч Монголын ноёдуудад сахил хүртээн энэ нь улмаар монголын дээд язгуурын хүмуүсийг Төвдийн шашинд дагаар оруулж, тэдний үр хүүхдийг шашны номлол сургаалд нь суралцуулж эхэлсэн нь шарын шашин XVI зууны сүүлээр баруун Монголоор дамжин Монгол оронд Монголчуудын үл мэдэх хэлээр айлдсан шашин, тарнийн ном, улаан, шар алагласан орхимж дээл, дөрвөн нүдтэй халтар нохой, замбайн гурил зэрэг монголчуудын урьд өмнө үзэж эдлээгүй сонин содон соёл нэвтрэн орж ирсэн билээ. 1587 онд Цахарын Лигдэн хутагт хан, халхын Авдай сайн ноён, өөрсдийнхөө ноёд түшмэдийн хамт Далай ламаас сахил хүртэж, шарын шашинд дагаар орж байжээ. Энэ хоёр үйл ажиллагааны дараа үеэс эхлэн, монголчуудын дунд буддын шашны сургаал номлол хүчтэй дэлгэрч эхэлжээ. Авдай ноён санаачлан 1586 онд Төвдийн шарын шашны төв болох Батзуу буюу Эрдэнэзуу хийдийг байгуулж эхэлсэн түүхтэй. Ингэж Монгол оронд шар малгайтнуудын шашин хөгжиж, бөөгийн шүтлэг сульдан доройтож эхэлсэн юм. Манжийн тусгаар улс бөгөөд, түүний дагуул улс байсан Монгол оронд бөөгийн шүтлэг эрт үеийн уламжлалт ёс заншлаараа хөгжиж байсан юм. ХҮ1 зуунд хүч чадлынхаа оргилд хүрсэн Манж Чин улс өөрсдөө бөөгийн шашинтай байсан. Харин Манжийн төрөөс шарын шашныг хүндэтгэн үзэж хөхүүлэн дэмжиж байснаар манж чин улсад шарын шашин хүчтэй нөлөө авч дэлгэрэх замыг нээж өгсөн байна. Манж нар бөөгийн мөргөл шүтлэгийг ламын шашинтай маш их хольж хутгасан нь бөө, шашин хоёрыг ялгахад бэрх болсон. Энэ нь манжид бөөг устгах нэг сайн арга болжээ. Харин монголчууд өөрийн бөөгийн шүтлэгийг ламын шашинтай манжууд шиг хутгаж, аль аль нь ялгахааргүй болгосон нь мөхөлд хүрэх замаас зайлуулсан байна. Манай хаад ноёд ихэс лам нар манжийн хааны бодлогыг идэвхтэй дэмжиж, шар малгайтын шашны номлол сургаалийг монгол хүний оюун ухаанд суулгах талаар асар их зүйлийг хийсэн юм. Үүний тод жишээ нь хамгийн томд тооцогдох Занабазар, Ойрадын лам Намхайжанцан нар орно. Алтан хаан Авдай ноён хоёроос эхтэй монгол бөөгийн эсрэг явуулсан тэмцэл бүр хүчээ авч Монгол айл өрх бүрт байсан онгон сахиусуудыг нь гуравдугаар далай лам Содномжамцын зарлигаар хураан авч овоолсон нь бараг нэг хот айлд илүү гэрийн хэмжээтэй байсныг шатааж байсан гэдэг. Харин оронд нь өөрсдийн бурхдын хөрөг зургийг үнэ төлбөргүйгээр гэрийн хойморт нь зүүж өгдөг байжээ. "Ойрад, Монголын цааз" гэдэг номонд Намхайжанцан санаачлан оруулсан нэгэн заалт байдаг. Монголчууд бөө, удганыг залж бөөлүүлсэн байвал хэдэн удаа хэдэн бөө залж бөөлүүлсэн байна, түүний тоогоор адуу ав, дээд ноёд түшмэд бөө, удган нарыг гэртээ авчаачиж бөөлүүлсэн байвал 5 толгой торгоор торгох доорх хүмүүсийг нь хоёр адуу, бусад эд бараагаар торго гэж заажээ. Чухам энэ үеээс бөөгийн зан үйлийг нууц, далд гүйцэтгэх үе эхэлсэн бөгөөд үүнээс хойш олон зуун жил үргэлжлэн өнөөтэй золгожээ. Ойрадын лам Намхайжанцан бөөгийн эсрэг тэмцэхдээ ноёд түшмэдүүдийг өөртөө татаж сахил хүртээн шавь болгож тэднийгээ ашигладаг байжээ. Ойрадын Намхайжанцаны үед Сутай хайрхан уулын нэгэн модтой жалганд 300-аад бөөг шатааж, түүн дотроос Тостогош гэдэг зайран ид шидийг үзүүлж, галд шаталгүй үлдсэн домог яриаг урианхайчууд ярьдаг бөгөөд, Сутай хайрханы нэгэн амыг бөөгийн ам гэж нэрлэдэг байна. 