Уншиж байна...

Мөнх тэнгэрийн үзлийг түгээх, “Тэнгэрийн улаач” нар шинээр уг барих, бэлтгэх, төгөлдөржүүлэх гээд олон давааг туулж бөөгийн байгууллагууд хөгжиж байна.
Монгол бөөгийн уламжлалыг авч үлдэх, хөгжүүлэхэд бөөгийн төв байгууллагын түүхэнд гүйцэтгэх үүрэг их бий. МБНЭ нь энэ үүргийг гүйцэтгэж байна. Анхнаасаа хатуу гишүүнчлэлтэй байгуулагдсан нь цаанаа том асуудлыг шийдвэрлэж байсан хэрэг юм. Манай байгуулагад бөөгийн шүтлэгтэн хэн ч байсан ирж бүртгүүлээд гишүүнээр элсдэг, ямар ч саад байдаггүй.

Францын баримтад киноны уран бүтээлчид Монгол бөөгийн тухай баримтад кино хийхээр санал тавьж уулзсан билээ. Гурван жил үргэлжилж буй энэхүү хэлэлцээ энэ жил хэрэгжүүлэхээр боллоо.
МБНЭ-ийн хамт олон тавьсан саналд туслалцаа үзүүлэхээр болсон, харин гүйцэтгэл нь хэрхэн байх нь Францын талаас хамаарна. Энэхүү уран бүтээлчид монголд олон удаа ирж зураглал авч байсан туршлагатай хамтлаг ажээ. Энэ ажиллагааг 2023 оны онцлог үйл явдалд тооцож байна.
Сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчид монголын бөөгийн галуудтай ярилцан тохиролцоод сураггүй алга болдог зүйл газар аваад байгаа билээ.

Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байв. Түүний цаана бөөгөөр мөнгө хийгчдийн олон мянгаар тоологдох шавь нар төрж, шүтэн бишрэгч нарт хэнийг “жинхэнэ бөө”, хэнийг “хуурамч бөө” гэж ангилахаа мэдэхээ болив. Бөөгийн гэх эрүүгийн нөхцөл байдал бий болов. Бид мартамхай, тэгэхээр хэдэн жилийн өмнөх байдал, МБНЭ байгуулагдах болсон нөхцөл шалтгааныг эргээд сануулая.

Ерээд онд ардчилсан өөрчлөлт Монгол Улсад хийгдэж, улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан хувьсгал өрнөсөн билээ. Социализм, коммунизмын онол нуран унаж, шашингүйн үзэл хүмүүсийн толгойноос арчигдаж эхлэв. Монголын нийгмийн оюун санаанд асар их орон зай бий болов. Тэрхүү үүссэн орон зайг эзлэхээр дэлхийн шашины янз бүрийн урсгал Монгол оронд нэвтэрч эхлэв.

Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ санхүүгийн дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.

Монгол бөө бол гүн ухаан, шүтлэг бишрэл, зан үйл, ёс заншил, далд ухамсар зэргийг багтаасан цогц ухаан юм, нийт хүн төрөлхтөн нэгдмэл нийтлэг, үзэл суртал, гүн ухааны угшил болсон бөөгийн тэнгэрийн үзэл, даян дэлхийд нүүдэлчдийн нэгэн үзэл суртал байсан билээ. Төв Азийн нүүдэлчин морьтнууд ноёрхолоо тогтоож, эзэнт улсаа байгуулж явсан түүхийн ихэнх нь Алтайн нуруу, Орхоны хөндийгөөс эхтэй.
Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлон бүтээсэн гэж үздэг. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм. Тийм учраас Монгол бөөг сонирхох урсгал монгол руу чиглэлээд байгаагийн нэг учиг энэ юм.

Монгол улсынхаа төлөө амиа өгч, удам дамжин өнөөг хүртэл бөөгийн уламжлалаа авч үлдэж чадсан өвөг дээдсээрээ бид бахархаж байна.
Манж нар монголыг цэргийн хүчээр гурван удаа эзлэн түрэмгийлж байсан боловч төдийлөн амжилт олохгүй байлаа. Монгол оронд төвдийн шар малгайтын шашин нэвтрэн орж ирэх үе буюу Түмэдийн Алтан хан, Авдай сэцэн ноён зэрэг хаад ноёд Төвдийн далай лам Содномжамцтай хэлэлцэн тохирч энэ шашныг монголд оруулж ирэх тэр үе хүртэл бөөгийн шүтлэг Монгол нутагт өөрийнхөө байр суурийг хүчтэй хэвээр хадгалж байв.

Хүн төрлөхтний өмнө тулгамдаад байсан нийгэм, эдийн засгийн өрнө, дорныг холбосон харилцааг зохицуулах маш чухал үүрэг монголчуудад ногдсоныг гайхалтай биелүүлж чадсан байна. Ийм томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бүх улсыг хамарсан зам харилцаа, дэд бүтэц, хамгийн шуурхай холбоо болох морин өртөөг байгуулсан байна.
Их Монгол улсын эдийн засгийн үндсэн салбар мал аж ахуй түүнийг эрхлэн явуулах арга ажиллагааг, мөн аж ахуйн бусад салбар ан агнуур, тариалан, гар урлал,худалдаа, арилжаа, хот суурины хөгжил зэргийг нарийвчлан судалж бичсэн биэ даасан бүтээл хараахан гараагүй байна. Хойшид ийм ажлыг манай түүх, эдийн засгийн ухааны эрдэмтэдийн хамтын хүч чармайлтаар зайлшгүй хийгдэнэ гэж үзэх учиртай.

Монголчуудын хүн ам зүйн бодлого өвөрмөц байж, хүн амынхаа тоог нууцалдаг байсан. Юан гүрний эхэн үед 40 түмэн монгол, дөрвөн түмэн ойрад байсан хэмээн түүх сударт тэмдэглэгджээ. Үүнээс үзэхэд тэр үед монгоьл нутагт 40 түмэн монгол өрх, 4 түмэн ойрад монгол өрх бүгд нийт 44 түмэн өрх бүх айл байсан гэсэн үг мөн билээ. Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ. Улс төр, шашин, соёлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соёлын нөлөөнд автагдуулахгүй, харин монгол хаад ноёдын ноёрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/