Уншиж байна...
Энэ өдрийн гол арга хэмжээ болсон Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын гол арга хэмжээний нэг Галын наадам эхэллээ. Наадам гэдэг нь галын тахилгыг зохион байгуулахад гол үүрэгтэй оролцох байсан Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн Монгол бөөгийн их зайран Болд галын тахилга зохион байгуулах хүсэлт ирүүлсэн атлаа оролцоогүй тасалсан явдал юм. Харин Монгол бөөгийн их зайран Болд өөр байгууллагын үйл ажиллагаанд оролцсон атлаа үндсэн байгууллагын ажиллагааг тасалсан нь Монгол бөөгийн ёс зүйг зөрчсөн хоёрдах тохиолдол болж байна. Ийм үйлийг тасалсан Монгол бөөгийн их зайран Болдын үйлийг тэнгэр мэдэх болтугай.
1
1
5
5
13
13
16
16
17
17
19
19
20190622_004221
20190622_004221
Previous Next Play Pause
1 5 13 16 17 19 20190622_004221
Тиймээс галын тахилга тасарч, наадам хийх шуурхай шийдвэрийг МБНЭ-ийн удирдлага гаргасан юм. Галын наадмын толгойлох бөөлөлтийг Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл хийсэн билээ. Тэр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн.
Түүний араас удган Лхагвасүрэнгийн шавь нар галын наадмыг баясган бөөлсөн юм. Олны хүч оломгүй далай билээ. Галын тахилгад өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн гал маналцаж олон сайхан ардын болон зохиолын дуугаар ая дуу өргөн цэнгүүлнэ билээ.
Дөрөв. Лусын тахилга
 МБНЭ-д ирсэн олон хүсэлтийн нэг нь хийж байгаа тахилгын нэгийг суурин хийж байхыг хүссэн юм. Тэр нь үнэний ортой. МБНЭ нь 2012 оноос хойш олон тахилга хийсэн. Эдгээр тахилга нь Монгол Улсын Хамгийн баруун, хойд, зүүн, өмнөд цэгт хийж байлаа.
 Өнөөгийн монгол төрийн нүүр царай, улс төр, нийгмийн байдал бид нэгдсэн тахилгуудаа онцлоготой газруудад хийх шаардлагыг бий болгосон юм. Тиймээс 2020,2021 оны тахилгуудыг Хар зүрхний Хөх нуур, Бурхан халдун хайрханд хийх болно. Магадгүй бидэнп саад багагүй байх бололтой гэхдээ бид хаанаас Нэгдсэн тахилгаа хийж, Монгол төрөө цэгцтэй,журамтай, жудагтай болгох үйлст хувь нэмэрээ оруулах болно. Үүнд улаач гарын нэгдсэн хүч асар их ач холбогдолтой байх болно. МБНЭ-ийн хамт олон энэ удаагийн Нэгдсэн тахилгаа 2020,2021 оны улс төрийн их үйл явдлыг угтан хийж эхэлж байгаа юм. 
Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн удган А.Оюунтуул толгойлон, Монгол бөөгийн удган Мөнхбүрэн тэргүүлж бөөлж хийлээ.
Монгол бөөгийн удган А.Оюунтуул бол Монгол бөөгийн түүхэнд өөрийн гэсэн төрхөө мөнхлөн үлдээсэн Монгол бөөгийн тэргүүн зайран Ялалтбаатарын шавь бол Монгол бөөгийн удган Мөнхбүрэн бол Хөвсгөлийн Монгол бөөгийн их удган Я.Жавзансүрэнгийн шавь юм.
Товлосон цаг болоход толгойлж болон тэргүүлж бөөлөх хоёр бөө байрлалаа эзэлж,  тахилгын идээ, өргөлөө бэлэн болгосон байлаа. Монгол бөөгийн удган А.Оюунтуул хуураа татаж, дараа нь тамлага, дуудлагаа хийж, хуяглан бослоо. Түүний тамлага, дуудлага, бөөлөлтийг харж байхад дархад, цаатан онгодыг буулшаж байлаа. Уламжлагдан ирсэн монгол бөөгийн бөөлөлтийн онцлогыг харуулсан өвөрмөц бөөлөлтийг харуулж чадлаа. Монгол бөөгийн удган Мөнхбүрэн халх бөөгийн дэг жаягаар бөөлсан юм. Монгол бөөд шавь багшийн тусгал байдаг. Харин олон жил бөөлөөд ирэхээр улаачийн бөөлөөнд уламжлан ирсэн өөрийн дэг жайг давамгайлж эхэлдэг.
Лусын тахилгын онцлог нь Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгад уригдан оролцож байгаа ОХУ-ын буриад, БНХАУ-ын Өвөрмонголын бөө нар тусгайлан залбирч хүч нэмэн дэмжиж бөөлсөн билээ. ОХУ-ын буриадын бөө, Б.Б.Балдахинова, зайран Н.Владимир, удган Б.С.Вира, Жаргалмаа нар хуяглан, БНХАУ-ын Өвөрмонголын Монгол бөөгийн удган Урангоогын удирдсан улаач нар хуур манжигаар дэмжин бөөллөө.
Нэгдсэн тахилгад оролцсон бөө нар тахилгын явцад шаардлагатай цаг үед нь хуур, хэнгэрийн дуугаар дэмжлэг үзүүлж, хүч нэмэн түрлэг түрж, толгойлон болон тэргүүлж бөөлж байгаа улаач нартай хамжиж байлаа.
Цаашид төвлөрөн хийж болох Нэгдсэн тахилгын мөн чанар, дэг журам, зэрэг олон зүйлийг бид тахилгаараа хийх зорилт тавьсан юм.
Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга ийнхүү амжилттай болж өнгөрлөө. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгад толгойлон бөөлсөн бөө, залуу халаа уламжлалт дэг жаягаар бэлтгэгдэн урагшилж явааг харахад сэтгэл өег, сайхан байлаа.
                                Д.Хүрэлбаатар
 
 
 
 
 

Бусад мэдээ

Mar 30, 2024 382

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 172

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/