Уншиж байна...

МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА.
ЗУРГАА. АНХНЫ БӨӨГИЙН ОРДОНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО.
ОХУ-ын Буриадын “Хаан тэнгэр” байгууллага Бөөгийн ордонтой болж, идэвхитэй үйл ажиллагаагаа эхэлж байгаагаа олон нийтэд тунхаглалаа. Монгол гэр хэлбэртэй ордон гурван давхар юм. Ордоны дээд давхарт Буриадын бөөгийн их онгод оршино. Хоёрдугаар давхарт танин мэдэхүй болон бөөгийн зан үйл хийгдэх танхим байна. Доод давхарт хуралдаан, үзэсгэлэнгийн танхим, оффисын өрөөнүүд байрлана.


Энэхүү барилгыг барихад Улсаас санхүүжилт олгосны дээр түмэн олон хандив туслалцаа үзүүлжээ. Хамгийн гол нь ОХУ-ын Бүс нутгийн бөөгийн “Хаан тэнгэр” байгуулагын тэргүүн, Буриад Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх бөөгийн зөвлөлийн гишүүн, Дээд Шаман, сэтгэл зүйн ухааны доктор, зайран Байр Жамбалович Цырендоржаевын гүйцэтгэсэн түүхэн үүрэг оршино. Ийм нийгэмд танил болсон хүн төр, шашиныг холбон үйл явдлаа эцэслэн бүтээж чадна.
Ордоны нээлтэд олон газраас зочид уригдан оролцжээ. ОХУ-ын төрийн байгууллагын төлөөлөл, Монгол, Өвөрмонгол, Герман Улсыни төлөөлөл, шашин, олон нийтийн байгууллагын удирдагч нар баяр хүргэж үг хэллээ.
ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын бүс нутаг, үндэсний харилцаа, соёл, шашины бодлогын байнгын хорооны орлогч дарга Дорош Сергей Демитрович баяр хүргэж г хэллээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан шинэ ордоны нээлтэд баяр хүргэж үг хэлсэн билээ. Монгол бөөгийн түүхэн явц, өнөөгийн байдлын тухай дурьдаж, “Хаан тэнгэр” байгуулагын тэргүүн Байр Жамбалович Цырендоржаевт түүхэн үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэж, байгууллагын дээд шагнал, мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнасныг гардуулав. Мөн ажлын амжилт хүсч, компьютрийн төхөөрөмж бэлэглэнэ билээ. Нээлтийн туузыг хайчилсаны дараа Буриадын бөө нар Бөөгийн ордондоо анхны зан үйлээ хийсэн юм.
Энэ уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын бүс нутаг, үндэсний харилцаа, соёл, шашины бодлогын байнгын хорооны орлогч дарга Дорош Сергей Демитровичтай эртний танилын хувьд гар барин уулзаж ярилцаж, дурсгалын зураг даруулав.

 

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/