http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн хамт олон цагаан сарын шинийн гурванд золголт хийдэг уламжлалтай билээ. Бид түүнийгээ байгууллагын золголт гэж нэрлэдэг. Нэгэн зорилгын дор нэгдэж, хамт олон болохын хувьд цаг хэмнэх үүднээс нэгдсэн золголт хийж байхаар шийдвэрлэсэн билээ.
Энэ удаагийн золголтод МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Болд, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн зайран Өлзийхутаг, Монгол бөөгийн тэргүүн зайран Бат-Эрдэнэ, Монгол бөөгийн тэргүүн удган Даарий, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Одончимэг, Монгол бөөгийн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Бэгзжав нар байлаа. Мөн МБНЭ-ийн гишүүд бусад удган, зайран нар оролцлоо.