1905 оны уед Ойрадуудын дотор цагаан шүтлэг нэртэй бурханы лам нарын харын шүтлэгтэй бөө нарын эсрэг хийсэн тэмцэл нь бөөд сэргэхийн аргагүй цохилт өгчээ. Энэ учраас халх монгол, алтайн урианхай зэрэг монголчуудын дотор бөөгийн шүтлэг бүрмөсөн алга болох замдаа орсон ажээ. Харин Дархад, Тува, Цаатан, Буриад зэрэг үндэстнүүд шарын шашны лам нартай ширүүн тэмцэл хийж байсны үр дунд тэр нь одоо болтол үлдэх шалтгаан болжээ. Шарын бөө гэдэг нэр томъёог дархадын хошуу ноён Гэлэгжамц 1848 онд Дархадын хошуу нутгаас Оросын цагаан хааны шахалт шаардлагаар тасдаж авах гэж байсан аюулыг гүнзгий мэдэрч бид Тува, Орос Буриад нараас шашин шүтлэгийн хувьд ялгаатай. Бид харын бөөг бус шарын бөөг шүтдэг. Шарын бөө гэдэг нь бурхан шашны ном, бөө хоёр холилдсон байдаг хэмээн тайлбарлаж нутаг усаа аварч байсан хэмээн хөгшчүүл хуучилдаг. Энэ үеэс эхэлсэн шарын бөө гэдэг ойлголтыг зарим хүмүүс Монголын бөө нар шарын шашинд дагаар орж шашны ном сургаалыг бөөгийн ном сургаалтай хослуулан хэрэглэдэг болсон юм гэж тайлбарладаг. Харин монгол, буриад бөөгийн дотор ламын шашны нөлөө нэлээд хүчтэй орж ирсэн нь одоо ч харагдаж байна. Урьд үед амьдарч байсан зарим нэг бөөгийн шавь нар бөөлөхийн өмнө дуудлагынхаа эхэнд бурханы шашны тарнийг уншиж, зул хүж асааж бөөлдөг нь одоо ч байна. Монголын хаан хунтайж сурвалжилтан нарын болон янз бүрийн овгийн жирийн иргэдийн номын цуглуулгад үе дамжин хадгалагдаж ирсэн монгол бөөгийн үнэ цэнэтэй гар бичмэлүүдийг үлэмж хэмжээгээр устгаж эхэлжээ. ХVI-Х1Х зууны үеийн монгол хэл дээрх буддын утга зохиолд умард, өмнөд Монголын бөөгийн шүтээн дүрс, гар бичмэлийг их хэмжээгээр галдан шатааж байсан тухай олонтоо дурьдсан байдаг. Дэлгэрүүлж буй шинэ шашныхаа сурталчилгааг ахицтай болгох зорилгоор буддын лам нар монгол өвөг дээдсийн цагаан сүлд, эзний онгод, авралын онгод, сахиусан онгод зэргийг буддагийн шашинд ч холбогдолтой мэтээр тунхаглан тайлбарлаж байжээ. Ганжуур данжуур бол 108 боть, данжуурын 225 боть зохиолоос бүрдсэн бурхны шашны хөлгөн их судрын гарчиг бөгөөд түүнд монгол бөөгийн шүтлэгийн номуудын болон онгодын дүр төрхийн томоохон шүтээн дурсгалыг өшөн дайсагнасан байдлаар дүрслэн өгүүлсэн байдаг ажээ. Ингэж л монголын соёлд дайсагнагч нэг томоохон хүч үүсч бий болсон нь одоо ч байсаар байна. /Үргэлжлэл бий/

Бусад мэдээ

Feb 20, 2024 98

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/