http://www.zoofirma.ru/
1
1
2
2
4
4
12
12
DSC_4679
DSC_4679
DSC_4698
DSC_4698
Previous Next Play Pause
1 2 4 12 DSC_4679 DSC_4698
Ийм нэр өгч байгаадаа хөлчил өчье. Одоо цагийн ноёдын дураар цэнгэх газар, олон улаач нарын хөлийг тушсан Хар зүрхний Хөх нуур минь ээ. Улаач нар минь ямар гэм хийгээ вэ. Хүн бүр шашин шүтэх эрх чөлөөтэй хэмээн энэ оронд тэнгэрийн улаач нарыг зан үйл хийхийг хориглосон нэг газар нэмэгдсэн нь Бөөгийн тахилгатай явж ирсэн Хар зүрх уул, Хөх нуур байлаа.
Тиймээс энэ нуурын эргэн тойрныг хашаа барин өмчилсөн эзэд, энэ газарт тэнгэрийн тахилга хийхийг хориглосон Хэнтий аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга, Цэнхэр мандал сумын засаг дарга, ИТХ-ын дарга нарыг тэнгэрт мэдүүлж бөө нар чадах зүйлээ хийлээ. Энэ зан үйл нь Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбооны хийсэн зан үйлээс тэс ондоо зан үйл юм.
Онцгой хамгаалалтын бүс байгуулан бөөгийн зан үйлийг хийхийг хориглосон ажээ. Хар зүрхний Хөх нуурын бэлээс Хайрханаа, Лусаа тахих бидний боломж хаагдсан учраас гуниг тээсэн бодол сэтгэлд бууж, монголын минь уламжлалт зан үйл, хуулийн хүрээнд хумигдсан бол энэ удаа тодорхой газар нутагт хориглогдох болж байна.
Тархай бутархй бөө мөргөлчид, улаач нар хэсэг бүлэг, ганц нэгээрээ уул овоог тахиж ирсэн үе ард хоцорчээ. Эртнээс тахилга хийж ирсэн уламжлал тасрах ёсгүй. Тиймээс хууль ёсыг баримтлан Хар зүрхний Хөх уулаас 3 км зайд байрлалаа эзэллээ. Ийм хэмжээний зайд байрлаж болох сайхан газрууд байсан боловч үхээр байрласан байсан. Учир нь төв замын дагуу болон аятай сайхан газарт оршуулга байх ажээ. Монголын түүхийн олон үйл явдалтай холбоотой уяатай ийм сайхан газарт нутгийн зон олон оршуулгын зан үйлээ бодож хиймээр, нөгөө засаг захиргаа нь бөө мөргөлийн зан үйлийг хориглож байснаас ийм зүйлээ цэгцлэх шийдвэр гаргамаар юм билээ. Тахилгын өмнө энэ газарт хэсэг хүмүүс ирж бөө нар бөөлөх гэж байгааг мэдэгдэж, оролцохгүй байхыг уриалаад явсан байна лээ.
Хоёр. Хамтын хүч баяр баясгаланг тээж ирлээ
Цугларсан олон сэтгэлд хурсан гунигийг зайлуулж чадлаа. Бөө нарын зан үйлийг хориглосон боловч улаач хүн хаанаас ч өөрийн зорьсоноо хүргэх чадвартай байдаг тул бид Нэгдсэн тахилгаа хийх газраа сонгож байрлав. Төв асараа байрлуулж, өмнө Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг хоёроо заллаа. Бидэнтэй хамт ОХУ-ын бөөгийн “Дээж” байгууллагын төлөөлөгчид ирсэн юм. Бөөгийн “Дээж” байгууллагын удирдагч Б.Б.Балдахинова, Амгалан, зайран Н.Владимир, удган Б.С.Вира, Жаргалмаа нар майхны өмнө далбаагаа мандуулсан байлаа.
Эхлээд Улаанбаатар хотоос тахилгад оролцохоор найман машин бүхий удган Лхагвасүрэнгийн баг ирэв. Улаанбаатарын багт Монгол бөөгийн зайран У.Ганхуяг,  Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийхэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа,  Ж.Түвшинжаргал нар хүрэлцэн ирсэн. Өвөрмонголын бөөгийн төлөөлөл нилээд олон хүнтэй иржээ. Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Бадамсүрэн иржээ. Энэ тахилгад Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Бор тэргүүтэй хамт олон зохион байгуулалт сайтай оролцлоо. 
Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар, Монгол бөөгийн зайран Ганхуяг, Монгол бөөгийн удган Мөнхбүрэн, Цэндсүрэн нарын удирдсан баг ирэв. Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан оролцохоор ирэв.
Байрлалын зүүн хэсгийг эзлэн Монгол бөөгийн тэргүүн удган Т.Баттогтох, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн удган М.Анхмаа нарын залуучуудын баг байрлаж байв. Говь-Алтайн бөөг төлөөлөн удган Лхагва гурван бяцхан үрсээ авч ганцаараа ирсэн байсан. Сэтгэл байвал ирж болдогийн сайхан жишээ энэ байлаа. Цугларсан олныг хараад сэтгэл хөөрч, гунигийн  үүлийг үлдэн хөөж чадлаа.
Өдөр нь бөөгийн зан үйл хийх газруудаа сонгон гуйх зан үйл явагдсан. Сонгосон газрууд эргэн тойрон орших гурван овоо, дэргэд байх рашаантай нягт холбоотой чандман хэлбэрээр сонгон байрлаж, тахилгын бэлтгэлээ хийлээ.
Түүний дараа чөлөөт бөөлөлт болж, Хар зүрхний Хөх нууртаа залбиран мөргөх хүсэл эрмэлзэлтэй олон улаач нар босч бөөлсөн билээ. Тэдэн дундаас Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатарын хуур манжигаар тамлага, дуудлага хийн бөөлсөн бөөлөлт улаач нарт том сургууль болсон. Бас бөөлөлт хийсэн хэд хэдэн удганы бөөлөлт уламжлалт чанар шингээстйэ байсан нь харууштай байлаа.
Орой бүрэнхий болмогц МБНЭ-ээс сүүлийн гурван сард хийгдсэн тахилгын зан үйл, албан ёсны ажлын айлчлал, аялал маралтыг өгүүлсэн баримтад киног олон хүн маш ихээр сонирхон үзсэн юм.
 -Байгаль далай, Бух ноёдын хээрийн онгонд залбирсан нь.
-Хөвсгөл аймгийн Галт суманд зохион байгуулсан тахилга  
-Хөвсгөл аймгийн Эрдэнэ хайрханы Тахилга
-ОХУ-ын Бөөгийн Буриадын “Дээж” байгуулагын тахилга
-ОХУ-ын Бөөгийн Буриадын “Хаан тэнгэри” байгуулагын бөөгийн сүмийн нээлт
-Хувилай хааны ордоны туурьт аялсан нь зэрэг тус тус киног үзлээ.