Уншиж байна...

Монголын бөөгийн ёс зүйн шаардлага нь цаг үеийн асуудал биш түүхэн уламжлалаа тавигдсан зүйл билээ. МБЁЗ-г зөрчих явдал олон бөө нарт амь бөхтэй байсан. Ялангуяа багш шавийн хоорондын харилцааны асуудал анхаарал татсаар байна. Бөө олноор төрж зах замбраагүй байдал бий болж, бөөгийн нэр барьж, халуун чулуунд хорхоглох гэж, бөөгийн чанар хийх нэрийн доор архидан согтуурч хоорондоо зодолдон хүний амь насанд хүрсэн тохиолдол гарч байсныг тодорхой дурьдсан билээ.
Бөө нэртэн хүүхдээ зодож алах, үйлчлүүлэгчээ хүчиндэх, тархины элдэв өвчтэй иргэнийг бөө болгон мөнгө хүүлэх, бусдын машинд тэсрэх хэрэгсэл тавьж дэлбэлэх зэрэг бөөгийн нэрийг бузардуулсан тохиолдол гарлаа. Энэ бүхэн бөөг муу муухайн шавар, шавхайтай хольж нэр хүндийг нь унагаалаа. Хар нэрийг хусавч арилахгүй.

Монголчуудын шинэ жилийн баяр-Цагаан сарын дараа анхны гадаад арга хэмжээ, ажлын уулзалт бол ОХУ-ын Якут-Сахагийн төлөөлөлтэй уулзалдаж, санал бодлоо солилцож, хамтарч хийх ажлаа ярилцсан билээ.
Бидний ажлын гэж нэрлэж болох уулзалт жил бүр тогтмолжиж байгаа билээ. Манай айлчин төлөөлөгчид Буриад бөөгийн зан үйлтэй холбогдоод хэдэн жил болж байгаа билээ. Бид Якут-Сахагийн төлөөлөгч нарыг Монгол бөөгийн өргөөнд зочилохыг урьсан билээ. Энэхүү хамтын ажиллагааг бид 2023 оны онцлох үйл явдалд тооцож байгаа билээ.

2023.02.03-ны өдөр
БНТУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Зафер Атеш (Zafer Ateş) жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочилов.
Хүндэт зочин онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Зафер Атешыг Монголын бүх аймгуудын төлөөлөл болсон удирдагч бөө нар, үндэстэн угсаатны нарын гурван үеийн төлөөлөл угтан авлаа. 2023.02.05-ны өдрийн 19-20 цагт МБНЭ-ийн орон нутгийн бөөгийн байгууллагууд, гишүүд, нэгдсэн залбиралыг хийлээ.

Монголын тэнгэр үзэлтнүүд нэгдсэн зорилго дэвшүүлж, сүүлийн 27 жил гаруй хугацаанд үүссэн дараах нөхцөл байдлыг үнэлээд МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайгаас (цаашид ДЦХ) удаа дараагийн хуралдаанаас дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилт байгаль дэлхийгээ хамгаалах үйл явцтай шууд холбогдоно.
1. Дэлхийд өрсөлдөх чадвартай цөөхөн зүйлийн нэг нь үлэг гүрвэлийн баялаг олдвор, өв. Одоо манай эрдэмтэд хамтарч Түрүү Кембри үеийн 600 сая жилийн тэртээх Монголын үеийг судлаж байна. Өнөө хэр нь тайлагдаагүй нууц олон байна. Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар илэрсэн олдворуудыг ангилвал 160 сая жилийн турш 7-8 бүлэгт хамаарах 400 гаруй төрөл, зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсныг тогтоогоод тэдгээрээс 70-80 зүйл нь Монголоос олдсон.

“Тэнгэр үзэлт-цэрэг эрс”-ийн залгамж халаа болсон орчин үеийн зэвсэгт хүчний улс төрин ажилтнуудын спортын өдөрлөгт МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцож, спортын амжилт гаргасан офицерүүдэд шагнал гардуулсан байна. Манай тэнгэр үзэлд цэрэг дайчид онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Монголт гүрний эзэн Чингис хаан, түүний цэрэг эрсийн түүхэн замнал үргэлжилсээр байна.
Монголын тэнгэр үзэлтнүүд "Тэнгэр үзнлт-Цэрэг эрс" фейсбүк хуудас ажлуулж эхэлсэн.
https://www.facebook.com/profile.php?id=61552920493314

Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна.
Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна.

2012 он. Монголын бөө нар өөрсдийн мөрдөх ёс зүйг хэлэлцэн батлав. Наян нэгэн зүйлтэй анх хэлэлцэгдсэн батлагдсан Монгол бөөгийн ёс зүйг өгүүлбэр бүрээр хэлэлцэж билээ. Манай улаач нар идэвхитэй оролцсон байдаг.
Тэр үед хэд хэдэн телевиз үйл ажиллагааг шууд мэдээлж байсан байдаг. Энэ бүхэн одоо түүх болон үлджээ.

Дэлхийн Шашны Өдөрийг анх 1950 онд Америкийн Бахайн нийгэмлэгийн санаачлагаар АНУ-д тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш улам өргөжсөөр өдгөө дэлхийн 100 гаруй оронд уламжлал болгон жил бүрийн Нэгдүгээр сард тэмдэглэж байна.
"Дэлхийн Шашны Өдөрийг тэмдэглэхийн эрхэм зорилго нь бүх шашин мөн чанараараа нийтлэг нэг, Тодруулагчид нь нэг л оюун санааны сургаалыг хүн төрөлхтөнд авчирсан тул шашин шүтлэг хоорондын ойлголцол болон эв эеийг бий болгох, цаашлаад хүн ард, улс үндэстнүүдийн дунд эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршдог.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/