Уншиж байна...

Өнө эртнээс Монголчуудын байгаль дэлхийн гайхамшигийг мэдэрч, онгод юугаа залж, шүтэж ирсэн гайхамшигт газрын нэг Эрдэнэ хайрхантай холбоотой домог байдаг. Нутгийн нэг айл холоос даага авчирч, нутагтаа буцаж гүйхээс сэргийлэн өөрийн адуутай холбож тавьжээ.

Гэтэл Эрдэнэ хайрханы ар зоонд байдаг тогоо руу унаж, уулмаар нилээд хугацааны дараа Эрхэл нуурт гарч ирсэн байдаг. Тиймээс Эрдэнэ хайрхан, Эрхэл нуурыг хүйн холбоотой гэж үздэг. Эрхэл нуур. Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум.Эрхэл нуурын хөндийд ХӨ 50 ЗУ 100 градусын солбицолтой цэг оршдог.
Эрхэл нуурын зүүн урд эрэг дээр МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн Галын тахилга хийлээ. Галын тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Д.Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүллээ.
Түүний араас Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн их удган В.Жавзансүрэнгийн шавь Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, Олонбаяр, Г.Ганчимэг, Батцэцэг, Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал, Монгол бөөгийн их зайран П.Ганболдын шавь удган Цэндээ нар босч бөөллөө.
Дашрамд дурьдахад МБНЭ-д Хөвсгөлийн алдарт Д.Дамдингийн хоёр охин гишүүнчлэлтэй байдаг. МБНЭ-ийн анхлан байгуулагчдын нэг, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, \Улаанбаатар хотод амьдардаг\, нөгөө нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуун юм. Тахилгад багийн дарга Пүрэвсүрэн оролцож, ИХТ-ийн арга Галт мэдсэн боловч ирсэнгүй. Хэрхэхийг тэнгэр мэдэх буй за.
Удахгүй болох МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Тахилгуудад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт болон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуун, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран П.Эрдэнэбаатар нар Монгол бөөгийн цолны асуудлыг хэлэлцэж олгох болно.
Д.Хүрэлбаатар

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 382

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 173

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/