Уншиж байна...

Бид бүхэн нэгдсэн их тахилга хийхийн зэрэгцээ монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхт нутгаар аялдаг уламжлал тогтоосон билээ. Эхлээд баяжихын агуй орсон. Дараа нь Говийн нэгдсэн тахилга хийхийн зэрэгцээ бид Дэмчигийн хийдтэй танилцсан билээ.
Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал нэгдсэн тахилгад оролцсон бүрэлдэхүүнтэй хамт зургаа даруулсан байдаг. Ямар ч байсан МБНЭ-ийн үйл ажиллагааны суурийг тавьсан гол зүтгэлтнүүд энд харагдана. Монгол бөөгийн төв байгууллага байх ёстой.

Түүнийг суурийг тавьсан нь хэзээ ч мартагдашгүй гавьяат үйл билээ. Энэхүү түүхийг бичилцэж яваа гурван үеийн улаач нарын түүхийг хойч үе мартахгүй.
Нэгдсэн их тахилгадаа ирсэн улаач, түшээ нар монголынхоо заавал үзэж, танилцах газрын нэгээр аялсан нь энэ билээ. Гэхдээ энэ бол манай багын хувьд олон мянган км аян замын эхлэлийн цэг байлаа. Их говийн Дэмчигийн хийдээс Алтай таван богд хайрхан хүрэх аялал ийнхүү эхэллээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршдог. Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд улааны урсгалын Галбын гурван хийдийг байгуулсан байдаг. Говийн ноён хутагт Данзанравжаа энэ нутагт ирээд эндээс явж чадахгүй хамгийн алдартай бүтээлээ эл хадан дээр суун туурвиж онгод авдаг байсан тухай аман яриа нутгийнхны дунд яригддаг. Дэмчог гэдэг нь төвдөөр “Дээд амгалан” гэсэн утгатай үг юм. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлэгдэн барьжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхар бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Боржин чулууг голлож, шаврыг дэрс харганатай хольж тусгай аргаар нягтруулан барьсан Дэмчигийн хийд нь барилга архитектурын бүтцээрээ тухайн цагтаа гайхагдаж монгол хүний уран ухаан, авъяас чадлын гайхамшгийг харуулжээ. Хийд нь уурын зуухтай, төвлөрсөн халаалтаар хана, сууринаасаа халдаг байсан бөгөөд 1938 онд эвдэрч сүйдсэн ч өнөөдөр гол хана, суурь нь хэвээр үлджээ. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан ч сүүлийн жилүүдэд хүмүүсийн буяны хандив, Оюу толгой төслийн санхүүжилтээр зарим хэсгийг сэргээн босгожээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 337

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 169

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/