http://www.zoofirma.ru/
Тав. Хайрханы тахилга буюу их эзэн Чингис хааны ариун сүнсэнд залбиран мөргөв.
 Одоогоос долоон жилийн өмнө Хар зүрхний Хөх нуурт Монголын дөрвөн мянга гаруй бөө нар хуран цугларч, бид нэгдвэл хүчтэй шүү гэдгээ түмэн олонд тунхаглан зарласан түүхтэй билээ. Тэр мөчөөс хойш хэн нь бөөгийн төлөө, хэн нь алдар нэрний төлөө явсаныг цаг хугацаа тодотгоно.
 Их эзэн Чигис хаан Монголын олон аймгуудыг нэгтгэн тулгар төрийг байгуулан, мөнх тэнгэрийн үзлийг гол сурталаа болгон тунхаглаж, дэлхийн хуурай газрыг бүхэлд нь эзэлсэн их гүрэн байгуулах аян дайнд мордсон түүхтэй.
 Энэхүү түүхийн төрт ёсны эхлэл болсон газар бол Хар зүрхний Хөхнуур билээ. 1990 оны үйл явдал монголын түүхэнд мөнх тэнгэрийн шүтлэгийг дахин сэргэхэд их сэргэлтийн жилүүдийг авчирсан юм. Тэр үед тэнгэр шүтлэгтэн, бөө мөргөл шүтэгчид монголын хүн амын 1 хүрэхгүй хувь байлаа. Хамгийн сүүлчийн судалгаагаар хүн амын 14,6 хувь (6 хувь нь буддагийн шашинтай хамт шүтдэг) нь тэнгэр үзэл, бөө мөргөлөө шүтэх болжээ.
1990 оноос эхлэн эзэн Чингис хааны анхлан хаан ширээнд суусан энэ л газар монголын олон иргэд залбиран гуйж мөргөн, төрт улсын өндөр албанд томилогдох болсон түүхтэй билээ. Тэр үйл үргэлжилсээр өнөөг хүрч иржээ.  
2012 онд Монголын олон мянган тэнгэр шүтлэгтэн, бөө нар нэгдэн Нэгдсэн их тахилга хийснээр өнөөгийн төрийг авч яваа төрийн зүтгэлтнүүдийн мөн чанарыг тэнгэрт, их эзэн Чингис хааны ариун сүнсэнд тэнгэрийн зан үйлээр мэдүүлж, Монгол төрөө эргээд хүчирхэгжих цаг үеийг нэгдсэн хүчээр хүсэн залбирч, бөөлөх болсон билээ.
Бидний тэнгэрт нэгдэн залбирсан хүч зорилгодоо хүрч монголын төр ариусан цэгцрэх үйл явц өрнөж байна. Тэнгэрийн айлдсанаар ихэс дээдсийн дотоодын хямрал, зөрчилдөөн, төрийн бузарлагчдын хоорондын тэмцэл монголын төрийн ялзралыг илчилж, монголын ард түмний хүсч байгаа хүчирхэг, ариун төрийг бий болгох болно. Тэнгэр шүтлэгтэн, бөө нарын Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилга энэ зорилгод чиглэн зан үйлээ хийдэг болсон.
 Монголын бөө нар анхлан цугларч их хүчээ нэгтгэн харуулсан 2012 оны Нэгдсэн их тахилга үр дүнгээ харуулсаар байна. Мөнх хөх тэнгэрээ шүтэгч, бөө, улаач нар 4000 гаруй иргэд анхлан цугларсан Хар зүрхэний Хөх нуур бол монголын түүхийн бас нэгэн өвөрмөц үйл явдлын гэрч болсон юм. Энэ үйл явдалд томоохон эргэлт болсон юм.
 Хэдий өнөөдөр бөөгийн зан үйл хийхийг Хар зүрхэний Хөх нуурт хориглосон боловч Монголын улаач нар хаанаас ч өөрсдийн тэнгэрийн зан үйлээ хийж, залбиралаа тэннэрт хүргэж чадна. Монголын минь амин зүрх нь болсон, нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон тэнгэр үзэл, бөө мөргөл нь монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн, онгон байгалиа дээдлэн хамгаалсан олон мянган жил уламжлагдан ирсэн үнэт өв юм.  
 Энэхүү өвийг үргэлжлүүлэн баяжуулж тэнгэр үзэл, бөө мөргөлөө дээдлэн Монголын бөө нар Нэгдсэн тахилгаа хоёр дахь удаагаа амжилттай хийлээ. Энэ удаагийн Хар зүрхэний Хөх нуурын нэгдсэн тахилга Их эзэн Чингис хааны ариун сүнс, Хар зүрх хайрхан, Хөх нуур лусдаа зориулагдан хийгдлээ.
 Нэгдсэн их тахилгаа хийх газарт Монгол Улсын төрийн далбаа, Монголын бөө нарын нэгдсэн байгууллагын туг залагдсан байлаа. Түүний ард тахилгадаа өргөх идээний дээж, өргөлөө тавсан байв. Тахилга хийх сайн цаг болмогц Нэгдсэн их тахилгын Үндсэн гол тахилга эхэллээ.
Нэгдсэн их тахилгын үндсэн тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа толгойлон бөөлж гүйцэтгэсэн билээ. Эртнээс уламжлагдан ирсэн дархад бөөгийн уянгалаг тамлага дуудлага, уян налархай хөдөлгөөн бүхий өвөрмөц бөөлөлт содон харагдаж байлаа. Хуран цугларсан улаач олны нэгдсэн түрлэг тэнгэрт мэдүүлэх үйл явцад хүч нэмэн нэгтгэж чадсан билээ.
 Төр улсынхаа төлөө, түмэн олныхоо сайн сайханы төлөө тэнгэр шүтлэгтэн, улаач нарын хийсэн нэгдсэн залбирал, бөөлөлт амжилттай болж өнгөрлөө.
 Ирэх жил болох нэгдсэн тахилгаар Монгол төрийн төлөө чин ариунаар зүтгэх төрийн зүтгэлтэн нараа мөнх тэнгэр, их эзэн Чингис хааны ариун сүнсэнд мэдүүлэх болно.
 Мөнх хөх тэнгэр, их эзэн Чингис хааны ариун сүнс биднийгээ ивээх болтугай.
    Д.Хүрэлбаатар
 
  
0
0
2
2
20190706_140819
20190706_140819
20190706_192058
20190706_192058
20190706_192600
20190706_192600
20190706_210844
20190706_210844
20190706_214443
20190706_214443
Previous Next Play Pause
0 2 20190706_140819 20190706_192058 20190706_192600 20190706_210844 20190706_214443