Уншиж байна...

Бид цааш хөдлөөд Байгаль далайн эрэгт очив. Эрэг орчимоор багахан мөс халиглаж, нүд алдам уужим усан мандал цэлэлзэнэ. Эрт үеээс монголын минь түүхтэй холбоотой явсан их нууртаа сэтгэл зорин бид хүрч ирсэн билээ. Бид монголчуудыг төлөөлөл, тэнгэр шүтлэгтэн цөөнхийн хэсэг, төлөөлөл билээ.
Өнгөрсөн жил МБНЭ-ийн төлөөлөл, Бөөгийн зөвлөлийн гишүүд, Монгол бөөгийн бөөгийн их зайрангууд ирсэн бол, энэ жилийн хувьд МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч нар, Дээд цэцийн гишүүд, Монгол бөөгийн тэргүүн удган, зайрангуудын бүрэлдэхүүнтэй байлаа.


Тэнгэр цэлмэг, дулаахан, салхиггүй намуухан өдөр биднийг, Байгаль далай угтаж авлаа. Өнгөрсөн жил Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуяглан бөөлж байсан бол энэ удаа МБНЭ-ийн залуучуудын зөвлөлийн удирдагч Монгол бөөгийн удган Баттогтох, дэд удирдагч, Монгол бөөгийн зайран Нямдорж нар толгойлон залбирал үйлдэв.
Байгаль нууртаа хүндэтгэн Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Батжаргал, Монгол бөөгийн зайран Нарангэрэл, Монгол бөөгийн удган Аюна, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг, Монгол бөөгийн удган Маахүү, Зайран Баттогтох нар хуур манжигаар бөөллөө. Энэ удаа Халх, Дархад, Буриад, Барга язгуурыг төлөөлөл Монголоос иржээ.
Их далайдаа залбиран мөргөж, монголоос авчирсан идээний дээжээ өргөж, залбирсанаар бидний үндсэн ажиллагаа өндөрлөж, аялал, жуулчлалын ажил эхэлсэн билээ.
Тункиски районы Далайха тосгоны ард орших Саяны нуруунд Бух ноёны онгод оршидог. Байгалийн бүс нутаг болон, бүх буриад, Монголыг хамгаалдаг эцэг малаан тэнгэр, Тэнгэрийн (буумал бурхан) хамгаалж байдаг. Бух ноён болон Шаргай ноёнд зуны улиралд тахилга тайлга хийж хүндэтгэл үзүүлдэг байна.
Аршан хотоос хөдөлж удалгүй “БУХ НОЁН”-хээрийн онгонд бид ирлээ. Биднийг районы дарга Самбуу угтаж авч, өргөлөө өргөж, замыг нээж залбирал мөргөлд хамт байж, онгодын өргөөгөөр залж оруулсан билээ.
Энэ удаа Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж, Монгол бөөийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Батжаргал, Монгол бөөгийн удган Баттогтох, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг, Монгол бөөгийн удган Маахүү, Зайран Баттогтох нар залбиран мөргөлөө.

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/