Уншиж байна...
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн шинэ жилийн баярын цэнгүүн 12 дугаар  сарын 13-ны үдэш төр засгийн үйлчилгээний  “Элит” цогцолборт болж өндөрлөлөө.
Мөнх тэнгэрийн илч болсон Удган, Зайрангууд маань Улаанбаатар хот төдийгүй Өмнөговь, Эрдэнэт, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймгуудаас зорин ирсэн нь бидний щинэ жилийн цэнгүүнийг улам ч халуун дулаан уур амьсгалтай болгож, аргагүй л нэгэн зорилгод нэгдэж чадсаны бахархалыг төрүүлж байлаа.
Шинэ жилийн цэнгүүнд “Тэнгэрийн увидас” , “Тэнгэр газрыг холбогч бөө”,  “Хөх тамгат” зэрэг төвүүдийн төлөөлөл болсон олон сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөж, хурсан олны сонорыг мялаалаа.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн хамт олны хувьд  2013 он тахилгаас тахилга, хурлаас хурлын хооронд гэсэн ёстой л ихийг хийж бүтээсэн, амжилт бүтээлээр дүүрэн он байлаа. Тийм ч учраас 2013 оны Шилдэг Зайран, Шилдэг Удган, Шилдгийн Шилдэг Бөө гэсэн 3 номинацид бусдыгаа манлайлсан олон сайхан Зайран, Удганууд нэр дэвшиж өрсөлдөв.
     2013 оны Шилдгийн Шилдэг Бөөгөөр Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Их тахилгыг удирдсан, Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Нарны тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны нэгдсэн Их тахилгыг удирдсан, Монгол туургатны нэгдсэн Их тахилгын Нарны тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгыг зохион байгуулж, оролцсон Монгол Бөөгийн Их Дархан удган Д.Батчулуун,
     2013 оны Шилдэг Зайрангаар Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Их тахилгыг зохион байгуулж, Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, ЮНЕСКО-оос зохион байгуулсан ОУ-ын Бөөгийн фестивальд МБНЭ-ийг төлөөлөн оролцож, Монгол Бөөг төлөөлж бөөлсөн, ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд Монгол бөөг бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун,
     2013 оны Шилдэг Удганаар Монгол туургатны нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгыг зохион байгуулж удирдсан, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгын Нарны тахилга, Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг үлгэр жишээ зохион байгуулж байгаа Монгол Бөөгийн Буриадын Их Удган Г.Гэрэлтуяа нар шалгар тус тус шалгарсан байна. Шагналыг МБНЭ-йин Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр нар гардуулан өглөө.
        Мөн МБНЭ-ийн “Долоон од” одонгоор  Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Х.Энхмаа нар шагнагдлаа. Мөн мөнх тэнгэрийн үйлсэд арвин их амжилт гаргасан  Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн  А.Энхтайван нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар, Удган Ж. Алтанчимэг, Ж. Төгсжаргал, Т.Дагвадорж нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар, Удган Д.Оюунсүрэн, Б.Батчимэг, Б.Оюунчимэг, Ч.Болорцэцэг, Отгонжаргал, С.Отгондулам, Уранчимэг, Энхмаа, Ц.Баттулга нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар тус тус шагнасныг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд гардуулав.
       Шинэ жилийн цэнгүүн халуун дулаан уур амьсгал, ихийг бүтээх эрмүүн хүсэл эрмэлзэл дүүрэн болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд төрөө хүндэтгэн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл урьсан байна.  
                                                                                                                                                                                  
 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/