http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн ДЦХ-н шийдвэрийн дагуу бид баримтад кинонд оролцох зайран, удган нарын кино зураг авах, хуваарийг нарийвчлан гаргаж батлав. Түүний эхлэл болгож МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийн дугуй ширээнй ярилцлагыг “Монгол бөөгийн Ёс зүй”-ээр хийхээр шийдвэрлэсэн байсан. Энэ ч цаг үеэ олсон чухал сэдэв байлаа.


Бидэнд олигтойхон байр сав байдаггүй болохоор кино зураг авах байр хайсны эцэст Турк сургуулийн захирал Аксаугийн туслалцаатайгаар баруун дөрвөн замын урд байрлах дөрвөн давхар барилгад өрөө гаргаж өгөв.
Ярилцлагад Монгол бөөгийн язгуур, угсаа чиглэлээр төлөөлөл оролцуулахаар тохирсон юм. Ярилцлагад оролцохоор Дархад бөөг төлөөлж, Монгол бөөгийн их дархан удан Д.Батчулуун, Увс, ойрод бөөг төлөөлж, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Буриал бөөг төлөөлж, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Урианхай бөөг төлөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Халх бөөг төлөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр нар хүрэлцэн ирсэн билээ.
Бид МБНЭ-ээс хэвлэн гаргасан “Монгол бөөгийн ёс зүй” номын бүлгүүдийг хувиарлан авч, мөн язгуур, угсаа гаралын чиглэлээр онцлог байдлаа бэлтгэж оролцсон. Асуулт хариулын хэлбэрээр явагдсан ярилцлага өглөө 10 цагаас эхэлж, бүтэн өдөр үргэлжилсэн билээ.
Ярилцдагын дүрсийг бэлтгэх нэвтрүүлэн болгоход их хугацаа ордог учраас МБНЭ-ийн удирдлага нилээд хугацаа өнгөрсөн бөгөөд энэхүү ярилцлагын материалаа хожим Өвөрмонголоос олж авсан түүхтэй. Энэхүү дугуй ширээнй ярилцлагын эрх, “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгийн эх материалуудаа Монгол бөөгийн тэргүүн удган Т.Одончимэг (Өөдөө удган), Дагвадорж нар Өвөрмонголын судлаачид шилжүүлж өгсөн юм билээ.